Нярай хүүхдийн гэдсийг хийгээр дүүргэдэг хоол хүнс, дүүрэхээс сэргийлэх аргууд

2016-09-06     68774

Хөхүүл эхчүүд хөхөндөө сайн сүү оруулахын тулд сайн гэсэн хүнсний бүтээгдэхүүн бүрийг их хэрэглэх тал бий. Энэ нь нярай хүүхдэд зарим тохиолдолд таарахгүй гэдэс, ходоодыг нь амархан хямруулж улмаар гэдсийг дүүргэх эрсдэлтэй. Учир нь хөхүүл эхийн идсэн, уусан зүйл нь  сүүгээрээ дамжин хүүхдийнх нь гэдсийг дүүргэж биеийг нь тавгүйтуулдаг байна. Ингээд  хүүхдийн гэдэс дүүргэх магадлалтай  дараах хоол, хүнснээс татгалзаарай хөөрхөн ээжүүд ээ.

Хөхүүл эхчүүд үнээний сүү, кола, хатаасан самар, хиам зэргийг хэрэглэхээс зайлсхийж хүүхдээ гэдэс дүүрэлтээс урьдчилан сэргийлж чадна. Нярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гэдэс дүүрэлтээсээ болж орой бүр гэдийж уйлах нь хамгийн түгээмэл үзэгдэл байдаг. Хөхүүл эхчүүдийн идсэн, уусан зүйлс нь сүүгээрээ дамжин хүүхдийнх нь гэдсийг дүүргэх магадлал өндөртэй байдаг.

Эхийн сүү орлуулагч угжны сүү гэдэс дүүргэх үү? Хөхүүл эх юу идэхээр хүүхдийн гэдэс дүүрдэг вэ? Ямар хоол хүнс гэдэс дүүргэдэг вэ? Үнээний сүү, кола гэдэс дүүргэдэг үү? Эдгээр асуултанд хүүхдийн мэргэжлийн эмч ийнхүү хариулж байна...

Эхийн сүүгээр хооллодог хүүхдийн гэдэс дүүрэх харьцангуй бага байдаг. Эхийн сүү орлуулагч, угжаар хооллодог хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гулгих үзэгдэл нь элбэг байдаг.

Хүүхдэд хамгийн сайн нь эхийн сүү

Нярай хүүхдэд илчлэг тэжээл, уураг талаасаа хамгийн тохиромжтой нь эхийн сүү байдаг. Дөнгөж төрсөн, төрөөд 5 хонож байгаа эсвэл 3 сартай эхийн хөхний сүүний найрлага нь өөр өөр байдаг.

Тухайн хүүхдийн гэдэс, ходоодны үйл ажиллагаа, энзимийн хөгжил зэргээс хамааран эхийн сүү нь байнга өөрчлөгдөж байдаг. Үүнийг эхийн сүү орлуулагчаар нөхөх ямар ч боломжгүй.

Хүүхдээ эхийн сүүгээр хоолло

Үүнээс үзэхэд нярай хүүхдэд эхийн сүү хамгийн сайн хоол хүнс мөн. Иймээс эхчүүд аль болох хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг хичээх хэрэгтэй. Хэрвээ хүүхдэд эхийн сүүнээс өөр ямар нэгэн зүйл өгөхөөр бол хүүхдийн гэдэс дүүрэлт, үүнээс үүдэлтэй орой бүр уйлах явц, өтгөн шингэний байдлыг үргэлж ажиглах шаардлагатай. Ажиглалтын явцад ямар нэгэн сөрөг үр дагавар байгаа бол эхийн сүү орлуулагчийг солих хэрэгтэй.

Эхийн сүү орлуулагчийн найрлага нь таарахгүй байгаа бол доторх найрлагыг нь ажиглаад дахин өөр найрлагтайг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ 6 сар хүртэл нь хүүхдийг аль болох эхийн сүүгээр хооллох хэрэгтэй.

6 сартайгаас хойш хүүхдийнхээ жингийн нэмэгдлийг харгалзаж байж үргэлжлүүлэх эсэхийг шийдэж, аливаа хоол хүнсийг бага багаар нэмж өгөх нь зүйтэй. Ингэж болгоомжтой хандаж чадвал хүүхдийн гэдэс дүүрч уйлах асуудал нь бусад хүүхэдтэй харьцуулахад илүү бага байх болно.

Хөхүүл эхийн хооллолт ба хүүхдийн гэдэс дүүрэх хоёр холбоотой юу?

Эхийн сүүгээр хүүхдийг ханглттай сайн хооллохын тулд хөхүүл эхчүүд маань хүүхдээ 6 сар хүртэл нь, тэр ч бүү хэл 1 нас хүртэл нь хооллолтондоо анхаарах хэрэгтэй байдаг. Хөхүүл эхчүүд хангалттай тэжээллэг, илчлэг ихтэй хүнс хэрэглэж, мөн шингэн зүйл сайн уух, өөрийгөө ядраахгүй байх, хүүхдээ ойр ойрхон хөхүүл зэрэгт анхаарах хэрэгтэй. Эдгээр зүйлс нь эхийн сүүг нэмэгдүүлдэг хүчин зүйлс юм.

Хүүхдийн гэдэс дүүрч, оройд гэдийж уйлах зовиурт хөхүүл эхийн хооллолт чухал үүргийг гүйцэтгэдэг. Хооллолтын дараа хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө гарч буйг эх өөрөө сайн ажиглах ёстой. Жишээ ямар нэгэн зүйлийг идсэний дараа хүүхдээ хөхүүлэхэд хүүхдийн гэдэс дүүрэх эсвэл гэдэс нь эвгүйрч гүйлгэх, суулгах зэрэг сөрөг нөлөө үүсч байвал хөхүүл эх маань өөрөө тэр хоол хүнсийг нэн даруй зогсоож, хүүхдээ хөхүүл явцдаа дахин хэрэглэхгүй байхад анхаарах ёстой.

Кафейн агуулсан хүнснээс зайлсхий

Хөхүүл эх хүн кацейн ихээр агуулдаг цай, кофе, кола зэргээс зайлсхийж, ялангуяа хатаасан самар, газрын самар зэргийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Шоколад нь нярай хүүхдэд бөөлжих, харшил өгөх, гэдэс дүүрэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг.

Үнээний сүү гэдэс дүүргэдэг

Хөхүүл эх үнээний сүүг ихээр хэрэглэж болохгүй. Хөхүүл эх үнээний сүү хэрэглэхэд хүүхдийн гэдэс дүүрч уйлагнах нь бий. Ялангуяа бага зэргийн харшилтай, аливаа зүйлээс амархан харшилдаг хүүхдийн хувьд ээж нь сүү уух юмуу сүүтэй цай уухад хүүхдийн гэдэс дүүрч, баахдаа зовиурлах, гэдэс нь дүүрч ойрод ройш гэдийж уйлагнах зэрэг зовиурууд илт илэрдэг байна. Иймээс хөхүүл эх хүүхэд хөхүүлэх явцдаа үнээний сүүг ихээр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хүнсний орлуулагчтай бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй

Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж болохуйц хоол хүнсэнд хийм, сосиск, төмсний чипс гэх зэрэг хүнсний орлуулагчийн агууламжтай хоол хүнс ордог. Хүүхдээ хөхүүлж байх хугацаандаа хөхүүл эх өөрөө аль болох хүсний орлуулагч, амтлагч, халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийж, тэр дундаа дараах хүнсийг хэрэглэхгүй байх нь зохистой.

Хүүхдийг гэдсийг хамгийн ихээр дүүргэдэг хоол хүнс :

- Цай, кофе, кола гэх зэрэг кафейны агууламжтай хоол хүнс

- Самар, газрын самар гэх мэт хатаасан бүтээгдэхүүн

- Үнээний сүү

- Шоколад

- Хиам, сосиск, төмсний чипс гэх мэт хүсний орлуулагчтай хүнс

Хүүхдийн гэдэс дүүрсэн эсэхийг яаж мэдэх вэ?

Та хүүхдийнхээ гэдсийг дүүрсэн үгүйг мэдэхийн тулд гарныхаа долоовор, дунд хуруу хоёроо гэдсэн дээр нь тавиад нөгөө гарныхаа долоовор, дунд хуруугаараа зөөлхөн тогшоорой. Хөндий түг түг гэж дугарч байвал таны хүүхдийн гэдэс дүүрсэн байна гэсэн үг. Мөн хүүхэд тань зовиурлаж, уурлан уйлах шинж тэмдэг илрэх болно. Баахдаа хүчтэй дүлж бааж байвал гэдэс нь дүүрсэн байж болзошгүй юм.

Хүүхдийн гэдэс дүүрвэл ямар арга хэмжээ авах вэ?

Унгуулах. Хамгийн эхлээд хүүхдийн гэдэсний хийг унгуулах, хэрхрүүлэх аргаар хурдан гаргадаг. Хийг нь гаргадаг дасгалууд байдаг. Хүүхдээ та доош нь харуулж хэвтүүлээд онжигийг нь зөөлхөн дээш нь өргөөд хэсэг байлгаарай. Хэсэг хугацааны дараа хий нь гарах болно. Мөн хүүхдээ дээш нь харуулж хэвтүүлээд 2 хөлний улнаас нь бариад хэвлий рүү нь зөөлхөн шахах маягаар нааш цааш нь болгоод үзээрэй. Мөн адил хий нь гарах болно.

Хэрхрүүлэх. Хүүхдээ хооллосных нь дараа заавал дээш шомбойлгон өргөж хэсэг байлгаж байгаарай ээжүүд ээ.Хэсэг удааны дараа сүүгээ ууж байхдаа залгисан хий нь амаар нь гарах болно. Манай ээжүүдэд хүүхдээ хооллосныхоо дараа шууд хэвтүүлдэг нэг алдаа ажиглагддаг. Энэ нь маш буруу юм шүү. Учир нь хүүхэд хөхөө хөхөж байхдаа, угжаараа сүүгээрээ ууж байхдаа амаараа хий их, бага хэмжээгээр залгидаг. Залгисан хий нь хуримтлагдаад улмаар гэдэс нь дүүрч хатуурч зовиуртай болдог.

Баадагнах. Хэрвээ таны хүүхдийн гэдэс дүүрээд уйлагнаад байвал хар, хөх даавуу гэдсэн дээр нь тавиад гадуур нь өлгийнийх нь даавууг бүлээсгэж байгаад ороож баадагнаарай. Ингэвэл хүүхдийн гэдэсний дүүрэнгэ хурдан арилах болно.

Массажлах. Хүүхдийн гэдэсний дүүрэнгэ арилгадаг массаж байдаг. Та 2 гарын алгандаа сүүлний тос юм уу шар тос халааж байгаад хүүхдийнхээ гэдсийг нар зөв тойруулах маягаар 10 минут орчим илж өгөөрэй. Мөн ингэж илсэнийхээ дараа гэдсийг нь баадагнахаа мартуузай. Өдөрт 4-5 удаа ингэж илээд байвал гэдэс нь аяандаа зөөлөрч, хий нь гарах болно.



 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он