Нярай хүүхдийн тухай сонирхолтой баримтууд

2016-09-15     18107

Хорвоод мэндэлсэн хөөрхөн үр тань өдрөөс өдөрт таны хайрыг татаж танд аз жаргал бэлэглэж байна уу? Яаж ийм хөөрхөн хайр татам байдаг байнаа гэж ээж аавууд гайхаж биширдэг. Тийм ээ таны бяцхан үр үнэхээр гайхамшиг бөгөөд түүний тухай сонирхолтой баримтуудыг уншаарай.

1. Насанд хүрсэн хүн нийт 206 ястай байдаг бол хүүхэд 300 ястай төрдөг

2. Нярай хүүхдүүд хүмүүсийн төсөөлдгөөс ч илүү гярхай. Тэд хорвоод мэндлээд хэдхэн хоноод л ээжийнхээ үнэрийг таньж эхэлдэг

3.  Ээжийнхээ 22 насанд бий болсон хүүхэд хамгийн эрүүл чийрэг, бие сайтай, ухаалаг хүүхэд байдаг

4.  Нярай хүүхдүүд төрөөд долоо хоногийн дараа ээжийнхээ, 14 хоногийн дараа аавынхаа хоолойг ялгаж сурдаг

5.   Техасын их сургуулийн судалгааны үр дүнгээр нярай хүүхдүүд өөрийг нь эрхлүүлж байгаа хүмүүс дундаас хөөрхөн царайтай хүнд илүү дуртай байдаг гэж дүгнэжээ.

6.   Нярай хүүхдүүд хүмүүсийн төсөөлдгөөс ч илүү гярхай байдаг. Тэд хорвоод мэндлээд хэдхэн хоноод л ээжийнхээ үнэрийг таньж эхэлдэг

7.    Лхагва гаригт дэлхий даяар хамгийн олон хүүхэд мэндэлдэг. Харин пүрэв гаригт хамгийн бага хүүхэд төрдөг бөгөөд бусад сартай харьцуулахад 2-р сард хамгийн бага хүүхэд төрдөг

8.  2000 хүүхэд тутмын нэг нь шүд нь ургачихсан төрдөг. Напелеон Бонапарте, Юлий Цезарь нар шүд нь ургачихсан мэндэлж байжээ

9.  Хүүхэд 7 сар хүртлээ амьсгалах болгон залгих үйлдлийг давхар хийж чаддаг

10.  Охид хөвгүүдээс илүү хэвлийдээ удаан байх дуртай. Эрт төрөлтийн ихэнх хувь нь хөвгүүд байдаг

11.    Ихрүүд хамгийн бага төрдөг улс бол Япон.

12.    Хүүхэд анх төрөхдөө төрөлхийн усанд сэлэх болон амьсгаагаа барих чадвартай төрдөг боловч долоо хоногийн дараа энэ нь мартагддаг.

13.   Нярайн анх төрөхөд байсан үс гурван сарын дараа бүрэн унаж, шинэ үсээр солигдсон байдаг. тиймээс нярай хүүхдийн үс унах нь хэвийн зүйл

14.  Европчууд 1890-ээд оныг хүртэл хүүхдээ нэг нас хүртэл ямар нэг амьтны сүү уулгадаггүй байжээ. Учир нь хүүхдээ тухайн амьтантай адилхан царайтай болчихно гэж айдаг байсан аж.

15.    Нярай хүүхдүүд эрэгтэй хүнийхээс илүү эмэгтэй хүний хоолойнд дуртай байдаг. Тийм ч учраас эрэгтэй хүмүүс хүүхэдтэй ярихдаа хоолойгоо нарийхан болгоод ярьдаг зуршилтай болчихсон байдаг.

16.  Хүүхдэд өгсөн нэр амьдралынх нь туршид нөлөөлдөг. Жишээ нь: Хэрвээ эрэгтэй хүүхдэд эмэгтэйлэг нэр өгвөл ихэвчлэн харилцааны болон ёс суртахууны асуудалтай хүн болж хүмүүждэг

17.  Хүүхэд хэн нэгнийг дуурайж инээмсэглэдэггүй. Харин анхнаасаа инээмсэглэх чадвартай төрдөг. Төрөлхийн сохор хүүхдүүд төрөөд 14 хоногтойгоос инээж эхэлдэг

18. Хүүхдүүд 3 наснаас өмнөх амьдралаа санадаггүй

19.  Нярай даарах үедээ их хөдөлж, дулаахан байвал бараг хөдөлгөөнгүй тайван хэвтдэг

20. Хэвлий дэх нярай ээж нь дуртай дуугаа сонсож байх үед хамгийн их идэвхитэй байдаг. Тэд хөгжмийг сонсох ямар ч боломжгүй боловч ээжийнхээ сэтгэл хөдлөлөөс л тэр мэдрэмжийг нь авдаг байна

21.  Хүүхэд ээжийгээ харж байхдаа, ээжтэйгээ ойрхон байх тусмаа айдасгүй, жаргалтай байдаг

22.  Хүүхдийн нүд анх хэвлийд бүрэлдэхдээ цэнхэр эсвэл цэнхэр саарал өнгөтэй байдаг. Харин жирэмсний сүүлийн сард нүдний өнгө нь өөрчлөгддөг

23. Хүүхэд төрөөд удаагүй байхдаа нулимсгүйгээр уйлдаг. Харин 2-3 долоо хоног хүрээд нулимс гаргаж эхэлнэ.

24. Нярай хүүхэд хөх болон улаан өнгийг ялгаж чаддаг

25.  Хүүхэд унтаж байхдаа хамар нь битүүрсэн эсвэл ямар нэгэн зүйл орсон тохиолдолд өөрөө найтааж, хурхирч, хамраа цэвэрлэдэг

26. Нярайн ходоодны хэмжээ 88,7мл байдаг. Тийм учраас сүүгээ хөхөөд хэт ихэдсэн үед гулгиж гаргадаг

27. Шинэ хоол анх өгөх үед хүүхэд айж бас сандардаг

28. Хэрвээ хүүхэд дуртай хоолоо идэхгүй түлхээд байвал залхсаны шинж бөгөөд шинэ хоол хүсч байна гэсэн үг

29. Хүүхдийг тайвшруулж унтахад тусладаг зүйлс: Ээжийн зүрхний цохилт, цагны түг түг чимээ, далайн давалгааны чимээ, ус урсах болон дуслах чимээ, зөөлөн салхины чимээ гэх мэт

30.    Нярай хүүхдүүдийн ойрын хараа маш муу байдаг

31.    Хүүхэд 5 сартайдаа анх төрснөөсөө хоёр дахин их жинтэй болдог

32.    Нярайн хөлний булчин хамгийн хурдан хамгийн сайн хөгждөг

33.    Ихэр хүүхдүүд солгой байх магадлал өндөртэй

 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он