Нярайн шарлалт гэж юу вэ?

2016-08-23     94608

 

Хөөрхөн ээжүүд бяцхан үрээ өлгийдөн авсан өдрөөс хамгийн сайнаар асарч халамжлах хэрэгтэй болдог. Шинэхэн ээжүүдэд маань мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарч ирдэг биз дээ. Тиймээс бид хөөрхөн ээжүүдийнхээ үнэнч сайн зөвлөгч туслагч нь байхдаа баяртай байна. Сүүлийн үед төрөөд удаагүй ээжүүдийн маань санааг зовоодог асуудлын нэг бол нярайн шарлалт юм.

Нярайн шарлалт гэж юу вэ?

Хүүхэд хэвлийд байхдаа уушгиар амьсгалдаггүй, эхийн цусны хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг тул насанд хүрэгсдийг бодвол олон улаан эстэй байдаг төдийгүй эсийн хэмжээ илүү том байдаг. Хүүхэд төрмөгц эдгээр улаан эсүүд задрахад билирубин ялгаруулдаг. Харин нярай хүүхдийн элэг билирубиныг бүгдийг хоргүйжүүлэх хэмжээнд бүрэн хөгжөөгүй байдаг тул арьс салст, нүдний цагаан шарладаг. Шарлалт ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа улаан эсийн задрал багасан элэгний хоргүйжүүлэх ажиллагаа сайжирч эхлэхэд шарлалт арилдаг. Гүйцэд төрсөн нярайн 50-60 хувь нь, дутуу төрсөн нярайн 80 хувьд шарлалт явагддаг. Өөрөөр хэлбэл дийлэнх нярай хүүхдийн хувьд шарлалт ямар ч аюулгүй ямар нэг эмчилгээгүйгээр өөрөө арилдаг гэсэн үг. Харин шарлалт 14 хоногоос дээш, үргэлжлэх, шарлалт буурч байгаад дахин ихсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгийг санаарай.

Шарлалтыг хэрхэн арилгах вэ?

Хүнд биш шарлалтын үед хамгийн чухал зүйл бол ойр ойрхон хөхүүлэх. Хөхөө сайн хөхөж, биеийн жингээ зохих ёсоор нэмж байгаа хүүхдэд өөр төрлийн эмчилгээ хийх шаардлага байхгүй. Манайхны өргөн хэргэлдэг лив 52, идэвхжүүлсэн нүүрс, карсил магний сульфат зэрэг эм бэлдмэл нярайн шарлалт буруулдаггүй бөгөөд өндөр хөгжилтэй орнууд эдгээрийг нярайн шарлалтын үед эмчилгээнд хэрэглэхээс татгалздаг. Харин хүнд шарлалтын үед фото шарлагын эмчилгээ юм. Нярайн эмчийн зөвлөгөөгөөр харьяа дүүргийн эмнэлэгт энэхүү аппаратын эмчилгээ хийлгэх нь хамгийн найдвартай эрсдэлгүй эмчилгээ гэдгийг санаарай ээжүүдээ.

Нярайн шарлалтыг хэрхэн илрүүлэх вэ?

  1. Байгалийн гэрэл сайтай орчинд хүүхдээ байлга

  2. Хэрэв хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар, эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгааг ажиглах

  3. Хэрэв хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгах хэрэгтэй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он