Ээжүүдийн хүрээлэн

Д амин дэм бүх насны хүнд чухал хэрэгцээтэй

2016-09-30     21548

Хөөрхөн ээжүүд Д амин дэмийн ашиг тус, үүргийн талаар мэднэ тийм үү? Энэхүү амин дэм нь зөвхөн бага насны хүүхдийн ясны бэхжилт, өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг бус бүхий л насны, янз бзрийн ажил мэргэжлийн онцлогтой насанд хүрсэн хүмүүст нэн чухал байдаг болох нь батлагдсан байдаг. Д амин дэм нь хүний 2000 генийн бодисын солилцоонд оролцдог бөгөөд энэхүү амин дэм дутагдсанаас үүсч болох сөрөг үр дагаврууд гардаг байна.

​Д витамин яагаад хэрэгтэй вэ?

Д витамин (кальциферол) ясны хөгжилд нэн чухал үүрэгтэй бөгөөд тосонд уусдаг амин дэмийн бүлэгт багтдаг. Д амин дэмийн дутагдал шүд болон ясанд нөлөөлнө.

Хэдий хэмжээний Д амин дэм хэрэгтэй ба биед хэрэгцээт амин дэмээ хэрхэн хангах вэ?

​Бие организм дахь кальцийн солилцоонд чухал үүрэгтэй тосонд уусдаг бүлэг бодисын нэр.

Д2 ба Д3 гэсэн 2төрлийн Д амин дэм байдаг ба Д2 нь ургамалд голдуу байдаг бол илүү идэвхтэй Д3 амин дэм нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр биед бий болдог аж.

Д амин дэмийн дутагдал юунаас үүсч болох вэ?

Наранд бага байх, хоол ундны шим тэжээл тааруу байснаас дутагдал үүсэх, Д амин дэмийн хэрэглээ өсөх тухайлбал жирэмсэн , хөхүүл байх зэргээс нэмэлт хэрэглээ үүсч болно.

Мөн бөөр, бамбай булчирхай, түүний дайвар зэргийн хэвийн бус үйл ажиллагаа бас нөлөөлж болно.

Д амин дэмийн дутагдал түүний үр дагавар

Д витамин биед хэрэгцээнээс бага байгаад байвал яс сийрэгжиж, яс зөөлөрч болох талтай.

Бага насны хүүхдийн хувьд ясны хатуулаг буурах, яс өөрчлөлтөд орж болох бол насанд хүрэгсдийн тухайд яс амархан хугарах, хугарсан яс удаан бороолох, шүд хялбархан цоорох, хэврэгших гмт.

Булчин ойр ойрхон татах нь бас Д витамины дутагдлын шинж байж болно.

Хэдий хэмжээний Д витамин хэрэгтэй вэ?

Хэвийн шим тэжээл авч буй хүний хэрэгцээ:

• Нялхас 400-1000 оун

• Хүүхэд 600-1000 оун

• Өсвөр насныхан 800-1000 оун

• Насанд хүрэгсэд 1500-2000 оун

• Бие давхар эмэгтэй 1500-2000 оун

(оун=олон улсын нэгж. 1оун=1микрограм)

Д амин дэмийг хэрхэн нөхөх вэ?

Бидний арьсанд Д амин дэм хамгийн ихээр үүсдэг. Мөн загасны элэгний тос, сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, өндөг зэрэг нь Д амин дэм ихээр агуулна.

Намрын оройгоос хавар хүртэл нарны гэрэл багатай, наранд байх боломж багассан үед Д амин дэмийн дутагдал үүсэх эрсдэл ихсэх боловч зуны халуунд хурц туяанаас зугатааснаас болж бас дутагдал үүсдэг ажээ. Тиймээс хөөрхөн ээжүүд бяцхан үрсээ мөн өөрийгөө, ханиа, гэр бүлийн бүх  гишүүдээ Д витамины дутагдлаас сэргийлж хамгаалаарай.

 

 

 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он