Арван хоёр ордны ээжүүд хилэгнэхээрээ яадаг вэ?

2016-10-05     17199

Та хэр ууртай ээж вэ? Мэдээж ээжүүд бидэнд уурлаж, бухимдах үе гардаг ч тэр уур бухимдлаас өөрийгөө чөлөөлөх арга зам нь арван хоёр ордны ээжүүдэд өөр өөр байдаг. Тэгвэл хөгжилтэй гэмээр энэхүү зурхайг уншаад өөрт тань хэр таарч байгааг үзээрэй. Нөхөртөө ч бас уншуулаад авахад гэмгүй шүү ээжүүд ээ.

Хонь
Түргэн ааштай хонины ордны эмэгтэйчүүд гомдсон үедээ мөн л түргэн аашилж, юм шидэлж хараалын үг хэлдэг. Гэвч түүнд далд санаа байдаггүй учир түүнийг гомдоосон хүнийг ганц алгадаад л уур нь гарчихдаг.
 

Yхэр

Yхрийн ордны эмэгтэйчүүд маш даруухан харагддаг хэдий ч түүнд бүх юмыг өөрийн болгох хүсэл их байдаг. Тэд хайр дурлалдаа маш үнэнч байдаг. Хэрэв эрчүүд түүнийг гомдоовол горьдлого тасрахаасаа өмнө тэр түүний сэтгэлийг эргүүлэн татахын тулд бүх шаардлагатай зүйлсийг хийдэг. Хэрэв бүтэхгүй бол тэр чамтай бүх тооцоогоо бодож байж сална.

Ихэр
Хэрвээ та ихрийн ордны эмэгтэйчүүдийг гомдоовол тун удалгүй бүх дэлхийн хүмүүс таныг муу эр гэж хэлэх болно. Ухаалаг ихрийхэн яаж чамаас өшөөгөө авахаа сайн мэддэг. Таныг байдлаа сайн тунгаан бодож амжаагүй байхад тэр нэгэнт санасандаа хүрчихсэн байдаг.

Мэлхий

Мэлхийн ордны эмэгтэйчүүд харьцангуй хатуужилтай байдаг. Сайн, мууг ялгаж мэддэг. Тэр нэг хүнд сайн болоход сэтгэлээсээ ханддаг. Харин нэг хүнд муу санавал өөрийгөө хэн болохоо хүнд таниулдаг. Жишээ нь, Түүнийг гомдоосны хариу болгож таныг шинэ найз охинтойгоо болзох үед байнга гарч ирж саад учруулах гэх мэтээр хорслоо тайлдаг.

Арслан

Арслангийн ордны бүсгүйчүүд дургүйцлээ шууд илэрхийлдэг. Тэр хаягдсан ч гэсэн "үнэн хэрэгтээ чи миний хэмжээнд хүрэхгүй" гэж ширүүнээр хэлдэг. Эсвэл таны өмнө ганган байдлаар гарч ирэх ч юмуу эсвэл маш ухаантай танаас илүү дажгүй залууг олж авч танаас хариугаа авдаг.
 

Охин

Охины ордныхон бүх юманд маш тооцоотой байдаг. Авсан хэмжээгээрээ хүнд өгдөг. Тэд гомдсон үедээ эрхэмсэг байж чаддаг бөгөөд сэтгэл санаагаа ажилдаа хандуулдаг. "Нэг чулуун дээр хоёр удаа бүдэрдэггүй".


Жинлүүр

Жинлүүрийн ордныхон нөхцөл байдалд дүгнэлт хийж чаддаг учир ямагт тэдний зөв юм шиг болгодог. Тэр гомдсон үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй. Харин эсрэгээрээ маш тайван байж" чиний энэ байдал чинь зөв гэж үү" гэж нөгөө хүнээсээ тайлбар шаарддаг.


Хилэнц

Хилэнцийнхэн их хурц зантай.Тэд өөрсдийнх нь толгойг нь эргүүлсэн зүйлийнхээ учрыг ололхын тулд хүмүүсийг цочирдуулсан үйлдэл хийдэг. Учрыг нь ойлгосны дараа шаардлагагүи гэж үзвэл тэрээр хүнээс өшөө авдаггүй. Гэвч ихэнх тохиолдолд өөрийн сэтгэлийн бухимдалаа тайлахын тулд заавэл ямар нэгэн юм хийдэг.

Нум

Нумынхан их сүржигнүүр боловч өшөө авахдаа сүртэй үйлдэл хийж чаддаггүй. Яагаад гэвэл өөрийн хийж буй ажлаа хүнд санамсаргүй мэдэгдчихдэг. Тэгээд ч хэсэг хугацааны дараа тэр шинэ найз хөвгүүнтэй болвол өмнөх найз залуугаа шууд мартдаг.

Матар

Матрын ордныхон энэ тал дээр хоёр янзын ааштай байдаг. 1-рт өөртөө итгэлгүй гомдсон үедээ юу хийхээ мэддэггүй. 2-рт бусдын зүй буе харьцааг хүлээн зөвшөөрдөггүй маш зарчимч хүмүүс байдаг. Түүнийг гомдоосон үед тэр хариугаа удаан хугацааны дараа ч гэсэн заавал авдаг. Заавал хүмүүсийн дээр гарч байж санаа нь амардаг муу зуршилтай.

Хумх

Хэрвээ үнэхээр түүнд өшөө авья гэсэн санаа байвал тэр үүнийгээ тоглоом маягаар илэрхийлдэг. Гэвч үнэн хэрэгтээ найз нөхөд олонтой хумхын ордны бүсгүйчүүд иймэрхүү явдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Чамайг гэхээсээ илүү түүнд зугаа цэнгэл чухал байдаг.

Загас

Загасны ордны эмэгтэйчүүд гомдсон үедээ хариугаа авах санаатай байдаг ч сачий нь хүрдэггүй. Аргаа зөв хэрэглэж чадалгүи нөгөө хүнийхээ доог болж ч магадгүй. Энэ ордны бүсгүйчүүд хайр сэтгэлдээ үнэнч хүмүүс байдаг.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он