Жирэмсэн болон төрсөний дараах тэтгэмжээ хэрхэн авах вэ?

2016-08-22     91752

Жирэмсэн ээжүүд 9 сар хүүхдээ тээж байхдаа ажлаа хийж, сүүлийн 2 сар жирэмсэний амралтаа авч, декритний мөнгийг бодуулан авдаг. Харин та декритний мөнгийг хэрхэн бодуулж авдагийг мэдэх үү? Нийгмийн даатгалын тухай хуулийн жирэмсний болон, амаржсаны дараах тэтгэмжийг авах заалтуудыг та бүхэн уншаарай. 

Иргэн /Даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хууль-ийн 17,19,19-ын1,19-ын2 ,”Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол ,мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр ,тэтгэмж,төлбөрийн тухай хууль”-ийн 13,14,15, дугаар тус тус заасны үндэслэн хөдөлмөрийн чадвараа түр алдсан болон Жирэмсэн ,Амаржсан даатгуулагчид эмнэлгийн хуудас олгоно.    

19-ын1 дүгээр зүйл.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх:

1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд,үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх хүүхдээ 196-гаас доошгүй хоног “28-н недельтэй”тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн,жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан ,мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг /декрит/дараах байдлаар олгоно.

  •  19-ын1 дүгээр зүйлд заасан жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн нөхцөлд “Жирэмсний 31-32 долоо хоногтойд/недельтэй/ хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага олгоно.

  • Амаржсаны дараах эмнэлгийн хуудсыг “Амаржсан өдрөөс хойш 14 гадаад оронд жирэмсний хяналтанд байсан болон амаржсан тохиолдолд 60 хүртэл хоногийн дотор тус тус олгоно.

  • Эмнэлгийн хуудсыг буруу бичсэн,засварласан ,үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцох бөгөөд уг эмнэлгийн хуудасны дагуу ,тэтгэмж олгоогүй ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн анх хуудас бичсэн эмнэлгийн байгууллага 14 хоногийн дотор дахин олгоно.

  • Гадаад оронд түр хугацаагаар буй амьдарч байгаа тохиолдолд тухай орны эмнэлгийн байугууллагын жирэмсэн,амаржсны тодорхойлтыг үндэслэн байнга оршин суух бүртгэлтэй аймаг/дүүрэг/-ийн нутагт дэвсгэрт орших эмнэлгийн байгууллагын “Эмнэлэг хяналтын комисс”буй BKK-р орж хурлын шийдвэрээр олгоно.

  • Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин амаржсан эхэд жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжийг сүүлийн 12 сарын цалин,хөлсний дунджаар тооцно.Үүнд 2,3 дахь удаагийн төрөлт мөн адил хамаарна .

Эмнэлгийн хуудсыг/декрит/ авахдаа :

Жирэмсний өмнөх 31-32 долоо хоногтой/недель/ бүрдүүлж ирэх зүйлсд:

  •  Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувиараа/

  •      Жирэмсний хяналтын карт

  •      Оршин суугаа газрын доторхойлт

  •      Тухайн үеийн бүх шинжилгээнүүд/ эхо,ОАК,ОАМ, Биохими,гэх мэт

  •      Иргэний үнэмлэх/Түүнтэй адитгах бичиг баримт/

Амаржсаны дараах “Эмнэлгийн хуудасыг” бүрдүүлэх зүйлс

  •  Солилцох хуудасны” Б” хэсэг

  •  Жирэмсний хяналтын карт

  •  Иргэний үнэмлэх

 

 

Мэдээллийн эх сурвалж: Нийгмийн даатгал.mn





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он