33-р долоо хоног

Хүүхдийн өсөлт

Таны хүүхдийн өсөлт хөгжил
Таны хүүхэд энэ үед 30,8 см урттай 2000 г жинтэй болсон байдаг. Дараагийн долоо хоногт шилжих үед таны хүүхдэд төрөх хугацааныхаа жингийн талаас илүү хувьд хүрсэн байна. Жирэмсний гучин гурав дах долоо хоногт таны хүүхэд төрөх байрлалаа бараг бүрэн олдог. Таны хүүхэд унтах болон сэрэх хэвийн хэв маягтай болсон байдаг. Мөн унтаж байхдаа нүдээ хурдан хөдөлгөдөг бөгөөд энэ үедээ зүүдлэж байдаг байна.
Таны хүүхэд одоо Дуриа жимсний хэмжээтэй адилхан байна.

Эхэд гарах өөрчлөлт

Таны биед гарах өөрчлөлт
Жирэмсний хожуу үеийн шинж тэмдэгүүд энэ долоо хоногийн туршид ажиглагддаг:
• Амархан ядрах (цус багадалт байгаа эсэх талаар эмчтэйгээ ярилцаарай)
• Бракстон хиксийн базлалт
• Аарцаг орчмоор хөндүүрлэх( ураг даралт үзүүлснээс болж).
Энэ үед хаван нэмэгдсэнтэй холбоотойгоор гар бадайрах, атгаж болохгүй болох, гарын хуруу зарим үед мэдээгүй болох зэрэг шинж тэмдэгүүд илэрч болно.
Жирэмсний гучин гурван долоо хоногтойд таныг төрөх хугацаа хүртэл зөвхөн хоёр сар орчим хугацаа үлдсэн байна. Энэ үед төрөлтийн өвдөлтийг хэрхэн давж гарах талаар ойлголттой болсон байх хэрэгтэй. Ихэвчлэн хэрэглэдэг аргуудыг дурдвал:
• Нугасны хөндийн (спиналь) болон нугасны гадна зайн (эпидураль) өвдөлт намдаалт
• Эмийн бодисыг судсаар тарьж өвдөлт намдаах
• Амьсгалаар зохицуулах арга
Таны төрөх үед эмч танд болон таны хүүхдэд дээрх аргуудын аль нь илүү тохиромжтойг тантай харилцан ярилцаж сонгон хэрэглэдэг.

Зөвлөгөө

Энэ үед хүүхдийн байрлал бага багаар доошилж, эхэд алхаж явахад зовиур мэдрэгдэж нуруу чилж өвддөг. Иймд ээжүүд маань даруулга бүсийг зүүх нь элбэг байдаг. Жирэмсний сойлт бүс буюу даруулгыг зүүхдээ эхлээд эмчдээ үзүүлэн заавал зүүх ёстой үед л зүүгээрэй. Учир нь сойлт бүс нь хүүхдийг дутуу төрөхөөс сэргийлж, толгойны байрлалыг аарцагны ясруу тулж оруулхаас хамгаалсан байдаг.

Аялах өртөө

Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он