Жирэмсний хувцасны энэ намрын чиг хандлага

2016-10-06     24003

Жирэмсэн болсон ч сүүлийн үеийн загварын чиг хандлагаас хоцрохгүй шүү хөөрхөн ээжүүд ээ.Энэ насрын жирэмсэн ээжүүдийн гоо сайхан, хувцас загварын трендүүдийг шингээсэн хувцасны загваруудыг танилцуулж байна. Сэрүүний улирал ирж байгаа тул урт ноосон бариу цамц,урт түрийтэй арьсан гутал, бүрх малгай зэрэг ямар ч хувцасыг хооронд нь зохицуулан өмсч болно. Харин гоёмсог эмэгтэйлэг загварт дуртай ээжүүд усан цэнхэр, бүдэг ягаан зэрэг ихэвчлэн гэрэлтэй өнгөнүүдийг сонгосон нь жирэмсний үеийн аз жаргалыг илүү их тодотгож өгч байх шиг. Ажил эрэгч, супер жирэмсэн ээжүүдийг ч тэд мартсангүй, пиджакны дотуур өмсөж болох дугуйвтар захтай сул даашинзнуудын загварыг оруулжээ. Мөн та хаа нэг дулаан орны далайн эрэгт очиж амрах гэж байгаа бол усны хувцас, бүрх малгайгаа авч явахаа мартуузай.  Ингээд төрснийхөө дараа ч өмсөж болохуйц жирэмсний хувцаснуудын санааг эндээс аваарай.

Намрын шаргал навчсыг санагдуулам өнгө бол яах аргагүй бор шаргал өнгийн хувцас. Дээр нь хар нүдний шил. Гайхалтай төгс зохицол

Жинсэн өмдийг зөвхөн жирэмсэн ээжүүд өмсөх ёстой гэж үү? Гэдсээ томрохоос өмнө өмсөөд аваарай ээжүүд ээ.

Цагаан өнгийн футболк жирэмсэн үед ямар ч хувцасан дээр сайхан харагдуулдаг 

Далайн эрэг дээр зөвхөн гоолиг бүсгүйчүүд сайхан харагддаг гэж бодож байна уу. Та дотуур хувцасан дээгүүрээ торон нимгэн урт цамц өмсөхөд л хэнээс ч илүү халуухан харагдах болно. Мөн нарны том бүрх малгайгаа өмсөхөө мартваа.

Чөлөөт, спортлог хувцасанд дуртай эмэгтэйчүүд гэдсээ мэдэгдүүлэм бариу даавуун даашинз өмсөн бүсэлхийгээрээ цамц уях нь байна шүү.

Алаг эрээн цэцэгтэй хувцас таныг яг л уран зураг шиг харагдуулах болно

Ажил хэрэгч ээжүүдийн сонголт бол судалтай цамц яах аргагүй мөн.

Ихэмсэг, бас тэгээд загварлаг

Таны өдөр тутмын хувцаслалт 

Дотны найзынхаа хуримаар ягаан өнгийн газар шүргэм урт даашинз сонгоорой.

Яг л шөнийи одод шиг харагдаж байгаа биз

Жирэмсэн үеийнхээ уран сайхны зураг авхуулахдаа хар өнгийн даашинз сонгож болох юм.

 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он