Жирэмсний үзлэг шинжилгээний тухай Ээж та мэдэх үү ?

2016-08-25     56543

Ээжүүд бид жирэмсэн болсон эхний сараасаа эхлээд л олон төрлийн шинжилгээнд оочирлож дугаарлан байж үзүүлдэг. Жирэмсэн болсон үеэс эхлэн, төрөх хүртлэх хугацаанд бидний өгдөг шинжилгээ бүр ээжүүдийн болон хөөрхөн үрсийн эсэн мэнд төрхөд маш чухал ач холбогдолтой юм шүү. Ингээд жирэмсний үед өгдөг зарим үзлэг шинжилгээний тухай мэдээлэл хүргэе

  1. Ерөнхий биеийн үзлэг : Бүх биеийн ерөнхий эрүүл мэндийн түвшин, хэвийн байдлыг хянадаг. Энэ үзлэг хэрэв таны биед ямар нэгэн эмгэг байгаа бол илрүүлэн эмчилгээ хийх зорилготой юм.

  2. Аарцаг хэмжих : Хүүхэд төрөх замаар төрөх боломжтой эсэхийг тогтоох. Төрөх үед тохиолдох зарим ноцтой хүндэрлээс сэргийлнэ. Жишээлбэл аарцаг ясны нарийсал гэх мэт өөрчлөлтийг илрүүлж яаж төрүүлэхийг шийднэ. Хэрвээ та шаардлагатай бол мэс заслын аргаар төрнө.

  3. Жин : Эхэд далд хаван хуримтлагдаж байгаа эсэхийг болон ургийн өсч байгааг тодорхойлно. Мөн жирэмсний хожуу үеийн хордлого ургий өсөлтийг сааруулж буйг олж тогтооно.

  4. Ургийн зүрхний цохилт: Ургийн өсөлтийг хянадаг. Ураг эрүүл боожиж буйг тогтоож , бүтэлтийг илрүүлнэ.

  5. Хэвлий тэмтрэх:  Ургийн байрлал, хэмжээ, толгой хаашаа харсан чиглэлийг мэднэ. Ураг хэвлийдээ хэрхэн байрлаж байгааг олж тогтоож хэрэв буруу байрласан бол төрөлтийн төлөвлөгөө боловсруулах, эмчилгээ хийх зорилготой. Хүүхэд 32 долоо хоногтойгоосоо хоош хэвлийдээ тогтвортой байрласан байдаг. Зөв байрлал нь толгойгоо доошоо харуулсан байрлал юм.

  6. Цусны даралт хянах: Даралт ихэсэх өвчин болон хожуу хордлоготой эсэхийг тодорхойлно. Төрөх үед даралт ихсэх нь аюултай шинж бөгөөд даралт хэр өндөр байгаагаас шалтгаалан зохих арга хэмжээ авч хүндрэлээс сэргийлнэ.

  7. Дотуур үзлэг: Төрөх замаар буюу өөрөөрөө төрөх боломжтой эсэхийг мэднэ. Савны амсар хэдэн хуруу нээгдсэн байгааг мэдэхээс гадна, БЗХӨ байгаа эсэхийг илрүүлж мэс засал болон өөрөөрөө төрөх шийдвэр гаргана.

  8. Цусны шинжилгээ: Цусны бүлэг тогтоох, цусны үл тохироог илрүүлнэ, цусны улаан эсийн тоог тогтоох. Хэвийн үед 12-14 грам байдаг.

  9. Хэт авиан шинжилгээ: Ургийн хөгжил, хөдөлгөөн байрлал тогтоож ургийн хэмжээ , жирэмсний хугацаа , хүүхдийн хүйс зэргийг ч мэдэж болно.

  10. Ураг орчмын шингэн: Ураг орчмын шингэн гэдэг нь хүүхдийн эргэн тойронд байгаа усыг хэлнэ. Ургийн усыг шинжилснээр хүүхдийн тархи, нугасны эмгэг, дауны өвчин, ургийн бүтэлт зэргийг илрүүлэн оншилдог.


 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он