Жирэмсэн үеийн үнэн худал цуу яриа 2 Эход харуулах

2016-08-09     23011

Цаг хугацааг тоолон хөөрхөн үрсээ хүлээн суугаа ээжүүддээ чийглэг агаартай шинэхэн өглөөний мэнд хүргэе. Жирэмсэн болхоор сэтгэл санаа бие махбодь гээд бүхий л зүйлд өөрчлөлт орж Уурламаар, тунирхмаар, юу ч  юм бэ идмээр үе олон байгаа биз. Мөн жирэмсэн ээжүүд дунд үнэн худал нь үл мэдэгдэх олон цуу яриа тархсан байдаг. Энэ тухай бид аав, ээж, ах, эгч найз нөхдөөсөө сонсож, айж гайхах сэтгэлээр унах тохиолдолд ордог. Тэгвэл энэ бүх эргэлзээг тайлахаар жирэмсэн эмэгтэйчүүдийн хооронд ам дамжин яригддаг цуу ярианы үнэн худлыг мэргэжлийн хүний талбарласнаар цуврал болгон хүргэж байна.

Цуу яриа: Жирэмсэн үед Эход олон харуулах нь хортой биш.

Үнэн: Эход зөвхөн хүүхдийн хүйсийг тодорхойлох биш таны хүүхдийн эрүүл зөв хөгжлийг тодорхойлох жирэмслэлтийн явцыг хянах, шаардлагатай бол эмчилгээ сувилгаа хийх зорилгоор жирэмсний эхэн үе, төрөхийн өмнөх үе, мөн эмчийн зааврын дагуу жирэмсний аль ч үед эход харуулах боломжтой. Хүмүүсийн дунд эход олон удаа харуулах нь урагт хорт туяа тусгаж сөргөөр нөлөөлж байдаг гэж ярьдаг. Гэхдээ эхог цацраг туяаны хамгийн хоргүй аргаар зохин бүтээсэн.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он