Хөөрхөн хүүхдээ ямар үед эмнэлэгт үзүүлэх шаардлагатай вэ?

2016-09-12     17441

Шинэ эцэг эхчүүд өөрсдийн хүүхдийн эрүүл мэндийн төлөө байнга санаа тавих хэрэгтэй. Хэдийгээр таны хүүхэд цовоо сэрэглэн, эрүүл харагдаж байгаа хэдий ч хүүхэд бага, эмзэг байдаг учир тэдэнд байнгын халамж, анхаарал шаардлагатай байдаг.Гэвч та ямар нэгэн зүйл болохгүй байгааг хэрхэн мэдэх вэ? Та өөрийн зөн совинд итгэж ямар нэгэн зүйл болохгүй байгаа санагдсан үедээ эмчид хандах хэрэгтэй. Хэд хэдэн гол мэдээллүүдийг дурдвал:

Төрх байдал

Хэрэв таны хүүхэд урьдых шигээ тоглож, хөгжилтэй хэвээрээ, хоолондоо сайн байвал энэ нь ямар нэгэн өвчин эмгэг байхгүйг л илэрхийлж байгаа. Хүүхдийн нус бага зэрэг гарсан ч сэргэлэн цовоо байгаа бол эрүүл байгаагийн шинж юм. Харин унтаа нойрмог болохын зэрэгцээ нус гарвал ханиад хүрсэний шинж тэмдэг байх болно.

Энгийн бишээр уйлах

Хэрэв таны хүүхэд ямар нэгэн шалтгаангүйгээр гэнэт чангаар уйлвал та түүнд анхааралаа хандуулах хэрэгтэй ялангуяа саатуулах арга хэмжээ үр дүнгүй удаан уйлсаар байх эсвэл уйлах нь сулбагар байвал энэ нь ямар нэгэн эмгэг үүссэнийг илэрхийлж байгаа юм.

Мөн эсрэгээрээ хүүхэд уйлахгүй, тааламжгүй байдалтай, орчиндоо идэвхигүй, сэрэхдээ удаан байвал эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Хоолны дуршил

Өдрөөс өдөрт хүүхэд чинь хэр өлсөмтгий болж байна. Хэрэв өлсөж байвал тогтмол хооллох хэрэгтэй. Хэрэв хоол унд муу, арчилгаа сул байвал хүүхэд амархан өвчлөмтгий болдог.

Хэрэв таны хүүхэд хоолондоо дургүй болох, их хэмжээтэй гулгих, баасны өнгө, шинж байдал нь өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Хэвийн биш баас

Хөхөөр хооллож буй хүүхэд голдуу зөөлөн шингэн өтгөн ялгаруулдаг. Гэвч өтгөн нь илүүдэл устай байвал магадгүй таны хүүхэд суулгалттай байж болох юм.

Түүний суулгалтыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Хэрэв хүүхэд хөхөө, эсвэл хөхний сүү орлуулагчаа үргэлжлүүлэн хэвийн хөхөж байвал шингэн алдалтанд амархан орохгүй. Таны хүүхэд голдуу 6 гаас цөөнгүй удаа өтгөнөөр бие засдаг. Тиймээс хүүхэд нойрмог болох баасны тоо нь цөөрөх, эсвэл хэмээ нь багасах, хатуу, эсвэл өтгөнд нь цус, салс холилдсон, зөөлөн цэлцэгнүүр шиг байвал та эмчид хандах хэрэгтэй.

Амьсгалын өөрчлөлт

Хэрэв амьсгал нь олширч, амьсгалахад хэцүү байгаа бол яаралтай тусламж дуудах хэрэгтэй.

Халууралт

Халууралт нь хүүхдийг өвчтэй байгааг харуулж буй боловч зөвхөн дан халууралт нь төдий л санаа зовох зүйл биш юм. Бага зэргийн халууралттай хүүхэд магадгүй хүнд өвдсөн, эсвэл өндөр халуурч буй хүүхэдийн өвчин нь хөнгөн байж ч болдог. Гэвч 3 сараас дээш насны хүүхдийг 37.5 болон түүнээс дээш халуурч байвал түүнийг шалгах шаардлагатай. Хэрэв хүүхэд халуунтай боловч хэвийн байвал түүнийг өдрийн турш өөр шинж тэмдэг илрэх эсэхийг ажиглах хэрэгтэй.

Хэрэв танд эргэлзээтэй зүйл байгаа бол та эмчид хандах нь зөв юм. Эмчид үзүүлэх нь хэзээ ч буруу алхам биш байдгийг санах хэрэгтэй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он