Эзэгтэй нарын мөнгө хэмнэх аргууд

2016-10-05     10661

Эзэгтэй та мөнгөө хэмнэж чаддаг уу? Ар гэрийнхээ орлого, зарлагыг хянаж чадаж байна уу? Мөнгө гэдэг хэзээ, хаана, юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй урсан алга болдог зүйл. Амьдралд нэг их санаа тавьдаггүй, үл анзаарагдам зардлууд үргэлж гарч байдаг тул хямгатай, зөв тооцоолж санхүүгийн асуудлаа төвөггүйхэн шийдвэрлээрэй. Ингээд хөөрхөн ээж таны гэр бүл, амьдралд тань нэмэр болох зөвлөгөөг хүргэе. Хэрэгжүүлж хэвшээрэй.


1.    Хэтэвчиндээ их мөнгөтэй дэлгүүр хэсэхээс зайлсхийж, худалдан авах зүйлсээ жагсааж бичээрэй. Яг хэрэгцээндээ тохирсон мөнгийг авч явснаар төлөвлөөгүй зардал гарахаас сэргийлж чадна. Зүгээр л дэлгүүр хэсэх шаардлагагүй

2.Бүсгүй хүн л юм чинь сайхан хувцаслахыг хүсдэг. Манай орон шиг дөрвөн улиралтай газар хувцасаа тохируулан худалдан авах гэж нэлээд их мөнгө зарлагадана. Тэгэхээр та зун өмсөх хувцасаа өмнөх жил нь авахыг хичээ. Яагаад гэвэл хямдарсан байх болно. Ингэвэл дараа жил нь өндөр үнээр авах шаардлагагүй болох юм.

3.Хэн нэгэнд мөнгө зээлэхээ зогсоох хэрэгтэй. Мөн танд хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлага гарвал үнэхээр энэ мөнгө надад хэрэгтэй юу гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв тийм биш бол энэ нь хамгийн буруу зуршил гэдгийг сануулая

4.Эмэгтэй хүн хямдарсан зүйл худалдан авахдаа хэмнэлт хийлээ гэж эндүүрэх нь бий. Хямдарсан бараа бүхэн хэрэгцээтэй зүйл байдаггүй. Мөн шууд л үнэтэй, нэртэй дэлгүүр рүү гүйх ч хэрэггүй. Таны 300000 төгрөгөөр худалдан авсан гутал гэрийн тань хажууд 100000 байх нь жирийн үзэгдэл юм

5.  Сарын орлогоо зарцуулах төлөвлөгөө гаргаж, зайлшгүй гарах зардлаа тооцоорой. Энэ хамгийн чухал. Цалин буусан эхний өдөр шууд яман нэг зүйлд үрэх гэж бүү яар. Зөвхөн төлөвлөсөн зүйлээ л худалдан аваарай

6.  Хүнсний бүтээгдэхүүнээ тохируулан аваарай. Их хэмжээгээр цуглуулснаар үргүй зардал гардаг. Харин муудахгүй, удаан хугацаагаар хадгалж болох зүйлсээ их хэмжээгээр авахад гэмгүй бөгөөд хэмнэлттэй

7.Та ажил хийдэг бол өдрийн цайгаа гэрээсээ бэлдэн авч яваарай. Энэ нь таны эрүүл мэндэд ч тустай. Мөн боломжтой бол такси биш автобусыг сонгоорой

8.    Янз бүрийн шоу цэнгээнээс аль болох татгалз. Энэ нь танд үр дүнгүй зардал байх болов уу.

9.    Хадгаламж нээж, цалингаасаа тодорхой хувийг тогтмол хийж хэвшээрэй. Хэрэгцээнээсээ хэмнэсэн мөнгөө ч бас хийж байх хэрэгтэй

Орой бүр тухайн өдөр юунд мөнгө үрснээ тооцож,
тэмдэглэж байх нь байна шүү ээжүүд ээ





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он