Жирэмсний үеийн өтгөн хаталт

2016-08-09     26272

Өтгөн хаталт яагаад үүсдэг вэ?
Өтгөн хаталт үүсэх гол шалтгаануудын нэг нь прогесторон гэх гормоны хэмжээ ихэсдэгтэй холбоотой. Уг гормон нь хүний биеийн булчинг сулруулдаг бөгөөд энэ нь  хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг удаашруулдаг. Жирэмсний сүүлийн саруудад сав шулуун гэдсэнд их хэмжээний даралт үзүүлснээр өтгөн хаталт улам нэмэгдэх хандлагатай байдгаас гадна бидний хэрэглэж буй жирэмсний мултивитамины бэлдмэлүүд, болон өндөр дозтой төмрийн бэлдмэл болон кальци хэрэглэх нь өтгөн хатах шалтгааныг улам их болгодог байна.

Хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх вэ?
Эслэг ихтэй хүнс хэрэглэх нь хоол боловсруулалтыг дэмждэг бөгөөд эдгээрт шингэн зүйл сайн уух, бүхэл үрийн талх, сериал, бор будаа, төрөл бүрийн буурцаг, шош мөн жимс идэх хэрэгтэй. Харин цагаан талх, цагаан будаа, цагаан гурилаар хийсэн гоймон хэрэглэх нь өтгөн хатах үндэс болдог гэдгийг санаарай. Өтгөн хаталт хэт их зовоогоод байвал эмчийн заавартайгаар фиберийн нэмэлт бэлдмэл,  эсвэл өтгөн шингэрүүлэх бэлдмэл хэрэглэж болох юм. 

Жирэмсэн үед өтгөн хатах аюултай юу?
Өтгөн хаталт нь жирэмсэн эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог бөгөөд дангаараа илэрсэн нөхцөлд их ноцтой асуудалд тооцдоггүй. Гэхдээ өтгөн хатсаны хажуугаар цус гарах эсвэл хэвлий хүчтэй өвдөх, тохиолдол гарвал эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй шүү. 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он