Таны хүүхэд тархины даралттай юу?

2016-09-05     73588

Жилд  дунджаар 60 мянган хүүхэд төрдгөөс  120 нь тархины даралттай  байдаг гэсэн эрүүл мэндийн судалгаа байдаг. Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь эмч мэргэжилтнүүд болон эцэг эхчүүдийн санааг зовоодог асуудал болоод байна. Тархины даралт нь байгал цаг уур өөрчлөгдөхийн хэрээр, мөн жирэмсэн ээж нарын эрүүл мэнд, амьдралын хэв маягаас шалтгаалдаг гэж үздэг. Хэрэв таны хүүхдэд тархины даралттай бол, ямар нэгэн зовиур илэрч байгаа бол доорх мэдээлэлд анхааралаа хандуулаарай.

Тархины даралт гэдэг нь тархины судаснуудын агшилтын жигд бус байдал, хүчилтөрөгчийн дутмагшилт юм. Тархины даралт нь эхийн биеийн байдал тааруухан, эмгэг хууч өвчтэй мөн төрөлтийн явцаас ихээхэн хамаардаг. Ураг дотроо бүтсэн, ус үлдэж гарсан зэрэг олон шалтгаанаас болж хүүхэд тархины даралттай төрдөг. Ийм хүүхэд нойр хоолондоо муу байх, уйлагнах, хөдөлгөөн багатай сулбагар байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эх нь жирэмсэн үедээ ханиад хүрсэн, элдэв архаг хууч өвчтэй, архи, тамхи хэрэглэдэг, байнгын стресс ядаргаатай, цус багадалттай байснаас болж ийм эмгэгтэй болно. Мөн жирэмсний хожуу үеийн хордлоготой бол ургийн хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсгэдэг. Эмгэгтэй эхээс төрсөн хүүхэд ихэвчлэн тархины хүчилтөрөгчийн хурц дутагдалтай буюу бүтэлттэй төрдөг. Ийм үед хүүхэд өвчлөмтгий ханиад амархан хүрч, шингэн алдана, гадаад орчинд дасан зохицох чадвар муутай байдаг.

Хэрхэн эмчлэх вэ ?

Хүүхдийг гол нь агаарт сайн гаргах ёстой. Эцэг, эхчүүд үүнийг ойлгохдоо хэдэн цагаар ч хамаагүй хүүхдээ гадаа байлгах юм байна гэж ойлгоод байдаг. Харин бага багаар олон удаа хүүхдээ гадаа гаргах ёстой. Эмийн эмчилгээ хийх бол заавал эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэх хэрэгтэй. Энэ нь хүүхдийг тайвшруулах, өвчин намдаах эмчилгээ гэсэн үг. Мөн өвчний явц бага бол бариа заслаар эмчлүүлж болно. Мөн ганга өвс, болон хар цайгаар хүүхдийг толгойг угааж, будаа болон цайны шааран дэр дэрлүүлэх нь үр дүн сайтай байдаг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он