Төрсний дараа умайн агшилт

2016-10-04     25423

Төрсний дараа хөөрхөн ээжиийн биед олон өөрчлөлт гарч байна уу? Зүү авсан мэт бие тань хөнгөрөх боловч эхний хэдэн өдөр бие тэр чигээрээ хөндүүр байдаг. Таны сав болон умай болон сав зэрэг агших болно. Сав агшихад хэвлийгээр базлах өвдөлт мэдрэгддэг бол умай агшихдаа доод умдагны яс болон бэлэг эрхтэн хавиар өвддөг байна. Ингээд төрсний дараа умай агшилтын үед яагаад өвдөлт илэрдэг талаархи мэдээллийг ээжүүддээ хүргэе.

Төрсний дараа умайн агшилтын үед яагаад өвдөлт илэрдэг вэ?

Төрсний дараах хэд хоногт умай агшиж жижгэрэн жирэмсэн болохын өмнөх байдалдаа ордог бөгөөд умай агших үед өвдөлт үүсдэг. Умайн хэвийн байдалдаа орох процессийг инволюц гэж нэрлэдэг.

Умайн агшилтын үед үүсэх өвдөлт нь анхны төрөгч нарт богино үргэлжилсэн, хүч багатай илэрдэг бол дараа дараагийн төрөлтийн үед өвдөлт улам хүчтэй болдог. Энэ нь анхны төрөгч эхчүүдийн умайн булчингийн хүчдэл сайн байдаг, агшилтын байдалтай удаан байж чаддаг, богино хугацаанд амран дахин агшиж чаддаг зэрэгтэй холбоотой байдаг.

Умайн агшилт төрсний дараах эхний болон хоёр дах өдөр хамгийн хүчтэй илэрдэг бөгөөд дараа дараагийн өдрүүдэд аажим багасдаг. Төрсний дараах дөрөвөөс зургаан долоо хоногийн дараа умай жирэмсэн болохын өмнөх байдалдаа эргэж орсон байдаг.

Хүүхэд хөхүүлж байх үед умай хүчтэй агшдаг. Энэ нь хүүхэд хөхүүлэх үед ээжийнх нь өнчин тархинаас oкситоцин даавар ялгарч умайг агшаадагтай холбоотой байдаг. Умай ийнхүү сайн агшиж байх нь төрсний дараах цус алдалт үүсэх эрсдэлийг багасгадаг.

Умайн агшилтын улмаас өвдөлт их байвал ямар арга хэмжээ авах вэ?

  • Шээсээ хүрэхийг хүлээлгүй ойр ойрхон шээх хэрэгтэй. Давсаг дүүрэн шээстэй байх нь умайг шахсаны улмаас сайн агшиж чаддаггүй.

  • Зарим эмэгтэйчүүдэд хэвлийн доод хэсэгтээ дэр ивээд түрүүлгээ харж хэвтэх нь тус болдог.

  • Хэвлийн доод хэсэгтээ зөөлөн массаж хийх хэрэгтэй.

Хэрэв төрсний дараах хэд хоногт өвдөлт багасахгүй эсвэл тэсэхийн аргагүй хүчтэй байвал эмчид хандаарай. Энэ нь халдварын болон бусад хүндрэлийн шинж тэмдэг байж магадгүй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он