Жирэмсэн үеийн үнэн худал цуу яриа 3

2016-08-10     19085

Цуу яриа: Кесар хагалгаагаар төрөх нь илүү хялбар өвддөггүй.

Худал: Зарим эмэгтэйчүүдийн дунд уламжлалт аргаар буюу бидний хэлж заншсанаар өөрөөрөө төрөхөөс кесар хагалгаагаар төрөх нь өвдөлт багатай амар байдаг гэж ярих нь элбэг байдаг. Энэ бол худал. Эхийн хэвлий болон умайг зүсэж түүгээрээ хүүхдийг нь төрүүлэх мэс заслыг кесар хагалгаа гэдэг. Тодорхой нөхцөл байдлуудад кесар хагалгааг урьдчилан төлөвлөж хийдэг. Мөн төрөлтийн явцад болон жирэмсний зарим хүндрэлүүдийн үед яаралтай журмаар хийж болдог. Кесар хагалгаа бол хэвлийн хөндийн том мэс заслуудын нэг бөгөөд өөрөөрөө төрөхөөс эрсдэл өндөртөй. Кесар хагалгаанд орсон эх халдвар авах, цус алдах зэрэг хүндрэл үүсэх эрсдэл өндөр байхаас гадна хагалгааны дараах шархны өвдөлт их, эмнэлэгт хэвтэх хугацаа урт, шархны эдгэрэлт удаан зэрэг олон бэрхшээлтэй талууд байдаг. Мөн төрсний дараа хөхөнд сүү орохгүй удах, хагалгааны дараах оёдол үрэвсэх тохиолдол ч бий. Тиймээс кесар хагалгаагаар төрсөн эмэгтэйчүүдэд төрсний дараах зовиур маш их байдаг тул тэдэнд асаргаа сувилгаа маш их хэрэгтэй байдаг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он