Нярайн хооллолт

2016-10-26
Хэрвээ таны хүүхэд үеийнхнээсээ бага зэрэг жингийн алдагдалтай байгаа, үүнд таны санаа зовж байгаа бол гэрийн нөхцөлд хүүхдийнхээ жинг хэрхэн нэмэх талаар бяцхан зөвлөмж өгье. Хүүхдийнхээ хамгийн идэх дуртай, амин дэмээр баярлаг хоол хүнс, жимс жимсгэнээр өдөр тутмынн хооллолтонд дараах зүйлсийг хийж өгөөрэй ээжүүд ээ.
2016-10-20
Хөөрхөн бяцхан үрсдээ дараах жорын дагуу тэжээллэг зутан хийж өгөөрэй.Цагаан идээ оролцуулан хийдэг болохоор алдрай үрсэд тань хамгийн сайн тэжээл, кальци хэрэгцээт витаминыг нөхөж өгнө. Бор хоолонд орсон 6-аас дээш сартай хүүхдэд өгөхөд тохиромжтой. Зутан нь хамгийн ихээр ядаргааг тайлж, биеийн дархлааг сайжруулдаг учир хамгийн сайн хоол болж чаддаг.
2016-10-11
Хөөрхөн ээжүүдээ бор хоолонд орсон нялх хүүхэддээ ямар төрлийн угж хөхүүлж байна вэ? Бяцхан үрсдээ элдэв янзын материалаар хийсэн пластик соск биш, цэвэр уураг кальциар баялаг хонины сүүл хөхүүлж байхыг зөвлөж байна.
2016-10-11
Таны хүүхэд хоол харахаараа цааш нь түлхээд, эсвэл зугтаж гүйгээд байна уу? Наснаасаа эсвэл эргэн тойрныхоо хүчин зүйлсээс хамаарч хүүхдийн хоолны дуршил буурах нь элбэг байдаг. Энэ үед хүүхдийн хоолны дуршлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.
2016-10-04
Хөөрхөн бяцхан үрсдээ дараах жорын дагуу тэжээллэг зутан хийж өгөөрэй. Цагаан идээ оролцуулан хийдэг болохоор алдрай үрсэд тань хамгийн сайн тэжээл, кальци, уураг хэрэгцээт витаминыг нөхөж өгнө. Бор хоолонд орсон 6-аас дээш сартай хүүхдэд өгөхөд тохиромжтой.
2016-09-28
Бид бүхний хамгийн сайн мэддэг, уламжлалт хоол бол бантан. Бантан нь элдэв хордлого, шарталтыг тайлах шидтэй төдийгүй нялхас, хөгшчүүлд хийж өгөхөд тохиромжтой хамгийн энгийн материалаар хийгддэг хэрнээ хамгийн их увдистай хоол юм. Бантанг хүн бүр өөр өөрийнхөөрөө хийдэг. Угаас арга нь маш энгийн учир нэг их төвөггүй хийчихэж болно. Харин энэ удаад хамгийн шилдэг шалгарсан аргаар хэрхэн амттай, сайхан хийх жорыг танилцуулж байна.
2016-09-26
Хөөрхөн бяцхан үрсдээ амин дэмээр баялаг, идэхэд амттай хоол хийж өгмөөр санагддаг биз дээ Ээжүүдээ. Тэгвэл алим жимсээр хамгийн амархан, хамгийн түгээмэл нухашыг хурдан хугацаанд хийж өгөөрэй.
2016-09-21
Хөөрхөн ээжүүдийн хүүхэд нь нэмэлт хоол, тэжээлэнд орох болчихсон байна уу? Нэмэлт хоолонд орсон хүүхдийн өглөөний хамгийн шим тэжээлтэй хоол бол хүүхдийн будаа буюу каш юм. Хүүхдийг нэмэлт хоолонд оруулсан цагаас эхлэн кашийг өдөр бүр хийж өгдөг. Ихэнх ээжүүд хүүхдээ нэмэлтэд оруулахдаа эхлээд кашанд оруулдаг. Энэ нь зөв үү? буруу юу? гэдгийг хүүхдийн хоол хүнсний мэргэжилтнүүд гаргажээ.
2016-09-20
Тарагтай шөл нь кальциар баялаг тул хүүхдийн өсөлт болон ясны хөгжилд маш тустай. Таргийг дангаар нь бус илүү амин дэмтэй бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэвэл, амт чанарын хувьд болон хүүхдэд шаардлагатай витамин, эрдэс бодисыг олоход үр дүнтэй байх болно. Тиймээс бяцхан үрсдээ бор хоолонд орсон цагаас эхлэн дараах жороор тарагтай шөл хийж өгөөрэй.
2016-09-13
Хөөрхөн хүүхэд нь өдөр хоногоор өсч, торниж хэдийнээ нэмэлт хоолонд орох үе нь иржээ гэж бодож байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай ээжүүд ээ. Хүүхдээ сайн анзаардаг ээжүүд бол мэднэ дээ. Таныг амруугаа ямар нэгэн зүйл хийх болгонд нүдээ эргэлдүүлэн харж, ам нь бувтнан рефлексээрээ ам нь хөдөлж байгаа биз ээжүүд ээ.
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он