Яагаад хүүхдүүд цэцэрлэгт явсан эхний жилдээ илүү их өвддөг вэ?

2016-10-18     15732

Зуны гурван сар ямар ч элдэв өвчингүй амарсан хүүхэд тань цэцэрлэгт орсон эхний сараас эхлэн нус нь гоожиж, ханиалгаж ханиад хүрэхэд тун ойрхон байна уу? Ээжүүд бидний хамгийн их санаа тавьдаг зүйл бол хүйтэн өвлийн улиралд хүүхдүүдээ ханиаднаас холуур байлгах, хамгаалах. Мэдээж өвддөггүй хүүхэд гэж байдаггүй ч тэднийхээ дархлааг алдалгүй, өсгөх бидний нэн түрүүний үүрэг билээ. Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дархлааг сайжруулж, элдэв вирусэнд өртүүлэхгүйн тулд ээжүүд бид юу хийх хэрэгтэй вэ?

Хүүхдийн бие махбодийн вирусын эсрэг хамгаалалт султай байдаг нь тэдний дархлаа бүрэлдэх, хөгжих шатандаа байгаатай холбоотой аж. Чухам өвчлөлийн үед дархлаа бүрэлдэнэ. Хүн олонтой газар нь төрөл бүрийн вируст халдварын эх үүсвэр болох ба хэдий олон хүүхэд байна тэдний дунд өвдсөн хүүхэд байх магадлал төдий илүү. Мөн хүүхдийн дунд өөрөө өвддөггүй бусдад тараадаг халдвар тээгч бас байна. Үүнээс үзвэл хүүхдүүдийн дунд байх нь дархлааг нь дадлагажуулж өгдөг аж.

Хүүхдийн халдварт өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

• Агаарт сайн гаргах

• Тасалгааг сайн салхилуулж, агаарын солилцоог сайжруулах

• Гэртээ хөл нүцгэн явах

• Хүүхдийг хүүхэд цугласан газар аваачиж байх

• Урьдчилан сэргийлэх тарилгын хуваарийг сайн мөрдөх

• Хамрыг нь давсны уусмалаар угааж зайлж байх , ялангуяа цэцэрлэгээс ирэх, гарч орж ирмэгц гэх мэт

• Хүүхдийг тэжээллэг, аминдэм сайтай хоолоор хооллох

• Хангалттай найрлага, тун бүхий витамин уулгах

4 ой 7 сартай нэгэн хүүгийн ээж ингэж ярьж байна:

Манай хүү цэцэрлэгт явсан эхний жилдээ бараг 7 хоногт нэг шинэ ханиад хүрдэг байсан гэхэд болно. Харин дараагийн жилээс нь ханиад хүрэх нь эрс багассан. Амин дэмийн хувьд би хүүдээ дархлаа сайжруулах зажилдаг витамин өгсөн. Гол нь нянгийн эсрэг үйлчилгээтэй витамин  болохоор ногоон нус, цэр ихтэй ханиадны үед хэрэглэж болно. Одоо арай том болсон болохоор амин дэмийг зажилдаг хэлбэрээр өдөрт 1-ийг уулгаж байна. Зажилдаг витамины найрлага нь олон бас сиропонд байдаггүй хэд хэдэн эрдэс агуулдаг. Өсөлтөнд нь энэ нь илүү хэрэгтэй хэмээжээ.

Тэгэхээр ээжүүд бид ханиадны өвчлөлийн хамгийн оргил үед ирж байгаа учир хүүхдийнхээ дархлааг хамгийн сайн хамгаалж, амин дэмээр баялаг витамин уулгах хэрэгтэй байх нь.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он