Идэвхитэй бэлгийн харилцаатай байх

2016-01-30     15545

Та болон таны хайрт өндгөн эс гадагшлахаас өмнөх өдрүүдэд идэвхитэй бэлгийн харилцаатай байх хэрэгтэй. Сэтгэл санаа тайван, хоёр биендээ сайхан санагдаж байгаа тэр л зүйлийг хийгээрэй. Бэлгийн харилцааны үед та дур тавихгүй байвал санаа зовох хэрэггүй. Эмэгтэйчүүдийн дур тавилт жирэмсэн болохтой огт хамааралгүй зүйл юм. Тиймээс өөрсдөдөө таалагдах  сексийн байрлалыг сонгоод гайхалтайлтай цагийг өнгөрүүлээрэй. Жирэмсэн болох хамгийн тохиромжтой байрлал нь эрэгтэй нь дээрээ гарах болон арын байрлалууд ордог бөгөөд энэ үед эр бэлгийн эс умайн хүзүүний орчимд гүн нэвтэрдэг байна. Жирэмсэн болох магадлалыг нэмэдүүлэхэд бэлгийн харьцааны дараа өгзгөн доороо дэр ивээд дээшээ харж 20-30 минут хэвтэх нь тустай байдаг гэж үздэг.  Энэ нь шууд утгаараа үрийн шингэнийг умайн хүзүүний орчимд удаан байлгаж нэвтрэх боломжийг нэмэгдүүлж байна гэсэн үг юм. 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он