Таны хүүхдийн өтгөн ямар өнгөтэй байна ?

2016-08-29     28067

Ээжүүд бидний сэтгэлийг зовоодог нэг асуудал бол хүүхдийн баасны өнгө үнэр хувьрах байдаг. Бага насны хүүхдийн өтгөний шинж чанар өөрчлөгдөх нь ходоод гэдэсний замын эмгэг, хооллолт, даарч хөрөх зэрэг олон шалтгаанаас болдог

Нярай хүүхдийн зунгаг төрснөөс хойш 10 цагийн дотор 2 – 20 гр орчим гарна.  Амьдралын эхний 3 хоногт зунгаг өтгөний хольцтой болж ирснээ, 4 – 5 дахь хоногоос зунгаг үгүй болно. Хөхүүл үеийн өтгөн алтлаг шар өнгөтэй, хүчиллэг шинжтэй, нянгийн хувьд Bact. bifidum давамгайлж, нэгэн төрлийн паста хэлбэртэй байна. Үнээний сүүгээр хооллодог хүүхдийн өтгөн бараандуу бор өнгөтэй, таагүй үнэртэй, суурьлаг шинжтэй, янз бүрийн нян агуулагддаг. Бага насны хүүхдийн өтгөнийг шинжсэнээр илрүүлж болох эмгэг байдлууд:

  1.    “Өлөнгийн” – хүрэн бор эсвэл хар ногоон өнгөтэй, эвгүй үнэртэй байдаг бөгөөд хөхүүл насанд дутуу хооллосонтой холбоотой үүснэ.

  2.     “Цөсгүй” – өнгөгүй эсвэл цайвар саарал өнгөтэй, тослог, үмхий үнэртэй байдаг бөгөөд халдварт шар өвчний үед, цөсний зам мухар байх тохиолдолд илэрнэ.

  3.     “Идээрхэг” – бохир саарал өнгөтэй, ээдэм хэлбэртэй, исгэлэн үнэртэй байх ба дан махан хоол идсэнээс үүснэ.

  4.     “Хөөсөрхөг” – мөнгөлөг өнгөтэй, өнгөн дээгүүрээ бага хэмжээний салсархаг хольцтой байх ба үнээний сүүг сайн ариутгаагүй хэрэглэсэн тохиолдолд үүснэ.

  5.     “Тосорхог” – цайвар өнгөтэй, исгэлэн үнэртэй, салстай. Тослог ихтэй хоол хэрэглэснээс үүснэ.

  6.     Өтгөн хаталтын баас – хатуу, үмхий үнэртэй, саарал өнгөтэй байна.

  7.     Шар усархаг баас – үнэргүй, эхийн сүү шим тэжээл багатай, ус ихтэй бол нярай хүүхдийн баас усархаг шар байна.

  8. Ээдэмэнцэрт шингэн баас – шар өнгөтэй, их хэмжээний каша иддэг хөхүүл насны хүүхдэд тохиолдоно.

  9.     “Гүрвэлзэлтэт” – салс ихтэй, өөх тос шингээгүйтэй холбоотой, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэссэнээс үүснэ.

  10.     “Бижтэх” – ногоон, шар ногоон өнгөтэй, будааны шүүс шиг, усархаг байх ба хоол боловсруулалтын хямралын үед илэрнэ.

  11.     “Цусан суулгалт” – шингэн, салстай, цусархаг хольцтой, дүлэлттэй байна.

  12.     Бүдүүн, нарийн гэдэсний халдварын баас – усархаг, шар ногоон өнгөтэй, дүлэлттэй байна.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он