Жирэмсэн үеийн эргэн тойронд

2016-08-10     20030

Таныг жирэмсэн болсон гэдэг гайхамшигт мэдээг дуулаад ээж, эгч, ойр дотны найз нөхөд гээд тааралдсан хүн бүр баяр хүргэхийн сацуу өөр өөрсдийн зөвлөгөөг өгч эхэлдэг. Ялангуяа анхны жирэмслэлт дээр ээжүүд тэр бүр эмчид хандаад байж чаддагүй тул ойр тойрны хүүхэдтэй ээжүүдээс тулгарч байгаа асуудлаа асууж, зөвлөгөө авах нь бий. Нээрээ ч "Жор мэддэг эмчээс зовлон үзсэн чавганц" дээр гэдэг шиг туршлагатай мундаг ээжүүд бүхэн жирэмслэлт, хүүхдийн тал дээр үргэлж "Супер" байсаар ирсэн. Гэхдээ бид дэлхий нийтийн эрүүл мэндийн дэвшил, анагаах ухааны ололт, хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Жирэмсэн ээжүүдийн эргэн тойронд үргэлж "Болно, Болохгүй" гэсэн хоёр ээдрээтэй эргэлзээ байсаар байдаг. Энэ бүхнийг бодож тунгаах төвөгтэй тул ХӨӨРХӨН ээжүүдийнхээ санааг бага ч болов амраахаар ЭЭЖ АППЛИКЕЙШН нь бяцхан судалгаа хийж үнэн зөв мэдээллээ хүргэж байгаа билээ. Ингээд ээлжит сонирхолтой зөвлөгөө, мэдээллийг хүргэе. 

Жирэмсэн үед хумсаа будвал зүгээр үү, үсэндээ хими хийлгэж болох уу?, хааяа вино / улаан дарс/ уувал урагт нөлөөлөх үү?...зэрэг маш олон асуултууд бидний эргэн тойронд байсаар. CNN агентлагт 2015 онд "Америкын хүүхдийн эмч нарын академи" -аас жирэмсний үе дэх спирттэй ундааны хэрэглээний талаар мэдээлэл өгчээ. Энэ нь ямар ч хэмжээний alcohol нь хэвлийд бойжиж буй хүүхдэд аюулгүй гэх баталгаа байхгүй бөгөөд оюун ухаанд нөлөөлөх нөлөө нь ирээдүйд сургуулийн насанд, насан хүрсэн үед илрэх аюултай гэжээ. 

"Би жирэмсэн байхдаа уусан хүүхэд маань эв эрүүл төрсөн" гэж хүмүүс ярьдаг талаар хэлэхдээ Хүн бүрийн жирэмслэлтийн үйл явц өөр өөр явагддаг. Учир нь зарим хүмүүс төрөлхийн цоо эрүүл байдаг бол зарим нь ямар нэгэн удамшлын өвчтэй байдаг. Хүүхдийн хөл гарын 10 хуруу, эрхтэн тогтолцоо бүрэн байвал л боллоо гэдэгт ерөөсөө найдаж болохгүй. 

Бас нэгэн судалгаагаар ээж нь жирэмсэн үедээ спиртийн төрлийн ундаа хэрэглэж байсан хүүхдүүдийн 85 хувь нь бие эрхтэний хувьд гажиггүй ч оюун ухаан, ааш зангийн хувьд ямар нэгэн өөрчлөлттэй байдаг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн анхаарал төвлөрөх, унших, бодох, цээжлэх зэрэг чадварууд нь энэ өөрчлөлтөнд өртөх боломжтой. 

Эхийн бие дэх эхэс буюу ( placenta ) нь ургийг хоол тэжээлээр хангаад зогсохгүй эхийн судсаар дамжин орж ирэх бодисуудыг шүүн цэвэрлэх гол үүрэгтэй бөгөөд хэд хэдэн бодис энэ шүүлтүүрээр урагт хүрч гэмтээх аюултай байдаг. Үүнд кофейн, зарим төрлийн антибиотекууд, спирт согтууруулах ундаа зэрэг ордог юм байна. 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он