Эрүүл мэндийн 7 томъёо буюу хөгжилтэй математик

2016-09-01     13930

Хөөрхөн үрсийнхээ өсөлт хөгжлийн талаар сонирхолтой тоо бодоход бэлэн үү?

1. Эрүүл амьдралын 5-2-1-0 томъёо

 Хүүхэд өдөр бүр 5 порц жимс ногоо идэж 2-оос илүүгүй цаг дэлгэцийн өмнө өнгөрөөж 1 цаг идэвхитэй тоглож 0 сахар агуулсан (сахаргүй) ундаа уух ёстой.

 Жич: 1 порц гэдэгт тухайн хүүхдийн 2 алгаа тоссон хэмжээг ойлгоно.

2. 2 нас хүртлэх хүүхдийн биеийн жинг тооцоолох

 Хүүхэд төрсөн жингээ 4 сартайдаа 2-оор, 1 настайдаа 3-аар, 2 настайдаа 4-өөр үржүүлнэ.

 Жишээлбэл: 3,3 кг жинтэй төрсөн хүүхэд 4 сартайдаа 6,6 кг; 1 настайдаа 9,9 кг; 2 настайдаа 13,2 кг болно.

3. 2 – 16 настай хүүхдийн биеийн жинг тооцоолох

 Жин = (3 × Нас) + 7

 Жишээлбэл: 9 настай хүүхдийн жин = (3×9)+7=34 кг

4. Насанд хүрэх үеийн өндрийг тооцоолох

 (Эцгийн өндөр + Эхийн өндөр) ÷ 2 үүн дээр хүү бол 7 см-ийг нэмж харин охин бол 7 см-ийг хасна.

 Жишээлбэл аав нь 179 см, ээж нь 166 см өндөртэй хүүгийн насанд хүрэх үеийн өндөр нь:

 179+166=345÷2=173+7=180 см

 Харин аав нь 182 см, ээж нь 160 см өндөртэй охины насанд хүрэх үеийн өндөр нь:

 182+160=342÷2=172-7=164 см

5. 1-ээс дээш насны хүүхдийн артерийн даралт

 Систолын буюу aгшилтын (дээд) даралт = 90 мм муб + (2 x Нас)

 Жишээлбэл 7 настай хүүхдийн систолын даралт = 90 + (2×7) = 90 + 14 = 104

6. Шээсний гарцыг тооцоолох

 1 цагт гарах шээсний хэмжээ = 1-2 мл × Биеийн жин

 Хүүхдийн нас бага байх тусам 2 мл-ээр, харин том болох тусам 1 мл-ээр үржүүлнэ (Насанд хүрэгсэдийн хувьд 0.5 мл-ээр үржүүлдэг).

 Жишээлбэл: 30 кг жинтэй хүүхэд цагт 30 мл харин хоногт 720 мл шээс ялгаруулна.

7. 4 наснаас дээш хүүхдэд эмийн тунг тооцоолох Dilling-ийн томъёо

 Хүүхдэд тохирох тун = (нас/12) x насанд хүрэгсэдийн тун

 Жишээлбэл: Ципрофлоксацины насанд хүрсэн хүний тун 500 мг гэвэл 6 настай хүүхдэд тохирох тун нь 6÷12=0.5×500=250 мг

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он