Нярайн хүй болон нүд цэвэрлэх

2016-09-08     59123

Нярай хүүхдийн хүй бүрэн цөглөж эдгэрэх хүртлэх хугацаанд хүй нойтон чийглэг байх, улайх зэрэг зовиур илэрдэг. Хүйн шарх нь төрсний дараа халдвар орох гол зам болдог учир хүйг хуурай цэвэр байлгах нь чухал. Шинэхэн ээжүүд маань хүүхдийн хүйг арчлах тухай олон асуудаг учир энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

Хүй нь агаарт ил, боолтгүй байлгасан нөхцөлд бүрэн эдгэж унадаг. Хүйг бүрэн сайн эдгээхийн тулд хүйн шархыг цэвэр байлгаж, шээс өтгөнийг хүргэхгүй байх хэрэгтэй. Хүйг халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэх шаардлаггүй. Хэрэв хүйн шарх бохирдвол бактерийн эсрэг савангаар савандаж угааж болно. Гэрийн нөхцөлд хуурай, сэрүүн байлгаж бүлээн усаар тогтмол угааж цэвэрлэх нь хүйн эдгэрэх явцыг хурдасгаж өгдөг. Хүйг хөндөхгүй живх, хувцас хэрэглэх ёстой. Хүйн хавчаар авснаас хоош хүйгээс бага зэрэг шүүс гарах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хүйн шархыг тойроод улайж, идээ гарч, эвгүй үнэр гарвал хүйн халдварын шинж бөгөөд яаралтай эмчид хандах шаардлагатай.

Хүүхдийн нүд нуухдаад байвал

Нярай хүүхдийн нүдийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Төрөх үед эхийн үтрээний наацын шинжилгээ муу байснаас, төрөх өрөөнд төрсний дараа бохир гараас халдвар орсноос болж нярай хүүхдийн нүд өвддөг. Нярай хүүхдийн нүдийг физиологийн уусмал буюу NaCl 0.9%, нэрмэл ус, фурациллин 1:5000 уусмалд тус тус норгосон  хөвөн бөмбөлөгөөр нүдний гадна булангаас дотор булан руу чиглүүлж арчиж цэвэрлэдэг. Нүдний салст бүрхэвч улайсан үед нүднээс нуух гарч сормуус наалдсан байдаг тул сайтар цэвэрлэсэний дараа эмчийн заавраар эм дусааж болно. Зарим ээжүүд хөхний сүүгээ тусаах нь сайн гэж боддог. Энэ тиймч сайн биш бөгөөд, хөхний сүү тослог ихтэй байдаг тул нүдийг улам гэмтээх магадлалтай.
Нүдэнд эмийг дусаахдаа доод зовхийг бага зэрэг доош татаж, эмийг дотор булан орчимд дусаана. Нэг нүдэнд 2-с илүү дусаах хэрэггүй. Эмчилгээний тосыг мөн доод зовхийг бага зэрэг доош татаж нүдний салстад шахаж түрхэнэ. Тос нүдний алимны хөдөлгөөнөөр салст бүрхэвчээр жигд тархдаг. Эмчийн заавраар тосоо сонгохоо мартав аа!

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он