Хөөрхөн хүүхэдтэйгээ хэрхэн ярих вэ?

2016-09-23     10953

Нэгэн залуу гэр бүл хүүхдээ асрагчаар харуулдаг байв. Асрагч нь төрөлхийн хэлгүй, дүлий хэдий ч хүүхдийг нь сайн хардаг, хоол сайн хийдэг, элдэв хэл ам гаргадаггүй, цалингаа голдоггүй амар байлаа. Хосуудын гурван нас өнгөрч байгаа охин нь хэлд орохгүй уджээ. Үүнийг анзаарсан тэд хүүхдээ дагуулаад эмч, лам гээд яваагүй газар байсангүй. Аз болж тэтгэвэртээ суусан цэцэрлэгийн багш таарч хүүхдээ цэцэрлэгт өгөхийг зөвлөж л дээ. Цэцэрлэгт яваад 7 хоноход л охин ганц, нэг үг хэлж улмаар ярьж эхэлсэн байна.

Дөрвөн сартай хүүхэд хэл яриа амнаас гардаг гэдгийг мэдэрч эхэлдэг ажээ. Хүүхэд энэ үед амны хөдөлгөөнийг харж, дуурайхыг хичээдэг. Ингэж том хүний хэл яриаг ажиглах үе шат хоёр сар үргэлжилдэг байна.

Том хүн хүүхэдтэй ярих нь хэл яриа сурах боломжийг олгодог. Хүүхэд хэл яриан дундаас хэлний дүрмийг сурдаг. Хүүхдийн чих олон төрлийн чимээг сайн сонсож чаддаггүй ч хэл яриаг маш сайн мэдрэмжтэй сонсдог. Мэдээж эрхлүүлж, хэлээ хазаж ярих нь муу үр дагавартай шүү. Хүүхэдтэйгээ үргэлж ярилцаж байвал хөөрхөн хүүхэд нь хэний ч өмнө өөртэй итгэлтэйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болох юм  шүү.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он