Хүчил төрөгчийн коктейль ургийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

2016-08-12     93804

Хөөрхөн үрээ хүлээн сугаа ээжүүддээ амин дэмтэй амттай нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Таны болон бяцхан үрийн тань эрүүл мэндэд шаардлагатай хүчил төрөгчийн коктейлийн тухай та сонсож байсан уу?

Хүчилтөрөгчийн коктейль гэдэг нь цэвэр хүчилтөрөгчийг дурын жимсний сироп юмуу жүүсээр баяжуулан гаргаж авсан хэдэн мянган ширхэг өчүүхэн жижиг бөмбөлгөөс бүрдэх хөнгөн амттай хөөс юм.

Хүчил төрөгчийн коктейль нь хоол боловсруулах эрхтнээр дамжин цусны плазмд уусдаг ба эд эс, эрхтнийг хүчилтөрөгчөөр хангадаг.  Жимсний найрлагатай хүчилтөрөгчийн коктейль нь бодисын солилцоо явагдахад сайн нөлөө үзүүлж, хоолны шингэцийг хэд дахин нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүчилтөрөгчийн коктейль нь өвчилсөн болон ядарч сульдсан организмыг сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг бөгөөд бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. 

Хүчилтөрөгчийн коктейль- эм биш, харин эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн юм.
 Хөөс хэлбэртэй хүчилтөрөгч хоол боловсруулах замаар идэвхтэй элемент хэлбэрээр цусны тунгалагт нэвчиж, бие организмыг цэвэрлэж, халдваргүйжүүлдэг.

Хүчил төрөгчийн коктейлийн ургийн хөгжилд үзүүлэх үйлчилгээ

Хүчил төрөгчийн коктейлийг жирэмсэн эмэгтэй тогтмол хэргэлсэнээр чухал шаардлагатай хүчилтөрөгчөөр ургаа бүрэн хангаж чадна. Мөн жирэмсэн эмэгтэйн дархлаа сайжирч амьсгалын замын өвчнөөс хамгаалагдаж чадна.Түүнчлэн манай орны эрс тэрс уур амьсгал, агаарын бохирдол зэргээс үүдэн ургийн гажиг, эндэгдэл гарч байгаатай холбогдуулан жирэмсэн болон, жирэмслэхээр төлөвлөж байгаа ээжүүд хүчил төрөгчийн коктейлийг тогтмол хэрэглэх шаардлагатай гэдгийг зөвлөж байна. Хүчил төрөгчийн коктейлийг эмийн сангууд болон өөрсдөө гэрийн нөхцөлд бэлдэх боломжтой. 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он