Та бүхэнд нийгэмд хамгийн их хайр халамж шаарддаг жирэмсэн эхчүүдэд зориулсан ЭЭЖ апп-ыг танилцуулж байна.

Нэг жирэмсэн эх нэгхэн асуулт асуухын тулд эмнэлэгт 3-5 цаг очерлодог гэх элбэг тохиолддог 1800 төрлийн асуудлыг ээж апп-аараа шийдэж өглөө.

... Тэд ганцаарддаг, бусадтайгаа харилцаа холбоо үүсгэхийг хүсдэг. Тиймээс ээжүүдийн хүрээлэн, сошиал клуб хэрэгтэй. Тэдэнд шинэ амьдрал, шинэ ургаа бойжуулах шинэ дурсамжуудаа хадгалах онлайн булан хэрэгтэй.

... 24 цагийн турш тэдний энхийн манаанд зогсдог, хэзээд ч зөвлөгөө өгөхөд бэлэн байх зөвлөгч хүсч байгаа.

... Ямар бэлдмэл, ямар хөдөлгөөн, ямар эрүүл хүнс хэрэгтэй байх мэргэжлийн зөвлөмжүүд хэрэгтэй.

... Тэдэнд жирэмслэлтийн хугацааны 257 хоногийн бүхий л асуултанд хариулах найз хэрэгтэй.

Энэ бүгдийг агуулсан зүйл бол ЭЭЖ апп юм.

Ургын өсөлт хөгжил, эхийн биед орох өөрчлөлт, дасгал хөдөлгөөн, хориглох зүйлс, эрүүл хооллолт, жирэмсний эрсдлүүд зэрэг 1200 гаруй зөвлөгөөг ЭЭЖ апп маань мэдээ, мэдээлэл болон видео контентоор хүргэнэ.

Мөн Жирэмсний зургаа дараарай, хяналтандаа очоорой, төрөхийн өмнөх бэлтгэлээ хангаарай, декритээ хөөцөлдөөрэй зэрэг 41 долоо хоногийн турш хийх шаардлагатай үйлдлүүдийг нотификэйшн хэлбэрээр өгөх юм.

 
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он