Жирэмсний Хаван гэж юу вэ?

2016-08-10     19189

Жирэмсэн эхчүүдийн судсаар жирийн хүнийхээс 50 хувиар илүү цус гүйж байдаг. Цусны хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор судас тэлж, биед хуримтлагдсан зарим шингэн зөөлөн эдийн эсүүдийн дундуур бөөгнөрдөг. Үүнийг жирэмсний хаван гэж нэрлэдэг. Хаван нь бараг бүх жирэмсэн эхчүүдэд их бага хэмжээтэйгээр илэрдэг байна. Ойролцоогоор жирэмсэн эхчүүдмйн 75 хувьд хөнгөн зовиур хэлбэрээр илэрнэ.ирэмсэн эхчүүдийн судсаар жирийн хүнээс 50 хувиар илүү цус гүйж байдаг.

Эрүүл  жирэмслэлт болон эмгэгээр хаван үүсэж байгааг мэргэжлийн эмч нар хавангийн байрлал, онцлог, халуун хүйтэн байдал зэрэг олон шинжүүд дээр үндэслэн тогтоож чаддаг тул та жирэмсний эхний 3 сарын хугацаандаа багтаан заавал жирэмсний хяналтад орох нь чухал юм.

Жирэмсний хяналтад очихдоо та тогтмол цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ хийлгэж байна уу? Энэ нь таны жирэмслэлт хэвийн явагдаж байгаа, эмгэгээр жирэмсний преэклампсия хэмээх хүнд байдал үүсэж байгаа эсэх талаар асуултуудад хариу авахын тулд, таны болон таны бяцхан хүүхдийг эрүүл энх өсөж бойжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийгдэж буй шинжилгээнүүд юм шүү!

Зарим тохиолдолд бэлгийн уруул хавагнадаг ба энэ нь хэсэг газрын гэмтэл, халдвар (бэлгийн герпес, бусад бэлгийн замаар халдварладаг өвчнүүд, мөөгөнцөр) , үрэвсэл, харшлын улмаас үүсч болно.

Жирэмсэн эх ихээхэн хэмжээгээр буюу хүнд явцтай хөл, бэлгийн уруул хавагнавал эмнэл зүйн болон шинжилгээгээр бусад шалтгааныг хайх нь чухал юм.

Заримдаа хоногт хэрэглэж байгаа уургийн хэмжээ болон давсны хэрэглээ ихэссэн, калийн хэмжээ буурсан тохиолдолд хавагнаж болох талтайг анхаарах нь чухал юм.

Жирэмсэн үед хавантвал ямар арга хэмжээ авах вэ?

  • Амрах үедээ аль болох хөлөө өргөж байрлуулж байх.

  • Хөлний хөнгөн дасгалуудыг хийж байх. Мөн гараа толгойн дээрээ аваад хуруунуудаа атгаж тэнийлгэх дасгалыг тогтмол хийж байх.

  • Хавагнаж байгаа бол хэт халуунд гадуур явахгүй байх хэрэгтэй!

  • Давсны хэрэглээгээ багасгаарай!

  • Усанд сэлээрэй! Усанд сэлэх нь таны цусны эргэлт болон биен дэх шингэний эргэлтийг сайжруулна. Хэрвээ Та сэлж чаддаггүй бол зүгээр л усанд хөвж болохоос гадна усан санд алхаж болно шүү! Энэ нь мөн таны биеийг тайвшруулж амраах болно.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийгээрэй! Жирэмсний иога, дасгалд яваарай! Хэрвээ Та жирэмслэхээсээ өмнө идэвхтэй дасгал хөдөлгөөн байнга хийдэг эсхүл спортоор хичээллэдэг байсан бол хяналтын эмчийнхээ зөвшөөрлөөр жирэмсэн байх хугацаандаа үргэлжлүүлж болно. Энэ нь хавагнахаас сэргийлэх хамгийн сайн арга юм.

Хэт хавагнасан бол өрхийн эмчдээ заавал очиж үзүүлээрэй. Их хэмжээний хаван нь манас таталтын урьдал үеийн аюултай шинж юм.Зуны халуун өдрүүдэд хөөрхөн ээжүүд минь хавантай тэмцэхийн тулд ус сайн уух хэрэгтэй шүү. Хавантай үед шингэн бага уу гэж ярьдаг ч, харин яг эсрэгээрээ ус хаванг нэмэгдүүлэхгүй, багасгадаг. Иймээс өдөрт 8-10 аяга ус ууж байх хэрэгтэй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он