Хүүхдийн чинь ам гэмтсэн бол

2016-09-13     89528

Энэ дэлхийд мэндэлсэн бяцхан үрсэд олон төрлийн өвчин эмгэг тусах тохиолдол гардаг ч хөөрхөн халамжтай ээжийн ачаар эрүүл чийрэг хөөрхөн үрс өсөж том болдог. Уудам монгол оронд минь нэгэн шинэ өдөр эхэлж шинэхэн ээжүүдийн  минь аялал үргэлжилж байна.  Хөөрхөн ээж таны хүүхэдтэйгээ аялах аялалд нэгэн саад тулгардаг. Энэ бол хүүхдийн  ам гэмтэх. Хүүхдийн ам яагаад гэмтдэг вэ?

Амны хөндийн салст бүрхэвч гэмтэж үрэвсэхийг “ам гэмтэх” хэмээн нэрлэдэг. Бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолдох бөгөөд түргэн хугацаанд зөв эмилгээ хийч чадвал  3-7 хоногийн дотор бүрэн эдгэрдэг.

Ам яагаад гэмтдэг вэ?

  • Төрөл бүрийн нянгаар үүсгэгдэнэ.
  • Амны хөндийн ариун цэврийг муу сахидаг, шүд цоорсон хүүхдүүд ангинаар амархан өвчилдөг.
  • Багаас нь хэт бэгнэж сургасан хүүхдэд халууцсан үед нь хүйтэн юм уулгах, хүйтэн усанд хөлөө дүрэх, даарах үед амархан цочирдог.
  • Антибиотик их хэрэглээ
  • Мөнгөөцөрийн халдвар

Өвчний үед илрэх шинж тэмдгүүд

• Амны хөндийд өөрчлөлт гарахаас 2-3 хоногийн өмнөөс өндөр халуурч, бөөлжих, хоол ундандаа дургүй болох

• Шүлс их гоожих, амнаас эвгүй үнэр үнэртэх

• Амны хөндийд жижиг шархлаанууд үүсч, цайвар өнгөр тогтож, эргэн тойрон улайна

• Уруул хавиар туурч шархална

Анхаарах зүйлс

  • Хүйтэн юм уулгаж болохгүй
  • Хар цай, хярам, жимсний жүүсийг бүлээн болгож ойр ойрхон их хэмжээгээр уулгах
  • Хоолыг хагас шингэн байдалтай бэлтгэж бага багаар өгөх
  • Зөгийн балны өтгөрүүлсэн уусмалаар аман дахь шархыг арчиж цэвэрлэх
  • Витамин С-гийн уусмалыг уулгах

 Биеийн эсэргүүцэл суларсан, амин дэм дутагдсан, хүүхдийн амыг цэвэрлээгүйгээс эхийн сүү буйлны завсарт үлдэн гашилж мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог. Хүүхдийн амыг сахарын уусмалаар арчиж цэвэрлэснээр цагаан өнгөр амархан арилж эдгэрдэг.

 Эртнээс уг хөнгөн хэлбэрийн өвчнийг  манай монголчууд ардын уламжлалт арга, эм тан, домоор эмчилдэг байсан нь өнөө ч уламжлагдан ирсэн байдаг. Жишээ нь ам нь гэмтсэн хүүхдийг нагацынх нь морины хазаарын халуун амгайгаар домнодог арга байдаг.

 Ам гэмтэх нь дангаараа илэрхээс гадна бусад өвчний тухайлбал улаан бурхан корь, улаан эсэргэнэ, ханиад томуу, хумхаа долоох герпес ,мөөгөнцөрийн төрлийн өвчний үед дагалдан илрэх нь бий. Энэ тохиолдолд биеийн эсэргүүцэл нь суларсан хүүхдийн амны хөндийд агуулагдан байсан нянгууд идэвхжин салстыг гэмтээж, үрэвсүүлснээс ам гэмтэх шалтгаан болдог.

Ер нь аливаа төрлийн мөөгөнцөрийн өвчин халдвартай байдгийг анхаарч хүүхдэд амаараа дамжуулж хоол өгөхгүй байх, хүүхдийн  гартаа барьж амандаа хийдэг тоглоом зэргийг цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж цэвэр агаар оруулж байх чухал шүү.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он