Жирэмсэн үедээ хөгжим сонсох нь урагт хэрхэн нөлөөлдөг вэ ?

2016-08-10     35829

Амьдралынхаа аз жаргалыг тээж байгаа хөөрхөн ээж нартаа өдрийн мэнд хүргэе. Та бүхэн хэвлийд байгаа бяцхан үрстэйгээ хэрхэн ярилцдаг вэ? Энэ дэлхий ямар гэдгийг, нар хаанаас мандаж жаргадаг тухай, аав ээж, эмээ өвөө нь түүнтэй уулзах гэж догдлон суугаа талаар, мөн түүнд ямар их хайртай талаар ярилцаж байгаарай. Тэр Таны дуу хоолойг таны зүрхний цохилтыг, таны сонсож байгаа хөгжмийг, аавынхаа дуу хоолойг ч сонсож байгаа.

Хөөрхөн Ээж таны хэвлийд боожиж буй бяцхан үрийн тань сонсох эрхтэн болох чих нь найман долоо хоногтойгоос эхлэн дуу чимээг сонсож эхэлдэг бөгөөд 18 долоо хоногтойгоос бүрэн хөгжиж гадаад орчноос ирж буй дуу чимээг бүрэн сонсдог болдог. Мөн тасралтгүй цохилох ээжийнхээ зүрхний цохилт, ходоодноос гарах дуу чимээ, ээжийнхээ дуу хоолойд хэзээний дасал болсон байдаг. Ээжүүдийн хамгийн их асуудаг зүйлсийн нэг “ХЭРЭВ жирэмсэн үедээ сонгодог хөгжим сонсвол хүүхэд маань хөгжмийн мэдрэмжтэй , ухаалаг болох болов уу?  гэж.... үүнд яг тийм гэж хариулт өгч чадахгүй ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд батлаад байгаа. Түүнчлэн төрөх эмнэлгүүд ээжүүдэд хөгжим сонсгох тусгай өрөө тасаг байгуулаад эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна. Жирэмсэн ээжүүдэд санал болгох хамгийн тохиромжтой ая бол төгөлдөр хуур хийлийн ая. Гэхдээ хөөрхөн үрд  тань ээж, аав нь өөрийн дуу хоолойгоор ярилцах нь ямар ч хөгжимнөөс илүү чухал нөлөө үзүүлдэг гэдгийг санаарай. Хүүхдээ гэдсэнд байгаа гэлтгүй орой бүр аав ээж хамтран Хайрлаж энхрийлсэн өнгө аясаар хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай.  

Жирэмсэн ээжүүддээ доорх дуунуудыг сонсож үзэхийг санал болгож байна.

  1. Suite for Orchestra (Overture)
  2. The Carnival of the Animals_ Th
  3. Kinderszenen, Op. 15_ VII. Träu
  4. Thais_ Méditation
  5. Nuvole bianchi
  6. Clarinet Concerto in A Major, K
  7. String Quartet No. 5 in F Major
  8. Vocalise, Op. 34, No. 14
  9. Moment Musical No. 3 in F Minor
  10. Cavelleria Rusticana_ Intermezz
  11. Lieder ohne Worte Op. 62_No. 6
  12. Salut d'amour, Op. 12
  13. Gnossienne No. 1
  14. Will You Still Love Me Tomorrow
  15. Just the Way You Are




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он