Нярай хүүхдийн уйлах шалтгаан

2016-08-29     40878

Хүүхэд уйлах нь хэвийн байх ёстой зүйл гэж зарим эцэг эхчүүд ойлгодог. Гэвч хүүхэд уйлах нь өлсөлт, өвдөлт, таагүй байдал, унтах хэрэгтэй болох зэрэг олон асуудлуудтай холбоотой байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлэх гэж оролдож байгаа зүйлийг хэрхэн таамаглах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Хүүхдийн уйлж байгаа шалтгааныг хурдан олох нь чухал. Нийтлэг тохиолддог хүүхэд уйлах шалтгаануудыг доор орууллаа. Хэрэв таны хүүхэд уйлаад байвал доорх шалтгаануудаас хайж үзэхэд буруудахгүй. Манай хөөрхөн ээжүүд хүүхдийнхээ уйлах шалтгаануулыг хэрхэн мэдэрч байна вэ?

1.Өлсөх

Энэ бол таны хүүхэд уйлах хамгийн түрүүнд байж болох шалтгаан юм. Хүүхдээ өлссөн байх үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх нь уйлах шат хүргэлгүйгээр хүүхдээ хооллоход туслах болно. Нярай хүүхдэд илэрдэг зарим шинжүүдээс дурдвал: амаа амгалзуулах, тамшаах, хацарт нь хүрвэл тэр тал руу толгойгоо эргүүлж хөхөө хайх болон гараа хөхөх зэрэг байдаг.

2. Хуурайлах хэрэгтэй болох

Зарим хүүхдүүд хэзээ даавуугаа, живхээ солих хэрэгтэйг мэддэг. Зарим нь бохир даавуугаа тэсвэрлэн дуугүй байсаар байдаг.Энэ бол хүүхэд уйлах үед шалгаж болох энгийн зүйлсийн нэг юм. Та хүүхэддээ живх хэрэглэдэг бол 2-3 цаг болоод сольж байх хэрэгтэй шүү.

3. Нойр хүрэх

Хүүхэд ядарсан үедээ хаана ч хэдийд ч унтдаг гэж томчууд боддог. Гэвч ингэж бодох нь үнэндээ тэдэнд ахадсан зүйл болдог. Нярай хүүхэд зүйрмэглэх үедээ уцаартай болж уйлж эхэлдэг. Ялангуяа хэт ядарсан байвал энэ байдал илүү тод илэрнэ. Тиймээс хүүхдийг ядарч, уцаарлахаас өмнө аль болох цагаар унтуулж хэвшүүлэх хэрэгтэй. Энэ нь танд ч, хүүхдэд ч амар байх болно.

4. Авхуулахыг хүсэх
Хүүхэд тэврүүлж авхуулах дуртай байдаг. Хүүхэд тань ээж аавынхаа царайг харах, дууг сонсох, мөн аав, ээжийнхээ зүрхний цохилтыг сонсох, үнэрийг үнэрлэж, мэдрэх дуртай байдаг. Таны хүүхэд авхуулахыг хүсч байгаа нь уйлж байгаа дуу хоолойны өнгөнөөс андашгүй бөгөөд үүнийг ихэнх ээжүүд маань мэддэг биз ээ. Хэрэв хүүхдийг байнга аваад байвал авхуулах гээд байдаг болчихно гэж та бодож байж магадгүй. Гэвч эхний хэдэн сарын туршид ийм асуудал үүсдэггүй байна. 


5. Гэдэс эвгүйтэх (гэдэс дүүрэх, базлах болон бусад асуудлууд)
Гэдэсний эвгүйтэх асуудлууд ялангуяа гэдэс дүүрэх базлах зэрэг нь уйлах том шалтгаан болдог. Хэрэв ил мэдэгдэх шалгаангүйгээр хүүхэд сүүлийн гурван цагийн турш уйлаад байвал гэдэс базлалттай холбоотой байж магадгүй гэж үздэг.Хэрэв таны хүүхэд хооллосны дараа уйлагнах болон хүчтэй уйлвал гэдэсний базлалт байж болох талтай. Ихэнх эцэг эхчүүд гэдэс дүүрэлтийн эсрэг үйлчилгээтэй эм болон гэдэс базлалтын үед хэрэглэдэг эмийг дур мэдэн хүүхэддээ өгдөг. Эдгээрийг хэрэглэхийн өмнө заавал эмчид үзүүлээрэй. Мөн нярайн гэдэс дүүрэхэд хэрэглэдэг гэдсийг нь хар,хөх даавуугаар баадагнах, сүүлний болн, шар тосоор илж, массажлах аргуудыг хэрэглэхэд илүүдэхгүй. 

6. Хэхрэх хэрэгтэй болох

Хэхрэх бол сэтгэл санаагаар захирагддаггүй зүйл юм. Хэрэв таны хүүхэд хөхөө хөхсөний дараа уйлвал хэхрэх хэрэгтэй байгаа байж магадгүй. Хүүхэд хөхөө эсвэл угжаа хөхөж байх үедээ хий залгидаг нь энэ таагүй байдал үүсэх шалтгаан болдог.Тиймээс хөөрхөн ээжүүд минь хүүхдээ хөхүүлсэнийхээ дараа, угжаар хооллосныхоо дараа заавал дээш нь босоо байрлалаар барьж хэхрүүлж байгаарай. Хэрвээ хүүхэд хооллож байх үед гэдэсрүү орсон хийг гаргаж чадахгүй бол энэ нь хүүхдийн гэдэс дүүрэх бас нэг шалтгаан болдог юм шүү.

7. Халууцах эсвэл даарах

Хүүхдийн хувцасыг солих эсвэл хуурайлж байх үедээ түүний бөгсийг хүйтэн алчуураар арчвал биед нв цочрол өгч, чичрэн гомдоллон уйлж магадгүй. Нярай хүүхдийн биед хэт халуун эсвэл хэт хүйтэн зүйл хүргэж болохгүй.Аль болох хүүхдээ дулаахан өлгийдөж байх хэрэгтэй . Мөн дулаахан хувцас өмсүүлж болно. Хүүхдүүд ихэвчлэн халууцахаасаа илүү даарахаараа уйлдаг боловч хэт халууцвал мэдээж тавгүйтэж уйлах болно. Тиймээс хүүхдийнхээ хамгийн их байдаг өрөө, унтах өрөөний орчин, зэргийн халуун, хүйтний хэмийг байнга тохируулж, ажиглаж байгаарай. 

8. Бусад жижиг шалтгаан
Зарим үед хүүхдийн хөлийн болон гарын хуруу зэрэг нь хувцас болон даавууны завсарт орооцолдох дарагдах зэрэг шалтгааны улмаас цусны хангамж багассанаас болж уйлдаг. Энэ бол хүүхэд уйлах үед шалгааныг хайхдаа хамгийн түрүүнд шалгах асуудлуудын нэг юм. Хүүхэддээ шинэ хувцас өмсгөхдөө хаяг болон шошготой нь өмсүүлсээс биеийг нь нухаж байж магадгүй. Мөн нярай хүүхдийн уйлах нэн түрүүнд байдаг шалтгаал бол арьс нь нуран, зовиурлах үед юм. Тиймээс ээжүүд хүүхдийнхээ арьсны онцлогийг тодорхойлж, таарах тос, шингэн саванг сонгож, хэрэглээрэй. 

9. Шүд ургах
Хүүхдийн шинэ шүд буйлыг нэвтлэн гарч ирэх нь ихээхэн өвдөлт үүсгэдэг. Энэ байдал зарим хүүхдүүдэд илүү тод илэрдэг.Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн өвдөлт зовиур байгаа бол түүний буйлыг шалгах хэрэгтэй. Түүний шүд цухуйж буйлыг өвтгөж байж магадгүй. Хүүхдийн анхны шүд ихэвчлэн 4 өөс 7 сарын хооронд цухуйдаг. Гэвч зарим үе үүнээс эрт ургах явдал байж болдог. Энэ үед шүд нь маш их загатнадаг тул та хүүхэддээ хазахад буйлыг нь гэмтээхгүй зөөлөн резинэн тоглоом гарт нь бариулаарай. 



10. Тайван байхыг хүсэх
Хүүхэд хүрээлэн байгаа орчныхоо дуу чимээг сонсож байдаг. Гэвч зарим үед түүнд хурц гэрэл мөн чанга дуу чимээ сонсох болон хүн хүний гар дамжих нь хэцүү байдаг. Уйлах нь үүнд тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлэх хэлбэр юм.Иймд тайван байлгах, буцаан ээжид нь өгөх зэрэг арга хэмжээ нь тус болох болно.

11. Илүү ихийг хүсэх
Хүүхэд гадагшаа гарах болон хорвоотой танилцахыг “шаардаж” магадгүй. Хэрэв хүссэнийг нь хийвэл тэрээр даруй тайвширч сэргэлэн болдог. Энэ нь зарим үед таныг ядрааж магадгүй.Та хүүхдээ салхинд гарган тоглуулж хүүхдийн музей болон амьтны хүрээлэн үзүүлж болно.

12. Бие нь эвгүйцэх
Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг авсан ч хүүхэд уйлсаар байвал дараах зүйлсийг шалгах хэрэгтэй. Түүний халууныг хэмжиж үзэхээс гадна бусад өвчний шинж тэмдгийн дохио байгаа эсэхийг сайтар шалгаарай.
Хэрэв ямар нэгэн өөрчлөлттэй зүйл илрэх болон хүүхэд дугуй болохгүй уйлсаар байвал эмчид хандаарай.

13. Агаар дутагдах

Хүүхэд төрөөд хэдий хугацааны дараа агаарт гарах нь улирал, цаг агаарын байдлаас хамаараад  янз бүр байдаг. Зуны дулаахан үед та нярайлсан бол аль болох өдөр бүр цэвэр агаарт байлгах хэрэгтэй. Учир нь хүүхэд халуунд бүр их бөгчимдөж, тавгүйтдэг. Нярай хүүхдийг аль болох өглөөний цэнгэг агаарт гаргаж байгаарай. Мөн 11 цагийн наранд гаргах нь хүүхдэд хүчил төрөгч сайн хүрч, байгалийн D витаминыг хамгийн сайн авч чаддаг. 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он