Жирэмсний үе

2017-01-10
Жирэмсэн эхчүүд өдөр тутамдаа их хэмжээний чийгшүүлэгч тос түрхэж байхдаа тэр нь арьсаар дамжин биед шингэж байгаа гэдгийг төдийлөн анзаардаггүй. Хэвлийд ураг бойжиж байгаа үед үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.
2016-11-07
Хуурай загатнасан арьстай болоход юу нөлөөлдөг бол? Та хуурайшсан арьсаа эмчлэхийн өмнө дараах зөвлөмжүүдийг заавал уншаарай. Зарим тохиодолд арьс хуурайших нь сайн унтаж амраагүйгээс болдог гэдэг. Тэгвэл хуурайшсан арьсанд юу нөлөөлдөг болон хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг танд хүргэж байна.
2016-11-07
Хөөрхөн ээжүүдийн хүрээлэнгийн энэ удаагийн уулзалт тун удахгүй болох гэж байна. Цэвэр агаартай, байгалийн үзэсгэлэнт газарт бүх хайраа зориулж буй алаг үртэйгээ, мөн ээжүүдийн хүрээлэнгийн ээжүүдтэйгээ 11 сарын 12-ны өдөр буюу хагассайны өдөр хамт агаарын аялалд гарцгаая. Мөн "ЭЭЖ" группынхаа мундаг ээжүүдтэй танилцаж, туршлага солилцон, шинэ мэдээлэл авч, үүрдийн найзууд болох гайхалтай аялалд та бүгдийгээ урьж байна.
2016-11-04
Өвлийн улиралд жирэмсэлсэн ээжүүдэд хамгийн хэрэгтэй амин дэм бол хүчил төрөгчийн коктейл юм. Ялангуяа хэвлий дэх ургийн өсөлт хөгжилтөд нэн чухал хэрэгтэй юм. Өвлийн утаатай үед төрсөн хүүхдүүдийн ихэнхи хувь нь хүчил төрөгчийн дутагдалтай төрдөг. Манай улсанд агаарын бохирдол хамгийн хортой байдаг үе нь өвөл байдаг тул эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийг агаарт сайн гарах, гэрийн нөхцөлд хүчил төрөгчийн коктейлыг найруулж уухыг зөвлөдөг. Ингээд хүчил төрөгчийн коктейл нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаархв мэдээллийг хүргэе.
2016-11-03
Ээжийнхээ ачийг хариулахад заавал үнэтэй хувцас, үнэд эдлэл авч өгөх, тохилог хаус худалдаж авч өгөх нөхцөл боломжийг хүлээх хэрэггүй гэдэг зүйлийг харуулсан энэ залуу ээждээ гайхалтай бэлэг барьжээ. Ээжийгээ чулуун сийлбэр болгон буулгасан энэ мундаг залуугаас олон хүмүүс үлгэр жишээ авах байх аа.
2016-11-02
Төрсний дараа ээжүүд бидний биед ихээхэн өөрчлөлтүүд гардгийн нэг бол яах аргагүй үс унах асуудал байдаг. Амаржаад удаагүй байгаа ээжүүдийн хувьд тэр бүр гарч салоноор үйлчлүүлэх цаг, зав гардаггүй шүү дээ. Иймд хөөрхөн ээжүүддээ энэхүү асуудлыг гэрийн нөхцөлд хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулж байна.
2016-10-27
Орчин үеийн анагаах ухааныг хэдэн арван мянгаар тоологдох эмийн бэлдмэлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Эмийн бэлдмэлгүйгээр ямар ч мэргэжлийн ямар ч эмч эмчилгээ хийхгүй. Тэгвэл ЭМ гэж юу вэ? Аливаа эм хүний бие организмд хэрхэн үйлчилдэг вэ? гэдэг асуултууд анагаахын мэргэжилтнүүд төдийгүй энгийн өвчтөний ч сонирхсон асуудал биш гэж үү? Эмийн тухай хамгийн сайн мэдлэгтэй байх хүмүүсийн нэг нь ээжүүд бид билээ.
2016-10-26
Төрсний дараа хөх тань том, жижиг болж 2 өөр хөхтэй болсон мэт санагдаж байна уу? Төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллож байгаа эхчүүдийн хөхний хэмжээ өөрчлөгдөж том, жижиг болж гоо сайхнаа алдсан мэт санагддаг шүү дээ.Эхийг хөхөө хөхүүлэх үед маш олон шалтгааны улмаас хөхний хэмжээ өөрчлөгддөг. Үүний нэг жишээ бол төрөхөөс өмнө хөх сүү ялгаруулдаггүй байсан бол хүүхдээ төрсний дараа хүүхдээ цатгахуйц хэмжээний сүүг үйлдвэрлэж эхэлдэг. Мөн хэвийнээс их хэмжээний сүү орох, хэтэрхий их хөхөө саах, хүүхдээ буруу хөхүүлсэнээс хүүхэд хэт ховдоглон хөхөх нь хөхний хэмжээг өөрчлөх нэг шалтгаан болдог. Дээрх шалтгаануудын улмаас хөхний хэлбэр хэмжээ алдагдаж, хүүхдээ хөхүүлсэний дараа гоо сайханаа алдаж, том жижиг хөхтэй болсон бол одоо бид юу хийж хөхнийхөө гоо сайханг аврах вэ? Тэгвэл та доорх зөвлөмжийг мөрдөөд үзээрэй.
2016-10-26
Ихэнх хүмүүс жирэмслэлт бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай юм шиг ойлгодог. Зарим эмэгтэйчүүд эрчүүдэд хамаагүй гэдэгт ч итгэдэг. Гэтэл үнэндээ тийм биш юм. Бид хамтдаа жирэмслэлтийн тухай ярьдаг. Бид хамт эмчид үзүүлж анх ургийн зүрхний цохилтыг сонсож хамтдаа согтууруулах ундаа, тамхинаас татгалзаж, хамтдаа ном уншиж илүү ихийг хийж чаддаг. Таны хайрт жирэмсэн байгаа эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол эдгээр зүйлс танд чухал ач холбогдолтой юм шүү.
2016-10-24
Та хоёрын сексийн амьдрал өмнөх шигээ нэг л болж өгөхгүй байна уу хөөрхөн ээжүүд ээ? Санаа зовох хэрэггүй дээ хос болгонд тулгардаг багахан асуудал бол энэ юм аа. Та болон таны нөхөр сэтгэл зүйгээ маш тайван байлгаж, одоо л "болно" гэсэн үедээ аль аль нь хүсэж хийвэл халуухан харилцаагаа эргэн авчрахад ямар ч саад учрахгүй. Төрсний дараа хосуудын гэр бүлийн амьдрал, сексийн харилцаанд чамгүй өөрчлөлт ордог. Төрсний дараа бэлгийн сонирхол буурдаг нь жам ёсны зүйл гэдэг ч залуу аав ээжийн хувьд үүнийг шийдэх маш хялбар.
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он