Хөхүүл ээж жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх вэ ?

2016-08-25     50524

Төрөөд удаагүй байгаа ээжүүдийн санааг зовоодог, басхүү эргэлздэг асуудал бол хөхүүл үедээ жирэмсэн болох. Төрснөөс хоош зургаан долоо хоног буюу сар гаран хугацааны дараа биеийн байдал хэвийн болж эхэлдэг. Энэ үеэс эхлэн сарын тэмдэг ирж эхлэх бөгөөд жирэмслэх боломжтой болох юм. Гэхдээ зарим эмэгтэйчүүдийн биеийн байдал, онцлогоос шалтгаалан энэ хугацаа харилцан адилгүй. Мэргэжилтнүүд хамгийн багадаа нэг жилийн зайтай жирэмслэх нь тохиромжтой гэж үздэг. Тэгэхээр анхны хүүхдээ төрснөөс жилийн дараа дараагийн жирэмслэлтийн талаар бодож болох юм. Та өөрөөрөө төрсөн бол тэрхүү хугацаанд таны бие бүрэн тэнхэрч хэвийн байдалдаа орсон байх ёстой. Хэрэв хийсвэр хагалгаа хийлгэсэн тохиолдолд хоёр жил хүлээхийг зөвлөдөг. Ингэснээр энэ хугацаанд  өөрийн эрүүл мэндийн байдлаа сайжруулж, биеийн эрч хүчийг эргэн хэвэнд оруулах боломжтой хугацаа юм болно. Дараа нь ямар нэгэн эрэсдэлгүй гэж үзвэл дараагийн жирэмслэлтийг төлөвлөх хэрэгтэй.

Хөхүүл үедээ жирэмслэлтээс хамгаалахдаа

Ээжүүдийн дунд хүүхэд хөхөөр хооллож байх үед жирэмсэн болдоггүй гэж ярьдаг ч энэ нь бас тийм ч найдвартай хамгаалалт биш юм. Хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үйл ажиллагаа удаан сэргэдэг учир жирэмсэн болох магадлалыг тодорхой хэмжээгээр буруулдаг гэсэн үг юм. Хөхүүл үед жирэмслэлтээс хамгаалах хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээрийг хэрэглэхээс өмнө хөхний сүү болон нярай хүүхдэд хэрхэн нөлөөлөх, таны биед нөлөөлөх сөрөг тал зэргийг сайтар судлан эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх ёстойг ээжүүддээ анхааруулж байна

1.Хүүхдээ нэмэлт тэжээлгүйгээр зөвхөн хөхөөрөө хооллох. Хүүхэд өдөртөө гурван цаг тутам, шөнө 1 удаа хөхдөг байх. Шөнийн хөхүүлэлт хоорондын хугацаа нь 6 цагаас хэтрэхгүй байх. Хүүхдээ хэдий олон удаа хөхүүлнэ жирэмслэх магадлал нь төдий хэрээр бага байна.

2. Сарын тэмдэг ирээгүй байх.

3. Умайн ерөндөг буюу спираль Умайн ерөндөг нь жирэмснээс хамгаалах хамгийн тохиромжтой арга юм. Сүүний ялгаралтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй бөгөөд 95% найдвартай үйлчилдэг. Улмаар хүндрэлгүй төрсөн тохиолдолд бусад цээр үгүй тохиолдолд 6 долоо хоногийн дараанаас тавих боломжтой байдаг. Мөн өвдөлт мэдрэгдэхгүй, гаж нөлөө багатай.

4. Бэлгэвч хэрэглэх

5. Дааврын аргадааврын эм ба тариаИхэнх жирэмслэлтээс хамгаалах эмүүд нь  эстроген ба прогестин гэсэн эм бэлгийн хоёр даавар -ыг агуулж байдаг. Эстроген нь хөхний сүүний хэмжээг багасгах, хөхүүлэх хугацааг богиносгох, хүүхдийн хэвийн өсөлтөнд нөлөөлөх зэрэг таагүй нөлөөтэй. Харин дааврын тариа нь сүүний ялгаралтанд нөлөөлөхгүй. Анхны тарилгыг төрснөөс хойш 6 долоо хоног, хөхүүлэхгүй байгаа эх төрснөөс хойш 4 долоо хоногийн дараа хийлгэнэ. Нэг тарилга нь жирэмслэлтээс 3 сар хүртэл хамгаална

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он