Нярайн эрүүл мэнд

2016-11-03
Хүйтэн сэрүүний улиралд төрсөн хүүхдүүдийн ихэнхи хувь нь хүчил төрөгчийн дутагдал буюу тархины даралттай төрж байна гэсэн судалгаа байдаг. Энэ нь өвлийн утааны хор нөлөө, ээжийн сэтгэл санаа, хоол хүнс гэх мэтчилэн олон хүчин зүйлээс болдог. Тархины даралттай хүүхэд тайван унтаж нойрсож чаддаггүйгээс гадна байнга уйлан тавгүйтдэг байна. Харин эцэг эхчүүд бид хүүхдээ аль болох тайван байлгаж, уйлуулахгүй байх нь чухал юм.
2016-10-29
“Жимсийг яагаад үргэлж ганц хоёрхон хазаж орхиод байдгийг, гутал яагаад дандаа ширээн дээр гарчихаад байдгийг, түлхүүр яг хэрэгтэй үедээ санаанд оромгүй газар нуугддагийг, яагаад 00-ын ус руу үргэлж гараа хийдгийг, аягалаад өгсөн компотонд яагаад үргэлж цуйвангаа, гурилтай шөлөө хутгаж иддэгийг, ариун цэврийн цаасыг яагаад дандаа зориулалтын бус аргаар хөвүүлж тоглодгийг, яагаад ээжийгээ өндийхөд зэрэгцэж сэрээд байдгийг, яагаад чих дөжрөм чангаар хашгирдгийг, нүүрээ усаар угаалгах дургүй хэрнээ яагаад дандаа идэх юмаараа угаадгийг, шүдийг нь угаахад хаздаг хэрнээ яагаад сойзыг үргэлж үмхэж явдгийг хүүхдүүдээсээ асуудаг. Харамсалтай нь миний мэдлэгээс хэтийдсэн маш өндөр төвшний хэлээр, хэт философилог хариулт өгдөг тул ээжийнх нь IQ хүрдэггүй юм. Магадгүй тэдний ирсэн газарт бүх зүйл ийм л байдаг биз ээ. Хүүхдүүд нээрээ л сонин шүү. Битгий гэвэл “тэг” гэж ойлгодог, үгүй гэвэл “тийм” гэж гүрийдэг улс. Гэвч эцэг эхчүүдийн “боль, болохгүй” гэж үглэхийн хэрээр юмсыг өөрийнхөөрөө нээх гэсэн хүүхдийн хүсэл унтарч эхэлдэг. Тэгвэл ээжапп эцэг эхчүүдэд зориулсан бяцхан “толь бичиг”-ийг хүргэж байна. Хайртай үрсийнхээ ойлгодог хэлээр ярьж сурцгаая ээжүүд ээ!
2016-10-03
Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Манай хөөрхөн ээжүүд хүүхдийнхээ шүдэнд хэр их анхаарлаа хандуулж, цаг зав гаргаж байна даа? Та энэ гарчгийг хараад “Аан, мэднээ. Эхний шүд ургасан мөчөөс” гэж бодож байгаа бол харамсалтай нь таны хариулт буруу байна. Хүүхдийн анхны шүд ургаагүй байсан ч, бүлээн усанд дүрсэн маарлиар буйлыг арчихыг зөвлөдөг. Хэдийгээр шүд хараахан ургаагүй байгаа үед аман доторх нян, бактер шүдний өвчлөлд нөлөө үзүүлдэг эсэх нь тогтоогдоогүй ч, шүдний ургасны дараа тэдгээр бактериуд нөлөөлөх нь гарцаагүй юм. Тиймээс хүүхдийнхээ шүдийг ургаагүй байсан ч амны хөндийг эрүүл байлгах үүднээс цэвэрлэж байхыг зөвлөж байна.
2016-09-30
Хөөрхөн ээжүүд Д амин дэмийн ашиг тус, үүргийн талаар мэднэ тийм үү? Энэхүү амин дэм нь зөвхөн бага насны хүүхдийн ясны бэхжилт, өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг бус бүхий л насны, янз бзрийн ажил мэргэжлийн онцлогтой насанд хүрсэн хүмүүст нэн чухал байдаг болох нь батлагдсан байдаг. Д амин дэм нь хүний 2000 генийн бодисын солилцоонд оролцдог бөгөөд энэхүү амин дэм дутагдсанаас үүсч болох сөрөг үр дагаврууд гардаг байна.
2016-09-27
Жилдээ 2000-3000 хүү­­хэд уушгины хурц хат­гаа­­гаар өвчилж эмнэлэгт тусгаар­лагддаг. Хүүхдийн эмнэлгийн хэвтэлтийн 60 хувь нь уушгины хатгаа өвчин байдаггэсэн судалгаа гарчээ. Уушгины хатгалгаа нь хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хамгийн их дэгддэг өвчин юм. Тиймээс дархлаажуулалтын үндэсний товлолд хүүхэд бүрт хийгддэг вакцинуудад уушгины хатгалгааны вакцин нэмэгдсэн бөгөөд 4 сар хүрсэн хүүхэд бүрт хийж байгаа юм.
2016-09-15
Таны бяцхан үрд ханиадны шинж тэмдэг илэрч байна уу? Нус нь гоожиж, халуурч байна уу? хөөрхөн бяцхан үрдээ яаран эм өгөхөөс өмнө, эмчид хандаж, зөвлөгөө авч үзүүлээрэй. Энэ нь хүүхдээ хүчтэй эм бэлдмэл хэрэглэх дасалтай болохоос хамгаалахаас гадна , ханиад хүндрэхгүй байхад тустай юм шүү.
2016-09-13
Нярайгаас тав хүртэлх насны хүүхдэд чих өвдөх, чихнээс булаг гарах эмгэг олонтаа тохиолдоно. Ялангуяа хүүхдийн хамар битүүрэх үед чих өвдөх нь элбэг учраас хүүхдийн хамрыг ямагт цэвэр байлгах ёстой.Чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж чанга уйлж, халуурдаг. харин хэнгэргэн хальс цоорвол өвдөлт намжиж булаг гоожно. Хүүхдийн чихний өвчний үед элдэв зүйл дусаалгүй эмчид үзүүлж эмчийн заасан эмчилгээг зөв, гүйцэд хийвэл чихний өвчин бүрэн эдгэрнэ
2016-09-09
Дөнгөж төрсөн хүүхдийн хүй нь хугацаандаа зөв цөглөх нь ээжүүд бидэнд хамгийн чухал.Нярай хүүхдэд тохиолддог эмгэгийн нэг нь хүйсний үрэвсэл юм. Энэ нь төрөлхийн хийгээд хожмын шалтгаанаас үүдэлтэй байж болно.
2016-09-08
Бяцхан үрс маань дөнгөж төрөөд 24 цагийн дотор вакцин хийлгэж эхэлдг. Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртлэх насандаа 6 төрлийн вакцины нийт 17 удаагийн тунг хийлгэж, 7 өвчнөөс сэргийлэгдэх учиртай. Оршин сугаа газартаа бүртгэлгүй ч гэсэн дархлаажуулалтанд үнэ төлбөргүй хамрагдах ёстой юм.
2016-09-05
Жилд дунджаар 60 мянган хүүхэд төрдгөөс 120 нь тархины даралттай байдаг гэсэн эрүүл мэндийн судалгаа байдаг. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь эмч мэргэжилтнүүд болон эцэг эхчүүдийн санааг зовоодог асуудал болоод байна. Тархины даралт нь байгал цаг уур өөрчлөгдөхийн хэрээр, мөн жирэмсэн ээж нарын эрүүл мэнд, амьдралын хэв маягаас шалтгаалдаг гэж үздэг. Хэрэв таны хүүхдэд тархины даралттай бол, ямар нэгэн зовиур илэрч байгаа бол доорх мэдээлэлд анхааралаа хандуулаарай.
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он