Хувийн дасгалжуулагчаа худалдаж аваарай Бүсгүйчүүдээ

2016-09-22     8832

Хувийн дасгалжуулагчтай болохыг хүсдэг үү? Хангалттай гоолиг, хэрэггүй гэж үү?

Үгүй дээ, бидний санал болгож буй хувийн дасгалжуулагч нь бүсгүй танд ГООЛИГ биш ХАЛУУХАН, ЗАЛУУХАН болоход туслах дасгалжуулагч юм.

Хувийн дасгалжуулагч гэхээр хэн нэгэн танайд очоод, хэлж яриад бие бялдар хөгжүүлэх талаар бодож байна уу? Тэгвэл худалдаж авч болдог, 24 цагийн турш хүссэн газартаа хамт байж булчингаа хөгжүүлэх боломжтой гэвэл ямар байна?

Гайхалтай биш гэж үү? Энэхүү боломжийг Fun Factory үйлдвэр бүсгүйчүүдэд олгож “Smart ball”-г бүтээсэн байна. Эмэгтэй хүний хөгжүүлбэл зохих хамгийн чухал булчин бол үтрээний булчин юм.

Үтрээний булчин чанга байснаар бэлгийн харьцаанаас авах дур ханамжийг нэмэгдүүлж, ингэснээр аз жаргалын гормон-эндорфин ялгаралтыг ихэсгэдэг байна.

Мөн цистит болон төрсний дараа үүсдэг шээс дусагнах, ойр ойрхон шээх зовиурыг арилгаж, шээс задгайралтыг мартуулах болно.

Ухаалаг бөмбөлөг үтрээний булчинг яаж чангалдаг вэ?

SMARTBALL-г үтрээнд тампон шиг байрлуулдаг, дотроо эргэлддэг цөмтэй бөмбөлөг бөгөөд үтрээний булчинд массаж чичиргээ үүсгэн өдөөж цусан хангамжийг нэмэгдүүлэн булчингийн эд ширхэгийг сэргээх замаар үтрээний булчинг чангалдаг юм. Энэхүү бөмбөлөг нь мэс ажилбаргүйгээр зөвхөн байгалиар нь аарцгийн доод булчингуудыг чангалж өгдгөөрөө маш давуу талтай бөгөөд хэрэглэгчид үүнд сэтгэл хангалуун байна.

Европын орны эх баригч, эмэгтэйчүүд, бариа заслын эмч нар Гейша бөмбөлөг буюу Smartball-г өргөн хэрэглэхийг төрөх насны бүх эмэгтэйчүүдэд зөвлөдөг ба дараах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Үүнд:

  • Ахимаг насны эмэгтэйчүүдэд бэлгийн дур хүслийг төрүүлж улмаар цэвэршилт- Менопаузыг хойшлуулна.

  • Үтрээний цусан хангамж ихэссэнээр үтрээний чийгшил нэмэгдэж хуурайшилтаас үүдэлтэй бэлгийн харьцааны эмзэглэлийг арилгана.

  • Сексийн харьцаанд орсон төрөөгүй эмэгтэйчүүд болон ерөндөг тавиулсан эмэгтэйчүүд ч мөн хэрэглэж болно.

  • Бэлгийн таашаал нэмэгдсэнээр хүний бодисын солилцоо, хүний биеийн дотоод шүүрлийн тогтолцоо, зүрх судас, мэдрэлийн системд сайнаар нөлөөлөн улмаар хүний арьсыг хүртэл илүү залуу толигор болгодог.

  • Эстрогенгормоны түвшин нэмэгдсэнээр таргалалт, зүрх судас, яс сийрэгжих өвчлөлийг багасгана.

  • Бэлгийн дур хүсэлтэй ,тогтмол харьцаатай болсноор дархлааны А-иммуноглобулины түвшин нэмэгдэж ханиад томуу аливаа өвчинд өртөлт буурах ба цаашид эрүүл урт удаан амьдрахад тус болно.

 Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хөдөлгөөний хязгаарлалт шаардлагагүй учир гэртээ, гадаа алхаж явах үедээ,гүйж байхдаа,спортоор хичээллэж, гэрийн ажлаа амжуулж байхдаа хэрэглэх боломжтой. Нэг авсан хүн энэхүү бөмбөлгөө өдөр тутам байнга олон жил шаардлагатай гэсэн үедээ гарган хэрэглэх боломжтой бөгөөд үнийн хувьд Uno- 69000₮ Smartball Duo- 79000₮ Set-159000₮

Манай компанийн оруулж ирж буй Fun Factory үйлдвэрийн Шидэт ухаалаг бөмбөлөг нь Герман улсад үйлдвэрлэгдсэн Олон Улсын Эрүүл Мэндийн Стандартын шаардлагыг бүрэн хангасан эмчилгээний зориулалт бүхий силиконоор хийгдсэн бүтээгдэхүүн юм.1954 оноос хойш жил бүр дэлхийн улс орнуудын дунд явагддаг хамгийн шилдэг чанартай загварлаг шинэлэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг дэлхийн хэмжээний нэр хүндтэй “iF Product Design Award” буюу “Design Oscar” шагналт уралдаанд 2013 оны шилдэг загварлаг бүтээгдэхүүний  нэгээр шалгарсан юм.

Хэрэглэх заавар: Smartball-ыг үтрээнд тампон шиг байрлуулна. Өдөрт 3 удаагийн давтамжтай нэг удаадаа 30-45 минут хүртэлх хугацаанд үтрээндээ байлгана. Аль болох завсарлагатайгаар өглөө, өдөр, орой хийвэл илүү үр дүнтэй. Хэт удаан байлгаж болохгүй. Учир нь үтрээний булчинд хэт ачаалал өгч үр дүнг бууруулах нөлөөтэй. Хэрэглэсний дараа эмэгтэйчүүдийн савантай бүлээн усаар сайтар угаана. Бөмбөлгөө цэвэр ариун байлгана. Анхаарах зүйлс:

• Smartball Uno буюу 1 бөмбөлөгтэйг ньтөрөөгүй болон 1-2 удаа төрсөн бүсгүйчүүд хэрэглэнэ.

• Smartballs Duo буюу 2 бөмбөлөгтэйг нь 2-оос дээш урагдалт ихтэй төрсөн, шээс задгайралттай эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.

• Мөн Smartball Uno –гоор эхлэн дараа нь Smartballs Duo руу нь шилжин хэрэглэж болно.

• Төрсний дараах 2 сараас хойш хэрэглэнэ.

Хориглох заалт:

• Жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй.

• Умайн хүзүү болон үтрээндээ улайлт, шархтай, ургацаг үү гарсан, үрэвсэлтэй үед хэрэглэхгүй.

• Hysterectomy-/умай авахуулах мэс засал/-д орсон бол хэрэглэхгүй.

• Хүнд дамжуулан сольж хэрэглэж болохгүй.

Аз жаргалыг атга бөмбөлөгнөөс…





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он