Хөхүүл эх зөв хоолловол долоо хоногт 2-4 кг жин хасдаг

2016-09-13     22046

Хөхүүл эх таны эрүүл хооллолтын хамгийн эхний дүрэм бол хангалттай шингэн зүйл уух юм. Шингэнээ хангалттай ууж байж хангалттай их хэмжээний сүүгээр үрээ тэжээнэ шүү дээ. Хэдийгээр та хүүхдээ хөхөөр хооллодоггүй байлаа ч тэднийгээ асран халамжлахын тулд эрүүл байж, эрүүл хооллох нь юун түрүүн чухал билээ. Иймд энэ удаа АНУ-ын Охаёо мужийн Их сургуулийн Гэр бүл, хэрэглэгчийн шинжлэх ухааны танхимынхан болон АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас хөхүүл эхийн хооллолтын талаар ямар зөвлөмж өгдөг талаар сийрүүлэхээр шийдлээ.

Эрүүл хооллолт нь жингээ хасах хялбар арга. Эрүүл хооллолттой эхийн хувьд төрсний дараах цөөн хэдэн долоо хоногт л буцаад хэвэндээ орох боломж бүрддэг байна. Ингэхдээ биед хуримтлагдсан шингэн болон жирэмсний турш биед шингэсэн өөх тос хөхүүл эхийн биеэс хурдан гадагшилдагтай холбоотой аж. Тэгэхээр эрүүл хооллож буй эмэгтэй төрснөөсөө нэг сарын дараагаас эхлэн сар бүр 2-4 кг хасах боломж бий.

Хангалттай их хэмжээний ус уу. Сүү ялгаруулна гэдэг зүгээр их идэхийн нэр биш юм. Харин үүний оронд уу, бас дахин уу гэсэн үг. Эрдэмтдийн судалгаагаар өдөрт хамгийн багадаа 8 аяга цэвэр ус уудаг ээж огтхон ч цангадаггүй бөгөөд тэр хэрээр ялгаруулах сүүний хэмжээ ч хангалттай байдаг байна. Тэгэхээр хүүхдээ хөхүүлсний дараа бүртээ та нэг бүтэн аяга цэвэр ус ууж заншаарай.  

Байнга ид. Өдөрт гурван удаа их хэмжээгээр хооллохын оронд 5-6 удаа бага багаар идээрэй. Ингэхдээ хоол болон хөнгөн зуушийг сонгох хэрэгтэй. Ийм хоолны дэглэм нь таны хоолны дуршлыг зохицуулахын хажуугаар өдрийн турш эрч хүчээр дүүрэн байхад тань тусална.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он