Жирэмсэн үеийн үнэн худал цуу яриа 1 Өндөр өсгийт

2016-08-09     19614

 Цаг хугацааг тоолон хөөрхөн үрсээ хүлээн суугаа ээжүүддээ чийглэг агаартай шинэхэн өглөөний мэнд хүргэе.  Жирэмсэн болхоор сэтгэл санаа бие махбодь гээд бүхий л зүйлд өөрчлөлт орж Уурламаар, тунирхмаар, юу ч  юм бэ идмээр үе олон байгаа биз. Мөн жирэмсэн ээжүүд дунд үнэн худал нь үл мэдэгдэх олон цуу яриа тархсан байдаг. Энэ тухай бид аав, ээж, ах, эгч найз нөхдөөсөө сонсож, айж гайхах сэтгэлээр унах тохиолдолд ордог. Тэгвэл энэ бүх эргэлзээг тайлахаар жирэмсэн эмэгтэйчүүдийн хооронд ам дамжин яригддаг цуу ярианы үнэн худлыг мэргэжлийн хүний талбарласнаар цуврал болгон хүргэж байна.

Цуу яриа 1 

Жирэмсний үед өсгийтэй гутал өмсөж болохгүй

ҮНЭН. Ганган дэгжин ээжүүд гоёлын даашинз, өндөр өсгийт өмөсмөөр байна уу?  Жирэмсэн хүн өндөр өсгийтэй гутал өмсөж болох ч энэ нь тийм ч тохиромжтой зүйл биш. Жирэмсний хугацаа ахих хэрээр ургийн жин томорч, тухайн хүний хүндийн төв өөрчлөгддөг учир өндөр өсгийтэй гуталтай явахад бэрхшээлтэй болж ирдэг. Жирэмсэний эхний гурван сарын хугацаанд хүндийн төв өөрчлөгдөөгүй ч өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү их доргилт өгөх хандлагатай байдаг тул умайн булчингийн тонусыг ихэсгэх сөрөг нөлөөтэй. Эмч нар ихэвчлэн жирэмсний 25 долоо хоногтойгоос намхан ултай гутал өмсөхийг зөвлөдөг. Энэ нь ялангуяа нурууны өвдөлт илэрсэн эмэгтэйчүүдэд маш чухал. Жирэмсний сүүлийн саруудад хүндийн төв өөрчлөгдсөний улмаас унах, бэртэх эрсдэл нэмэгддэг тул анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бяцхан үрийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай. 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он