Ирээдүйн Хөөрхөн ээжийн зурхай

2016-09-02     20342

Эмэгтэй хүн бүрийн нугалах хэцүү мөртлөө гайхалтай аз жаргалын авчрах тэрхүү зүйл бол ээж болох явдал. Тэгвэл ЭЭЖ АПП-аар зочилдог хараахан ээж болж амжаагүй хэдий ч  ирээдүйн ээжүүддээ доорх зурхайг хүргэж байна.

Хонь

Хонины ордны бүсгүйчүүд гэнэтийн шийдвэрийг гаргачихдаг талтай. Тэд хүүхдийн төрөлтийг хойшлуулж болошгүй "төсөл” мэт хүлээн авах хандлагатай. Хэрвээ жирэмсэн гэдэг нь батлагдчихвал хонины ордны бүсгүйчүүд тэр даруйд нь байж болох бүх сайн эмч нараар гүйж, хэрэгтэй шаардлагатай гэсэн бүх шинжилгээг өгч, үзүүлж, харуулж эхэлдэг. Ингэх яг тэр мөчид ажил дээр нь юу болж байгаа, санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа, тэр ч байтугай, гэрт талх байгаа эсэх нь огтхон ч санааг нь зовоохгүй. Гэдэс нь дөнгөж товойж эхэлмэгц тэд гарах хүүхдийнхээ бэлтгэлийг бага багаар бэлдэж эхэлдэг бөгөөд хэрэглэх, худалдан авах хүсэлдээ захирагддаг.

Үхэр

Үхрийнхэн ирээдүйдээ их бодлоготой ханддаг бөгөөд шийдвэрээ ихээхэн нухацтай гаргадаг. Тэд хүүхэдтэй болох эсэхээ зуун удаа бодож байж шийддэг. Ирээдүйн хүүхдээ юугаар ч дутаахгүйн тулд урьдчилан бэлдэх хэрэгтэй гэж боддог тул жирэмслэлтээ ч түр хойшлуулж мэдэх хүмүүс. Жирэмсэн болсон үедээ ч ажлаа хаяхгүй. Учир нь ажлаа хийж байгаад декретэнд гарвал өөрт нь оногдох мөнгө нь ч их гарна шүү дээ. Үхрийн ордны бүсгүйчүүд эмчид үзүүлэх их дургүй... Гэхдээ жирэмсний хүндрэл гарна гэдгээс айдаг учраас шаардлагатай шинжилгээг хийлгэж, эмчийн хяналтанд орохоос өөр аргагүйд хүрдэг. Тэд сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргахгүй тул, ойр дотныхонд нь арай зөөлөн, үгэнд оромтгой мэт болсон санагдана.

Ихэр

Ихрийн ордны бүсгүйчүүд аливаад хоёрдмол байдлаар ханддаг. Тэд жирэмслэлтийг гэнэтийн зүйл мэтээр хүлээн авч, их хөгжилтэйгээр хандаж эхэлдэг. Харин хэсэг хугацааны дараа, юу болсныг ойлгоод ухаарч эхлэнгүүт эргэж буцашгүй, засагдашгүй үйл явдал тохиолдсныг ойлгож эхлэнэ. Ингээд л тэд үүссэн нөхцөл байдлынхаа тухай бодож, эргэцүүлж эхлэнэ дээ. Ихрийн жирэмсэн бүсгүйчүүдийн зан ааш нь ялихгүй жижиг сажиг зүйлээс хүртэл өөрчлөгддөг. Тухайлбал, өөр үйлдвэрийн зайрмаг авчихлаа гээд хямарч байснаа, хоёр хоромын дараа эмнэлэгт шинжилгээний хариу нь өөр хүнийхтэй солигдсоныг хөгжилтэй нь аргагүй ярина. Гэхдээ тэрбээр жирэмсэн байлаа гээд бусад "чухал” гэсэн зүйлээ ч орхихгүй. Жишээ нь: сургуулиа дүүргэх, гадаад хэл сурах гэж оролдох гэх мэт.

Мэлхий

Мэлхийн ордны бүсгүйчүүд өөрийгөө жирэмслэлтэд болон түүнтэй холбоотой бүхий л үйл явцад зориулдаг. Нөхөр нь хэн болох вэ гэдэг нь тодорхой болмогц, жирэмсэн болох эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ. Харин жирэмсэн болмогц ажил төрөл нь шууд хоёрдугаарт тавигдах бөгөөд ирээдүйн хүүхэддээ хамаг анхаарлаа зориулахын тулд ажлаасаа гарч ч мэднэ. Тэд угаасаа эмзэг хүмүүс учраас, жирэмсэн байхдаа сэтгэл хөдлөл ихтэй, уйланхай болчихдог төдийгүй хүүхдээ тээж байх есөн сарын туршид энэ хорвоогийн хамгийн хүнд ажлыг хийж байгаа гэдгээ хайртдаа бүхий л аргаар ойлгуулахыг зорьдог.

Арслан

Арслангийн ордны хатагтай нар нарийн тооцоолж байж жирэмсэн болдог онцлогтой. Тэд эцэг эхээсээ тусдаа амьдрах уу, ажил нь явцгүй санагдвал өөр ажил хайх уу гээд бүхнийг нарийн төлөвлөнө. Тэдний хувьд эхийн сэтгэл нь хүүхэд нь төрөөд жаахан том болмогц л гарч ирдэг. Харин тэр хүртэл нь жирэмслэлт, хүүхэд төрөлт зэргийг өөрийнх ашиг сонирхолыг нь боогдуулсан, ачаалал ихтэй үүрэг мэт хүлээн авах хандлагтай. Тэгсэн хэрнээ өөрийгөө хатан хаан гэдгийг бүгдэнд нь сануулахаа хэзээ ч мартдаггүй. Ялангуяа, энэ зан нь эмнэлэгийн төлбөртэй тасагт илрэлээ олдог.  

Охин

Охины ордныхон бүр бага байхаасаа эхлээд жирэмслэлтийн тухай боддогоороо бусад орны бүсгүйчүүдээс ялгардаг. Тэд жирэмсэн болсон үедээ ирээдүйд төрөх хүүхэддээ тохируулах үүднээс амьдралын хэв маягаа орвонгоор нь өөрчилж эхэлдэг. Тэд хүүхдийн эм, хэрэгслийн тухай бүгдийг мэднэ. Хэдэн цагаар интернэтэд сууж, бусад ээж нарын санал сэтгэгдлийг уншиж туршлага хуримтлуулна. Тэд жирэмсэн байхдаа бусдад тавих шаардлага нь өндөр болж, өөрийнхөө өжил үүргийн ядаж хагасыг нь бусдад үүрүүлэх хүсэл төрнө. Жирэмсний эхний хэдэн сард өөрийгөө ачааллахгүй хэрнээ мөнгөөр тасрахгүйн тул хагас өдрөөр ч болов ажиллахыг эрмэлздэг.  

Жинлүүр

Жинлүүрүүд угаасаа их романтик хүмүүс. Хайртайгаа учраад цэцэг чихэрийн үед тэд хорвоо ертөнцийг ягаан өнгөөр хардаг бөгөөд хайртыгаа хүртэл үлгэрийн ханхүү мэтээр хүлээн авдаг. Үүний үр дүнд нь ирээдүйн хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлэх тухай саналыг дэвшүүлнэ. Гэрлэсэн хойноо гэрийн сайн эзэгтэй, сайн хань болохыг хичээнэ. Нөхрөө ч тэнгэр өргөнө, хамаатнуудад нь ч таалагдахыг бүхий л аргаар оролдоно. Гэр орноо ч аятайхан аваад явчихна, хэрэг гарвал засвараа хүртэл өөрийн гараар хийнэ. Ер нь жинлүүрүүд жирэмсэн болох үедээ ухаалаг, зөөлөн болдог. Тэд эмчид үзүүлэх,шинжилгээ хийлгэх шаардлагатай гэдгийг мартчихаж ч мэднэ.

Хилэнц

Хилэнцийн ордны бүсгүйчүүд жирэмсэн байхдаа үнэхээр хилэнц мэт болдог. Тэд эргэн тойрныхоо хувьд үнэхээр "аюултай” болж эхэлдэг. Тэдний хувьд хүүхэд нь анхаарал халамж тавих ёстой энэ хорвоогийн хамгийн чухал хүн. Тавьсан шаардлага бүрийг нь биелүүлэх ёстой учраас тэднийг хүрээлэх ойр дотны хүмүүст амар байдаггүй. Энэ тохиолдолд маргалдаад байлгүй хүсэлтийг нь биелүүлэхгүй бол байдал бүр ч дордож мэдэх юм шүү.

Нум

Нумынхан ирээдүйн амьдралаа, жирэмслэлтээ эртнээс төлөвлөж эхэлдэг. Ирээдүйн хүүхэддээ ямар нэр өгөх, хүсч мөрөөдөж буй амьдралын хэв маяг нь ямар байх зэргээс эхлэнэ. Гэхдээ ингэлээ гээд жирэмсэн болонгуут тэдний идэвхтэй амьдрал зогсонги байдалд орохгүй. Тэд цүдгэр гэдэстэй болсон ч гэсэн энд тэндхийн бүжгийн клубуудад явж байж ч мэднэ. Тэд цагаа хий дэмий, хоосон үрэхгүйг хичээдэг хүмүүс. Нумын ордны бүсгүйчүүд эмчид үзүүлэх нь ховор. Тэдний хувьд тээх явцаас илүү төрөлт нь илүү чухал. Жирэмсэн байхдаа өөртөө тавих шаардлага нь өндөрсөх ба улам их сахилга бат, өөрийгөө ялан дийлсэн гэх мэдрэмж төрнө.

Матар

Матарын ордны бүсгүйчүүд жирэмсэн байхдаа өөрөө өөртөө их хайртай болдог онцлогтой. Ертөнцийн хувьсал хөгжлийн нэг хэсэг болж байгаа нь тэдэнд их сайхан санагддаг бөгөөд гэрийн гал голомтыг сахихчийн дүр их таалагддаг. Тэд жирэмсэн байхдаа ирээдүйн хүүхэдтэйгээ хэрхэн харьцахаа урьчилаад "бэлдэж” эхэлдэг. Үүнд нөхөр нь, мэдээж, туршлагын туулай нь болдог. Матарынхан охинтой болохыг мөрөөддөг бөгөөд хүү төрвөл жаахан сэтгэл дундуур байх хандлагатай.

Хумх

Хумхын ордны бүсгүйчүүд жаахан хожуу ээж болдог. Тэд нөхөртөө, гэр орондоо, хүүхэддээ уягдсан байдлаар өөрсдийгөө төсөөлж чаддаггүй. Харин жирэмсэн болоод гэдэс нь мэдэгдэхүйц томорч эхлэх үед жинхэнэ эхийн сэтгэл нь илрэлээ олж, ирээдүйн хүүхэдээ санаа тавих бүхий л аргыг хэрэглэж, бүх дүрмийг баримтлана. Тэгсэн хэрнээ, буйдан дээрээ тухлахдаа хүүхдийнхээ хүйсэнд "нөлөөлж” болохуйц гэж бодсон байдлаар хэвтэж, сууж, эсвэл ямар нэгэн зүйлийг хийж ч мэднэ. Ер нь жирэмсэн боллоо гээд энэ ордны бүсгүйчүүдийн сонин хачин авир нь хаашаа ч алга болохгүй, харин арай өөр чиглэл рүү ордог гэж хэлж болно.

Загас

Загасны ордныхон ирээдүйн гэр бүлээ хүүхэдгүйгээр огтхон ч төсөөлдөггүй ч, жирэмсэн болсон үедээ л гэрлэлтээ батлуулахаар явдаг. Жирэмсэн байх үеийн стрессээ тайлахын тулд эргэн тойрондоо, хамгийн түрүүнд нөхөртөө сэтгэл хөдлөлөө гаргадаг. Байгалиасаа энхрий, ялдам хүмүүс хэрнээ, жирэмсэн байх үедээ хатуу, шулуухан болчихдог онцлогтой. Тэ жирэмсэн болсон тухайгаа хүн бүрт мэдэгдэхгүй бол болохгүй шүү дээ. Загасны ордны бүсгүйчүүд жирэмсэн ээж нарын дасгал хичээлд суух, эмчид үзүүлэх дуртай. Зөвхөн тийм газруудад яриа нийлэх хүмүүстэй учирч, асуудлаа хуваалцаж, өөрийнхөө тухай ярих боломж олдоно шүү дээ.

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он