Жирэмсэн үеийн үнэн худал цуу яриа 4

2016-08-11     20313

Жолоо барьж болох уу?
Хөөрхөн ээжүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. жирэмсэн ээжүүд маань жолоо барьж байна уу? Ажил, гэр гээд ойр зуур гарахад жолооч ээж нар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл жирэмсэн үедээ жолоо барих нь зөв үү?. Жирэмсэн үедээ жолоо барих нь тийм ч зөв алхам биш хэдий ч шаардлагатай гэж үзвэл бага хугацаагаар барьж болох юм. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар жирэмсний хоёр дахь сар маш аюултай гэнэ. Энэ үе давхар биетэй болсон эмэгтэйн төвлөрөх, самбаачлах чадвар нь эрс буурдаг тул хоёр сартай жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн их оcол гаргадаг гэсэн дүгнэлт хийжээ.

Цуу яриа: Жирэмсэн үедээ жолоо барьж болохгүй

Үнэн: Жирэмсэн үедээ жолоо барих нь мэдээж ээжүүдийн маань өөрсдийн сонголт. Жирэмслэхийн өмнө та жолоо барьж ажил хэргээ амжуулдаг байсан бол жирэмсэн ч гэлтгүй жолоогоо барьж ажлаа амжуулж болох юм. Гэхдээ энэ нь таны цагийг хөнгөвчилж байж болох ч хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнд: Манай Монголын замын хөдөлгөөн маш их ачаалалтай тэр хэрээрээ стресс бухимдал осол аваар гарах нь бий. Гэтэл Жирэмсэн ээжүүд маань маш тайван байх хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй үед жолооны ард суухын хэрэггүй. Дөрвөөс таван сартай үед жирэмсний хордлогод орж, дотор муухайрах, толгой эргэж бие сулардаг тул ийм үедээ бас жолооны ард суух гээд яарах хэрэггүй. Жирэмсэн үед жолоо барихад үүсдэг бас нэг сөрөг нөлөө бол машины педаль гишгэх үед бага таазны цусан хангамж нэмэгдэж, хэт ачаалал өгснөөс үр зулбах аюултай. Тиймээс өөрийгөө сайтар хянаж, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй шүү.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он