Хөөрхөн үр нь ханиад хүрвэл

2016-09-15     36782

Таны бяцхан үрд ханиадны шинж тэмдэг илэрч байна уу? Нус нь гоожиж, халуурч байна уу? хөөрхөн бяцхан үрдээ яаран эм өгөхөөс өмнө, эмчид хандаж, зөвлөгөө авч үзүүлээрэй. Энэ нь хүүхдээ хүчтэй эм бэлдмэл хэрэглэх дасалтай болохоос хамгаалахаас гадна , ханиад хүндрэхгүй байхад тустай юм шүү.

Бага насны хүүхэд ханиад томуу тусах нь хүйтэн сэрүүний улиралд эрс ихэсдэг. тусах Ялангуяа, манайд 0-5 хүртэлх насны хүүхдүүд ханиад хүрч, хатгаа авч, хүндэрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа тул хөөрхөн үрсээ ханиад хүрэхээс сэргийлээрэй. Хэрэв ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн бол түргэн хугацаанд эмчлэх хэрэгтэй шүү.  Эцэг, эх хүүхдээ хамрын ханиад хүрэх эсвэл бага зэрэг халуурахад эмчид ханддаг. Хүүхэд 37.5 хүртэл халуурах нь энгийн үзэгдэл. 0-28 хоногтой нярай эмзэг байдаг учир заавал эмчид хандах хэрэгтэй. Эцэг, эхчүүд эрүүл мэндийн боловсрол муутайгаасаа болоод эмийг эмчийн зааваргүй өгдөг. Тухайлбал, нэг хүртэлх насны хүүхдэд цэр ховхлох эм хориглодог. Гэтэл энэ эмийг өгснөөс хүүхдийн уушги үрэвсэлтэй болж эхэлдэг.

Хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн анхан шатны эмчилгээ үзүүлэх вэ?

Эцэг, эхчүүд хүүхдээ халуурахад зузаан хувцаслаж, хөлөргөдөг. Ингэснээр халуун буурахгүй. Харин хүйтэн бүлээн усанд дүрсэн алчуураар хүүхдийн бие, суга, цавь зэргийг сайн үрж арчих хэрэгтэй. Мөн аль болох нимгэн хувцаслахыг зөвлөж байна. Хүүхдийн халуун 38.5 байхад дээрх аргыг хэрэглэж болно. Түүнээс их халуурсан үед нас болон жинд нь таарсан хэмжээгээр парацетамолыг уулгаарай. Нярай хүүхдэд шулуун гэдсээр нь лаа хийх нь илүү тохиромжтой байдаг.

Халуун буулгахад парацетамолоос гадна өөр эм хэрэглэж болох уу?

Их халуурч байгаа тохиолдолд зааврын дагуу парацетамолыг хэрэглэх нь зүйтэй. Хүүхдэд өгөхийг хориглосон эмийн жагсaалтанд аспирин орсон тул өгч болохгүй. Салин буюу давсны уусмалаар хамрын хөндийг зөөлрүүлж байх хэрэгтэй.
Хүүхдийнхээ өрөөнд агаар чийгшүүлэгч ажиллуулах хэрэгтэй. Угаалгын өрөөндөө халуун ус 10-15 мин гоожуулаад дараан хаалгаа сайтар түгжээд хүүхэдтэйгээ хамт ууранд сууж болно. Гэхдээ ханиад хүндрэхээс сэргийлэх хамгийн найдвартай арга бол харьяа дүүргийн эмчдээ хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн яаран хүчтэй антибиотик өгч болохгүй гэдгийг санаарай.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он