Нярай

2016-11-08
Орчин үед яаж эмчлэх нь мэдэгдэхгүй олон төрлийн ханиад, уушигны бронхит өвчтэй хүмүүс олширч байгаа. Тэр бүрд хүчтэй эм уух нь хүний биед тэр бүр сайнаар нөлөөлдөггүй. Тэгвэл танд маш хялбараар ханиадыг нам дарах энгийн арга хэлж өгье. Энэ нь цэвэр байгалийн бөгөөд хамгийн эртний жор учир ямар ч ханиадыг эдгээхэд ач тустай шүү. Ингээд хүүхдийн ханиад болон бронхитийг нам дарах энгийн гэрийн аргаас танилцуулья.
2016-11-03
Ээжүүд бид дөнгөж мэндэлсэн бяцхан үрээ халамжлаад, аз жаргалыг мэдрэн, хайрандаа умбан суухдаа бас нэгэн өдөр аав ээждээ тэрхүү сайхан мэдрэмжийг бэлэглэсэн том гэх тодотгол зүүсэн ах, эгчүүддээ тавих хайр халамж сулдаагүй биз. Хүүхэд л бол хүүхэд тэд мөн л адилхан хайр халамжийг аав ээжээсээ хүсч байгаа шүү дээ.Тиймээс алаг үрсдээ хэлэх амтат үгсийг байнга хэлж бяцхан зүрхийг нь баярлуулж байцгаагаарай хөөрхөн ээжүүдээ.
2016-11-03
Хүйтэн сэрүүний улиралд төрсөн хүүхдүүдийн ихэнхи хувь нь хүчил төрөгчийн дутагдал буюу тархины даралттай төрж байна гэсэн судалгаа байдаг. Энэ нь өвлийн утааны хор нөлөө, ээжийн сэтгэл санаа, хоол хүнс гэх мэтчилэн олон хүчин зүйлээс болдог. Тархины даралттай хүүхэд тайван унтаж нойрсож чаддаггүйгээс гадна байнга уйлан тавгүйтдэг байна. Харин эцэг эхчүүд бид хүүхдээ аль болох тайван байлгаж, уйлуулахгүй байх нь чухал юм.
2016-11-02
160,000 хүний тархины зургийг харж судалсан Япон улсын тархи судлаачийн бичсэн "Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ" гэдэг ном юм. Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна. Ингээд тэрхүү гайхалтай номноос хүүхдийн тархи хэрхэн хөгждөг талаарх орчуулга мэдээллийг уншицгаая.
2016-11-02
Таны хүүхэд том болжээ... Магадгүй хичээл сургуульд ороод тоглоомоороо тоглох цаг нь багасч, өөрөөсөө хором ч холдуулдаггүй байсан хайртай тоглоомууд нь мартагдсан юм биш биз. Гэрийнхээ хаа нэгтээ далд хийсэн хүүхдийнхээ тоглохоо больсон хуучин тоглоомнуудыг гаргаж ирэн дараах санааг ашиглан хэрэгтэй зүйлс хийж хөөрхөн үрсийнхээ бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулаарай.
2016-10-29
“Жимсийг яагаад үргэлж ганц хоёрхон хазаж орхиод байдгийг, гутал яагаад дандаа ширээн дээр гарчихаад байдгийг, түлхүүр яг хэрэгтэй үедээ санаанд оромгүй газар нуугддагийг, яагаад 00-ын ус руу үргэлж гараа хийдгийг, аягалаад өгсөн компотонд яагаад үргэлж цуйвангаа, гурилтай шөлөө хутгаж иддэгийг, ариун цэврийн цаасыг яагаад дандаа зориулалтын бус аргаар хөвүүлж тоглодгийг, яагаад ээжийгээ өндийхөд зэрэгцэж сэрээд байдгийг, яагаад чих дөжрөм чангаар хашгирдгийг, нүүрээ усаар угаалгах дургүй хэрнээ яагаад дандаа идэх юмаараа угаадгийг, шүдийг нь угаахад хаздаг хэрнээ яагаад сойзыг үргэлж үмхэж явдгийг хүүхдүүдээсээ асуудаг. Харамсалтай нь миний мэдлэгээс хэтийдсэн маш өндөр төвшний хэлээр, хэт философилог хариулт өгдөг тул ээжийнх нь IQ хүрдэггүй юм. Магадгүй тэдний ирсэн газарт бүх зүйл ийм л байдаг биз ээ. Хүүхдүүд нээрээ л сонин шүү. Битгий гэвэл “тэг” гэж ойлгодог, үгүй гэвэл “тийм” гэж гүрийдэг улс. Гэвч эцэг эхчүүдийн “боль, болохгүй” гэж үглэхийн хэрээр юмсыг өөрийнхөөрөө нээх гэсэн хүүхдийн хүсэл унтарч эхэлдэг. Тэгвэл ээжапп эцэг эхчүүдэд зориулсан бяцхан “толь бичиг”-ийг хүргэж байна. Хайртай үрсийнхээ ойлгодог хэлээр ярьж сурцгаая ээжүүд ээ!
2016-10-18
Хүүхэд насны хамгийн сайхан, гэгээлэг дурсамж бол гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн алтан цаг, мөчүүд байдаг билээ. Та хайртай үрстэйгээ хамтдаа цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл та бүхний сонорт нэгэн сайхан мэдээг хүргэе. Улаанбаатар хотод маань гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөж тоглонгоо хүүхдийнхээ оюун ухааныг тэлэх “Багачуудын музей” энэ сарын 22-ноос үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа тул та бүхэнд нэгэн таатай мэдээг дуулгая !
2016-10-18
Зуны гурван сар ямар ч элдэв өвчингүй амарсан хүүхэд тань цэцэрлэгт орсон эхний сараас эхлэн нус нь гоожиж, ханиалгаж ханиад хүрэхэд тун ойрхон байна уу? Ээжүүд бидний хамгийн их санаа тавьдаг зүйл бол хүйтэн өвлийн улиралд хүүхдүүдээ ханиаднаас холуур байлгах, хамгаалах. Мэдээж өвддөггүй хүүхэд гэж байдаггүй ч тэднийхээ дархлааг алдалгүй, өсгөх бидний нэн түрүүний үүрэг билээ. Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дархлааг сайжруулж, элдэв вирусэнд өртүүлэхгүйн тулд ээжүүд бид юу хийх хэрэгтэй вэ?
2016-10-18
Сүүлийн үед цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд бөөстөх тохиолдол элбэг гарч байгаа тул ээжүүддээ дараах зөвлөгөөг хүргэж байна. Толгойн бөөс ихэвчлэн бага насны болон бага ангийн хүүхдийн дунд илрэх нь элбэг бөгөөд ер нь аль ч насны хүн бөөстөж болно. Хэрэв ээ таны хүүхэд бөөстсөн бол цаг хугацаа алдалгүй дараах арга хэмжээг аваарай.
2016-10-14
Хөөрхөн хүүхдийнхээ хүмүүжилд санаа зовнидог эцэг эхчүүдийн уншвал зохих номын жагсаалтыг ээжүүддээ танилцуулж байна. Уг жагсаалтыг Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн “Мэргэжил арга зүйн зөвлөл”-өөс гаргасан байна.
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он