Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх аргууд

2016-10-20     14891

Хөөрхөн бяцхан үрсдээ дараах жорын дагуу тэжээллэг зутан хийж өгөөрэй.Цагаан идээ оролцуулан хийдэг болохоор алдрай үрсэд тань хамгийн сайн тэжээл, кальци хэрэгцээт витаминыг нөхөж өгнө.  Бор хоолонд орсон 6-аас дээш сартай  хүүхдэд өгөхөд тохиромжтой. Зутан нь хамгийн ихээр ядаргааг тайлж, биеийн дархлааг сайжруулдаг учир хамгийн сайн хоол болж чаддаг.

Тэжээллэг зутан :

Орц:-  Шар сүү

  • Шаазан аяганы 23 ,

  • Ээдэм-1 хоолны халбага,

  • Хүүхдийн будаа - 1 хоолын халбага,

  • Төмсний гурил 2 чимх

  • Элсэн чихэр - 1 цайны халбага

  • Цөцгийн тос буюу ургамлын тос - 1 цайны халбага

Бэлтгэх арга:  Сүүгээ ээдүүлж ээдмийг аваад гарсан шар сүүг буцалтал нь халааж, дээр нь хүүхдийн будааг цацаж, зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана.  Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж, хутгана.

 

Ээдэмтэй сүүн зутан

Орц: сүү - шаазан аяганы 2/3

Ус - шаазан аяганы ½

Элсэн чихэр - цайны халбагаар 1

Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1

Гурил - цайны халбагаар 1

Ээдэм - хоолны халбагаар 1

Гарц:    200 мл

Тэжээллэг чанар:

Уураг 8.7 гр

Тослог 15 гр

Нүүрс ус 16.6 гр

Илчлэг 243.4 ккал

Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална.

Ногооны зутан:

Орц: - Лууван, манжин тус бүр - дунд зэргийн 18

  • Төмс - дунд  зэргийн тал төмс,

  • Улаан лооль - дунд зэргийн тал,

  • Яс буюу махны шөл - 1 шаазан аяга

  • Цөцгийн тос - 2 хоолны халбага

  • Гурил - тал цайны халбага

Бэлтгэх арга: Манжин, лууван, төмсөө цэвэрлээд давстай усанд чанана. Дараа нь машиндах буюу нухна. Нухсан ногоог шөлөнд хийж хутган буцалгана. Гурилаа хайруулын тавганд хуурч шөлөндөө цацаж буцалгана.  Гаргахдаа улаан лооль, цөцгий нэмж өгнө.  Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Цагаан будааны зутан:

Орц: - Цагаан будаа - 2 хоолны халбага

  • Цөцгийн тос эсвэл ургамлын тос -4 цайны халбага

  • Гурил - 1 цайны халбага

  • Сүү - 1 шаазан аяга

  • Ус - тал аяга

  • Элсэн чихэр - 1 цайны халбага

  • Давс бага зэрэг

Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж, давс элсэн чихэр  цөцгийн тосоор амталж, сүүгээр шингэлэн буцалгана. Буцалгах явцад гурилаа цацаж хийнэ. Хүүхдэд 6 сартайгаас нь эхэлж өгнө.

Загасны нухаш

Орц:- Загасны мах 80 гр

  • Талх 1 хэрчим

  • Сүү буюу ус хоолны халбагаар 2

  • Талхны нунтаг хатаамж 12 гр

  • Ургамлын тос хоолны халбагаар 1

Бэлтгэх арга:  Загасны ясгүй цул махыг сүү буюу усанд дэвтээсэн талхтай хамт машиндаал, давс амтлагчаар амтлан хольж шанзаа хутгаад, гонзгой бөөрөнхий хэлбэрт оруулж, талхны нунтаг хатаамжинд өнхрүүлэн, тостой хайруулын тавганд 8-10 минут 2 талыг нь ээлжлэн шарж болгоно. Бэлэн болсон котлетыг өгөхдөө таваглаж хачир тавьж, хайлсан цөцгийн тос буюу сүмс дусааж өгнө.

Махан котлет:

Орц: - Мах 50 гр

  • Сүү буюу ус цайны халбагаар  2

  • Талх 12 хэрчим,

  • Цөцгийн тос хоолны халбаганы 13

  • Байцаа бага зэрэг

  • Сонгино дунд зэргийн 1|10

  • Хатсан талхны нунтаг хоолны халбагаар 1

Бэлтгэх арга: Махны шүрмэс, хальсыг цэвэрлэж, жижиг дөрвөлжин хэрчээд 1-2 удаа машиндана. Талхаа сүү буюу усанд дэвтээж сайн базаж аваад махтайгаа хольж дахин машиндана. Байцаагаас мөн машиндаж, түрүүчийн машиндсан махтайгаа хольж, амтлагчаар амтлана. Гараа хүйтэн усаар норгож, бэлтгэсэн шанзнаас зохих хэмжээгээр таслан авч зуйван дугуй хэлбэрт оруулж, талхны нунтаг хатаамжинд өнхрүүлж, дараа нь тосолсон хайруулын тавганд бага зэргийн том хийж болтол нь шарна. Бэлэн болсон котлет дээрээ сүмс дусааж, төмсний болон луувангийн нухашаар хачирлан өгнө.

Махны нухаш

Орц: - Өөхгүй мах - 160 грамм

  • Дээд гурил - тал цайны халбага

  • Сүү - 1 хоолны халбага

  • Цөцгийн тос - 1 цайны халбага

  • Давс- амтлах төдий

Бэлтгэх арга: Махыг бага усанд болтол нь чанана. Махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч, хутган, шаазан аяганд хийж, аягатай нь 3-5 минут жигнэн бэлэн болгоно. Хүүхдэд 8-9 сартайгаас нэмэгдэл хоолонд төмсний нухаштай хамт өгнө.

Элэгний нухаш:

Орц: - Элэг - 80 грамм

  • Сонгино дунд зэргийн 18

  • Лууван дунд зэргийн 16

  • Сүү- 1 хоолны халбага

  • Цөцгийн тос- 1 цайны халбага

Бэлтгэх арга: Элгийг хавтгай хэрчиж, нимгэн нарийн хэрчсэн сонгино луувангийн хамт цөцгийн тосонд шарна. Дараа нь махны машинаа бүгдийг машиндан давс, сүү, цөцгийн тос нэмж, сайтар нухаж бага зэрэг халаална. Хүүхдэд 8-9 сартайгаас нь 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он