Хөөрхөн ээжүүд гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ ?

2016-08-15     19599

Хэвлийдээ бяцхан амь тээн яваа хөөрхөн ээж бүр төгс ертөнц. Ээжүүд та бүхэн хөлнөөсөө үснийхээ үзүүр хүртэлх эмзэгхэн биеэ яг энэ 9 сард л урьд урьдаасаа илүү эрүүл авч явах үүрэгтэй. Органик, шим тэжээлтэй хоол хүнс сонгож, архи, тамхи, эм тарианаас татгалздаг шиг энгэсэг, будгандаа хүртэл хяналт тогтоох зайлшгүй шаардлагатай. Харин шалгуур ямар байхыг  хөөрхөн ээжүүд минь мэдээд аваарай. 

Хэрэвээ та үсээ будах шаардлагатай бол: Үсний будаг химийн найрлагатай байдаг тул жирэмсэн үед урагт нөлөөлөх тул будаж болохгүй гэсэн яриа байдаг.  Гэхдээ хатуу хориглодоггүй бөгөөд энэ нь мөн л жирэмсэн ээжийн биеийн онцлогоос шалтгаална. Жирэмсний дөрвөн сартайгаас хоош үсээ будаж болох бөгөөд байгалийн гаралтай үсний будаг сонгох хэрэгтэй. Тиймээс үсээ будхад эмч мэргэжилтэн, гоо сайханчаас зөвлөгөө авч будагаа сонгоорой. Сонирхолтой баримт дурдвал жирэмсэн үед гормоны өөрчлөлт явагддаг тул үсэнд хүссэн өнгө орохгүй байх тохиолдол бий.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошготой нь тулж харьц

Эмэгтэй хүн өдөрт дунджаар 15-25 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. “Би л лав үгүй” гэж бодогдож байна уу?  Гэхдээ өглөө шүршүүрт орохдоо л тав, үсээ угаахдаа л гурван  төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж тооцохоор түүн дээрээ нүүр будгийн хэрэгслүүдээ нэмвэл дээрх тоонд элбэг хүрч байгаа биз. Арьс бол бидний хамгийн том эрхтэн. Арьсан дээрээ тавьж байгаа зүйлсийн ихэнх нь бидний бүх биеэр тархаж байдаг. Тэдний зарим нь өнгөн хэсэгтэй ойрхон шингэдэг бол, зарим нь цусны сувгуудаар тархаж, биеийн бүх системээр түгдэг. Тэгэхээр найрлагыг нь анхааралгүй авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд чинь урагт хүртэл муугаар нөлөөлөх магадлалтай гэсэн үг. Гоо сайхны бүтээгдхүүнүүдэд агуулагддаг доорх бодисын жагсаалтыг

хэвлүүлж аваад дэлгүүр зорихдоо аваад гараарай. Бяцхан ургийнхаа эрүүл өсөлт бойжилтыг анхаардаг хариуцлагатай жирэмсэн ээж заавал мэдэж байх хориотой жагсаалт. Орцын тайлбар дээр эдгээр бодисын нэр байх л юм бол чиний авах бүтээгдэхүүн биш гэсэн үг. Бидний хэрэглэдэг гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагаас удахгүй төрөх хүүхдэд эрсдэл, хор учруулж болзошгүй 175 төрлийн химийн бодис агуулагддагийг судлаачид тогтоосон байдаг.

Хориотой жягсаалт :

DBP (dibutyl phthalate).Хумсны будгийг бүр мөсөн хоригло. Яагаад гэвэл ургийн дааварт өөрчлөлт оруулах болон толгой өвтгөх, нүд загатнуулах болон ургийн амьсгалд асуудал үүсгэх хор хөнөөлтэй.

Хар тугалга (lead). Нэртэй брендүүдийн уруулын будгийн 60 гаруй хувь нь энэ бодисийг агуулж байдаг. L’Oreal, Maybelline, Cover Girl, Revlon гэх мэт. Хар тугалга ялангуяа жирэмсэн эх болон хүүхдийн эрүүл мэндэд аюултай гэж үздэг.

Phthalate. Крем, нүүрний тос, уруулын будаг, хумсны будаг зэрэг удаан тогтоцтой болон үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдэд энэ бодис агуулагддаг. Эрдэмтэд уг бодисыг дотоод шүүрлийн булчирхайнд саад учруулан улмаар дааварт өөрчлөлт оруулж болзошгүй хортой бодис хэмээдэг.

Paraben. Чийгшүүлэгч, шампунь, ангижруулагч, нарны тос, үрчлээний эсрэг бүтээгдэхүүн, тоник гэх мэт олон төрлийн косметикт ихээр агуулагддаг ба эмэгтэй хүний дааврын эстрогенд нөлөөлөх, хэвлий дэх хүүхдийн эрүүл мэндэд сөрөг.

Салицилийн хүчил (salicylic acid). Уг бодис жирэмсэн эмэгтэйн хориотой жагсаалтанд заавал байх учиртай. Батганы эсрэг бүтээгдэхүүн, цэвэрлэгч, тоник зэрэгт агуулагддаг. Энэ нь арьсны гүнд нэвтрэн орж, үхсэн эсийг цэвэрлэхэд тусалдаг. Аспириний төрлийх.

Retinoid. Батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Fragrance. Чийгшүүлэгч, үнэртэн, уруулын будаг, үнэр дарагчинд агуулагддаг.

Toluene. Хумсны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Formaldehyde. Удаан тогтоцтой хумсны будаг, хэлбэржүүлэгч цацлага, үсний будганд агуулагддаг.

P-phenylenediamine. Үсний будаг, сор, шүршигч шингэн, шампунь, ангижруулагчид агуулагддаг.

Butyl Acetate. Хумсны будгийг хагаруулдаггүй бодис.

Ethyl Acetate. Зарим хумсны будаг, сормуусны будаг, шүд цайруулагч, үнэртэй усанд байдаг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он