Нярайн асаргаа

2016-10-18
Зуны гурван сар ямар ч элдэв өвчингүй амарсан хүүхэд тань цэцэрлэгт орсон эхний сараас эхлэн нус нь гоожиж, ханиалгаж ханиад хүрэхэд тун ойрхон байна уу? Ээжүүд бидний хамгийн их санаа тавьдаг зүйл бол хүйтэн өвлийн улиралд хүүхдүүдээ ханиаднаас холуур байлгах, хамгаалах. Мэдээж өвддөггүй хүүхэд гэж байдаггүй ч тэднийхээ дархлааг алдалгүй, өсгөх бидний нэн түрүүний үүрэг билээ. Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дархлааг сайжруулж, элдэв вирусэнд өртүүлэхгүйн тулд ээжүүд бид юу хийх хэрэгтэй вэ?
2016-10-12
Хөөрхөн ээжүүд хүүхдээ сууж, хэвтэж, зогсож хөхүүлэх хэрэгтэй болдог. Ямар ч байрлалд байсан та хүүхдээ зөв тэврэх, хөхөө зөв үмхүүлэх нь чухал гэдгийг анхаараарай.
2016-09-14
Нярай хүүхдээ асрахын хамгийн чухал гол асаргаа бол хүүхдийнхээ арьсыг чийрэгжүүлэх буюу усанд оруулах. Ялангуяа дөнгөж төрсөн хүүхдийг усанд оруулах нь шинэхэн ээжүүдэд багагүй сандрал, хүндрэлтэй нүүр тулдаг билээ. Хүүхдээ анхнаас нь зөв дарааллаар таатай нөхцлийг бүрдүүлж усанд оруулвал хүүхэд усанд орохдоо уйлахгүй мөн усанд орох дуртай болдог. Хүүхэд тавгүйтэж уйлагнах үед усанд оруулаад, сайхан биеийг нь тослоод хооллоод унтуулах нь хамгийн үр дүнтэй арга шүү ээжүүд ээ.
2016-09-14
Хонгор үрийнх нь нойр хэр байна даа ээжүү дээ. Төрсний дараа бид нэг хэсэгтээ л хүүхдийнхээ нойрны онцлогийг мэдэж авахын тулд багагүй будилж, ядрах тохиолдол гардаг тийм үү. Хүүхэд өвдөөгүй, ямар нэгэн зовиур биед нь байхгүй л бол ерөнхийдөө нойр сайтай амьдралын эхний хэдэн 7 хоногийг унтсаар өнгөрүүлдэг. Харин ээжүүд бид хүүхдээ хэдийд хэдэн цагийн тужш унтах ёстой гэдгээ мэдээд авчихвал өөрийн амралт, нойроо зохицуулах боломжтой.
2016-09-13
Энэ дэлхийд мэндэлсэн бяцхан үрсэд олон төрлийн өвчин эмгэг тусах тохиолдол гардаг ч хөөрхөн халамжтай ээжийн ачаар эрүүл чийрэг хөөрхөн үрс өсөж том болдог. Уудам монгол оронд минь нэгэн шинэ өдөр эхэлж шинэхэн ээжүүдийн минь аялал үргэлжилж байна. Хөөрхөн ээж таны хүүхэдтэйгээ аялах аялалд нэгэн саад тулгардаг. Энэ бол хүүхдийн ам гэмтэх. Хүүхдийн ам яагаад гэмтдэг вэ?
2016-09-12
Төрөөд удаагүй бяцхан нярайн хумс мэдээж томчуудынхаас илүү зөөлөн, уян хатан байдаг ч өөрт нь маш хурц байхуйц аюултай юм. Шинэ мэндэлсэн хүүхэд гараа хянах чадвар сул учир өөрийгөө болон аав, ээжийнхээ нүүрийг урах магадлалтай. Хурууных нь жижиж хумсууд маш хурдан ургадаг тул долоо хоногт хэд хэдэн удаа авах шаардлагатай болдог. Харин хөлийн хурууны хумсыг авах хэрэгцээ арай бага гардаг. Хүүхдээ нэг сар хүрэхээс өмнө хумсыг нь авахаас татгалзаарай. Харин тусгай бээлий, оймс өмсүүлж эсвэл өлгийдөж байгаарай. Хүүхдийг 8 долоо хоног орчимтой болж хумс нь бага зэрэг хатуурсан үед маш болгоомжтой аваарай.
2016-09-12
Дөнгөж төрсөн нярай хүүхдээ ээжүүд бид ямар үед эмнэлэгт үзүүлэх шаардлагатай вэ? гэдэг асуудал гарч ирдэг. Хүүхдийнхээ зовиур шинжийг ээжүүд аль болох өөрөө шийдэх ёстой ч зарим тохиолдолд эмнэлэгт хандах нь хамгийн зөв сонголт болдог тийм үү ээжүүд ээ. Шинэхээ ээжүүдэд мэдэхгүй, чадахгүй зүйл багагүй байдаг тул нярай хүүхдээ хэзээ эмнэлэгт үзүүлэх ёстой талаархи мэдээллийг ээжүүддээ хүргэж байна.
2016-09-08
Хөөрхөн үр нь хорвоод мэндлээд амьдралын эхний нэг сард ээж танаас хамгийн их асаргаа, арчилгааг авна. Нярайн асаргаа дундаас хүйн арчилгаа хамгийн чухал. Яагаад гэвэл хүй нь гаднаас бохир авах гол үүсвэр болдог. Хүүхдийнхээ хүйг буруу арчилвал хүйн халдвар авах эрсдэлтэй тул ээжүүддээ мэргэжлийн эмч нар дараах мэдээллийг хүргэж байна.
2016-09-08
Нярай хүүхдийн хүй бүрэн цөглөж эдгэрэх хүртлэх хугацаанд хүй нойтон чийглэг байх, улайх зэрэг зовиур илэрдэг. Хүйн шарх нь төрсний дараа халдвар орох гол зам болдог учир хүйг хуурай цэвэр байлгах нь чухал. Шинэхэн ээжүүд маань хүүхдийн хүйг арчлах тухай олон асуудаг учир энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
2016-09-05
Нярай хүүхдийн арьс яг л торго шиг зөөлөн, мэдрэтгий эмзэг байдаг тул эхний өдрүүдэд арчилгаа хамгийн их хэрэгтэй. Гэхдээ нэг аргаа олчихвол энэ тийм ч бэрх биш. Хамгийн эхэнд хүүхдийнхээ арьсны онцлогийг мэдэж тохирсон арьс, арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал. Ингээд ээжүүддээ нярайн арьс арчилгааны зөвлөгөөг хүргэж байна.
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он