Хөөрхөн бүсгүйчүүд гэр бүлээ хэрхэн төлөвлөж байна вэ?

2016-09-15     19175

Хүүхэд төрөхөд гэр бүлд эмх цэгц, мөнгө, тайван байдал, амралт байхгүй болж харин Аз Жаргал ирдэг гэж ярилцдаг. Тиймээс байхгүй болох зүйлд сэтгэлзүйгээ бэлдэж, бий болох зүйлээ угтан авахад гэр бүлийн төлөвлөлт хосуудын хувьд хамгаас чухал билээ.
Бүсгүй минь та жирэмслэх насны боловч жирэмслэхээр төлөвлөөгүй бол, төрсөн бөгөөд дахин ойрхон төрөхийг төлөвлөөгүй бол бид танд хамгаалах аргуудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.
Жирэмслэх үйл явц гэдэг нь эр, эм эс хоёр хоорондоо нэгдсэнээр үүсдэг. Иймээс жирэмслэлтээс сэргийлэх гэдэг нь чухамдаа эр эм 2 эсийг нэгдүүлэхгүй байна гэсэн үг юм.
Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг. Тэдгээрийг дотор нь үндсэн 5 бүлэгт хувааж үзэж болно.

Нэгдүгээрт

Уламжлалт буюу физиологийн аргууд:

Эмэгтэй хүний хувьд тодорхой хугацаанд л үр тогтох боломжтой байдаг бөгөөд, энэ үед нь бэлгийн ажил хийхгүй байх, үтрээний гадуур тавих зэрэг аргууд энд ордог. Хуанли хөтлөх буюу жирэмлэж болзошгүй үед бэлгийн ажил хийхгүй байх арга юм. Биений юм нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ аргыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг ба хэрэв тогтвортой ирдэггүй бол шулуун гэдэсний халуун үзэж хуанли хөтлөж болдог.

Эр болон эм, бэлгийн эс аль аль нь ойролцоогоор 24 цагийн настай байдаг. Харин эмэгтэй хүний эм бэлгийн эс нь тодорхой мөчлөгтэй буюу сар орчмын хугацаанд боловсорч гадагшлаж байдаг. Эм бэлгийн эс боловсорсон энэ үед л үр тогтох боломжтой байдаг бөгөөд бусад үед бол бэлгийн харьцаанд орчон ч жирэмслэхгүй юм.
Эмэгтэй хүний биеийн юм ирэхээс 14 хоногийн өмнө эм бэлгийн эс боловсордог. Тэгэхээр эр бэлгийн эсийн амьдрах хугацаа ойролцоогоор 24 цаг, мөн эм бэлгийн эсийн амьдрах хугацаа 24 цагийг тооцон, бас дээрх 14 хоногийг мөн тооцоолон дээрх өдрөөс урагш хойш 3 хоног тооцон энэ хугацаанд бэлгийн харьцаанд орсноор жирэмслэдэг.
Жишээ нь сарын тэмдэг нь тогтмол 28 хоногийн зайтай ирдэг эмэгтэйн биений юм нь 12 сарын 31-нд ирсэн байлаа гэж бодвол дараагийн биений юм 1 сарын 28-нд ирнэ. Иймээс биений юм ирэхээс 14 хоногийн өмнөх өдөр нь 1 сарын 14 болно. Үүнээс урагш хойш 3 хоног гэж тооцоолоод 1 сарын 11-ээс 1 сарын 17-ы өдрүүдэд бэлгийн ажил хийснээр жирэмслэх тул энэ хооронд тэвчих байдлаар сэргийлж болдог. Энэ арга нь хэдийгээр тэвчих нь хэцүү ч ямар нэгэн сөрөг үр дагаваргүй, хамгийн сайн арга юм. Гэвч хуанли алдах эрсдэл байж болох бага зэргийн эрсдэл байж болно. Гэвч бас л эрсдэлтэй буюу хамгаалах магадлал 50% орчим байдаг гэж үздэг ч хамгийн сайн аргад зүй ёсоор тооцогдоно. Энэ аргыг бэлгэвчтэй хослуулж хэрэглэх нь эмэгтэйн биед хамгийн сайн арга юм.

Гадуур тавих
Гадуур тавих буюу бэлгийн ажлыг таслан үрийн шингэнийг үтрээнээс гадна гадагшлуулах аргын хувьд бол эрсдэл ихтэй 40% хамгаалдаг гэж үздэг ба, бэлгийн ажил тасалдуулах нь физиологийн хувьд бэлгийн сулрал үүсгэх сөрөг үр дагавар байж болохыг үгүйсгэхгүй юм.

Бэлгийн харьцаанд орсны дараа үтрээг угаах арга
Хурьцлын ажлаа дөнгөж дуусмагц эмэгтэй нь тусгай зориулалтын бургуйгаар хvчиллэг уусмалаар үтрээгээ шууд угаана. Гэвч энэ нь найдвартай арга биш. БЗХӨ-өөс сэргийлж чадахгvй. Түүнээс гадна vтрээний өөрийн хамгаалах орчинг устгах бөгөөд олон удаа угаавал үрэвсэлт өвчинтэй болгоно.

Хоёрдугаарт
Саад хийх аргууд нь эр бэлгийн эсийг өндгөн эстэй нийлж үр тогтоохоос хамгаалдаг. Үүнд:
Эр ба эм бэлгэвч нь үрийн шингэн умайн хүзүүгээр дамжин умайд орохоос сэргийлнэ.
Хамгаалах магадлал 90% дээр нь Бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн сэргийлдэг.
Гэвч бэлгийн ажлын үед бэлгэ эрхтэнээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нууцлагдмал гормоны болон энергийн солилцоо явагддагийг нь хаадаг гэж үздэг хүмүүс ч байдаг л юм. Хуанлийн аргатай хослуулан хэрэглэхийг зөвлөж байна.
Үтрээний ба умайн хүзүүний хаалтыг бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг
Умайн хүзүүг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Эдгээрийг бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг ба умайн хүзүүг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Умайн хүзүүний таглаа буюу өрц, диафрагм гэдэг нь маш нимгэн резинээр хийгдсэн ба үүнийг эр бэлгийн эсийг устгадаг спермицидийн хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй. Аль алинийг нь нэлээд хэдэн цаг үтрээнд байлгадаг бөгөөд цэвэрлэсэний дараа дахин хэрэглэх боломжтой. Баталгаа: 80 хувь Үйлчлэх хугацаа: 6-24 цаг

Дутагдалтай тал: Диафрагмыг спермицид /эр эс үхүүлдэг, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг/ гэдэг хоёр цагийн үйлчилгээтэй эмтэй хамт хэрэглэдэг тул дахин дахин эмийг хэрэглэх ёстой. Хурьцлаас хойш 6 цагийн дотор гаргаж авах хэрэгтэй. Хадгалах, ариутгаж цэвэрлэхэд төвөгтэй байдаг. Үтрээний доторх өөрийн хамгаалах орчныг устгах зэрэг муу талтай.

Анхаар: Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл, үтрээний хаалт ( диафрагм, өрц) ерөндөг,тариа,суулгац зэргийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн эмнэлэгийн ажилтнууд,эмч нар гэр бүл төлөвлөлтийн асуудлаар зөвлөгөө өгдөг үйлчилгээ бий.Гэр бүл төлөвлөлтийн эмнэлгүүд нь хувь хүний хэрэгцээнд тохирсон,жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зөвлөгөө өгдөг .Зарим арга залуу хосуудад тийм ч тохиромжтой байдаггүй бөгөөд хувь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй,тамхи татдаг зуршил зэрэг нь үүнд хамаарна. Мартамхай хүмүүсийн хувьд өдөр бүр тодорхой цагт уудаг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тийм ч тохиромжтой байж чадахгүй. Сонголтын өмнө цусны даралт хэмжих зэрэг зарим нэг шинжилгээ хийхийн зэрэгцээ шаардлагатай үед тамхи татдаг хүмүүсийг тамхиа хаяхыг ч зөвлөж болох юм.Ихэнх тохиолдолд умайн хүзүүний наалдацын шинжилгээ хийлгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэхэд хяналт тавих үүднээс эмчид дахин дахин ирж үзлэг хийлгэх нь ач холбогдолтой байдаг.Ер нь зургаан сар тутамд эмчийн үзлэгт орж байх нь зүйтэй.

Ерөндөг
Ерөндөг нь эр бэлгийн эсүүд өндгөн эсэд хүрэхэд юмуу үр тогтсон өндгөн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. Ихэнх ерөндөг нь 2-4 см урттай, үзүүртээ зэс утастай пластик зүйл байдаг. Жирэмслэлтээс хамгаалах магадлал 97% боловч үрэвсэлт өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг муу талтай. Мөн анх тавихад зөв, сайн тавих шаардлагатай. Ерөндөг буюу спираль тавихад хамгийн тохиромжтой үе нь сарын тэмдэг дөнгөж ирээд дуусах үед байдаг.

Төрөөгvй залуу эмэгтэйчүүд ерөндөг тавиулах нь шархлаа үүсгэх, үрэвсэл бий болгох, цөөн тохиолдолд үргvйдэлд ч хүргэж болзошгүй учир бусад энэ аргыг хэрэглэхгүй байсан нь дээр. Мөн 40-өөс дээш насанд үрэвсэл үүсэх магадлал ихэсдэг, жирэмслэх магадлал буурдаг учир ерөндөг нь жирэмснээс хамгаалах тийм ч тохиромжтой арга биш юм.
Гуравдугаарт. Дааврын аргууд нь эмэгтэй хүний бие махбодид бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй үйлчилгээтэй бэлдмэлүүдийг өгөх замаар өндгөн эсийн гадагшилтыг дарангуйлах , эсвэл умайн хүзүүний сувгийн салиаг өтгөрүүлэх замаар эр бэлгийн эс умайд хүрэхээс хамгаална.
Үүнд:
Дааврын эм: Энэ нь эм бэлгийн 2 дааврыг (эстроген болон прогестрон) дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг бөгөөд Холимог эм (combined oral pills) гэж нэрлэдэг. Холимог эмийг 21 хоногийн туршид өдөр бүр уудаг бөгөөд дараагийн боодлыг эхлэхээс өмнө 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна.
Завсарлагагүйгээр эм уух хүсэлтэй эмэгтэйчүүдийн хувьд 28 ширхэгтэй бэлдмэл хэрэглэж болох бөгөөд энэ нь дааврын хольцтой 21, хольцгүй 7 эмнээс бүрддэг.

Мини үрэл. Зөвхөн прогестрон агуулсан бэлдмэл гэж байдаг. Их Британид хэрэглэгддэг мини үрлүүдэд Micronor, Noriday. Femulen. Norgeston. Cerazette орно. Сэргийлэх баталгаа: 99 хувь

Хэрэглэх арга:  Тогтмол, хуваарийн дагуу ууна.

Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, эхний хоёр сард дотор муухайрах, цустай юм гарах, хөх зангирах, сэтгэл санаа өөрчлөгдөж, хувирамтгай болох зэрэг үзэгдэл илэрч болзошгүй.
Сүүлийн үед эрэгтэйн төмсгөнд эр бэлгийн эс боловсрохыг хориглодог эмүүд гарч байгаа ч одоогоор Монголд энэ эмчилгээ хийгдэхгүй байгаа. Мөн адил биед дааврын өөрчлөлт өгөх сул талтай.

Тариа
Тариаг өгзөгөнд тарьж хэрэглэдэг бөгөөд бие махбодид тарьсны дараагийн 7 хоногоос эхлэн үйлчилж эхэлнэ. Хоёр төрлийн тариа байдаг. 12 долоо хоног хүртэл үйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног хүртэл үйлчилдэг Нористерат юм.Сэргийлэх баталгаа: 99 хувь

Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, биеийн жин бага зэрэг нэмэгдэх,толгой эргэх зэрэг үзэгдэл илэрч магадгүй.


Суулгац 

Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм. Суулгац нь шүдэнзний модноос нарийхан прогестрон агуулсан 34 мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хүний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг суулгана. Энэ нь мэс ажилбар тул хэсгийн мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой. Сэргийлэх баталгаа: 99 хувьтай.

үйлчлэх хугацаа: 5 жил

Дутагдалтай тал: Эмэгтэйн биед дааврын өөрчлөлт оруулдаг.

Дөрөвдүгээрт. Химийн аргууд:

Спермицид
Спермицидийг бэлгийн хавьтлаас өмнө үтрээнд хийнэ. Эдгээр нь үтрээнд цацагдсан эр бэлгийн эсийг үхүүлсэнээр үр тогтох чадваргүй болгох химийн бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд үр дүн муутай.Харин үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулт умайн хүзүүний таглаа,өрц зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Үтрээнд аяга адилаар суурилуулдаг Спермицидтэй спонж , үтрээнд ороод хайлдаг үтрээний лаа болоод хальс,үтрээнд шахдаг хөөс, өрц болон умайн хүзүүний таглаанд түрхэж хэрэглэх тосон бэлдмэл, эсвэл зориулалтын хэрэгсэлийн тусламжтайгаар үтрээнд шахдаг тос буюу гель гэсэн зургаан үндсэн төрөл байдаг.

Тавдугаарт. Мэс заслын арга

Үрийн суваг боох аргаЭрэгтэй хүнийг үргүй болгохдоо үрийн сувгийг таслах мэс ажилбар хийнэ. Ингэснээр эр бэлгийн эс шодойноос үрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ. Харин эмэгтэй хүнийг үргүй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бөгөөд ингэснээр өндгөн эс умайд нэвтрэн орохоос хамгаална. Аль аль нь хүний бэлгийн сонирхол, таашаалд нөлөөлөхгүй.Сэргийлэх баталгаа: 100 хувьтай.

Дутагдалтай тал: Насан туршдаа дахин үр тогтоох боломжгүй болно.

Яаралтай үед хэрэглэх дааврын бэлдмэл

Заримдаа жирэмслэлтээс сэргийлэх аргууд бүтэлгүйтэх нь бий. Хэрвээ ингэх юм бол аль болох эмчид хурдан үзүүлэх юм уу эмнэлэгт очих хэрэгтэй. Яаралтай үед хэрэглэх дааврын эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараах 72 цагийн тодор ууна. Гэхдээ энэхүү аргыг жирэмслэлтээс сэргийлэх байнгын арга болгон хэрэглэх ёсгүй.

Бэлгэвч: Бэлгэвч бол хамгийн найдвартай бөгөөд эрүүл мэндэд ямар нэгэн гаж нөлөөгүй хамгаалалт юм. Нийт залуу хосуудын 90 гаруй хувь нь бэлгэвчийг сонгож хэрэглэдэг байна. 

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он