Ургийн өсөлтгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нь

2016-10-24     43765

Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд болон дөнгөж жирэмсэлсэн ээжүүд ургийн өсөлтгүй жирэмслэлтээс хэрхэн өөрийгөө хамгаалж, хэрхэн жирэмсний аялалдаа айх аюулгүй гарах вэ? Мэдээж маш олон хүчин зүйлүүд байдаг. Үүнд ганцхан эхийн биеийн байдлаас шалтгаалахгүй гадны сөрөг хүчин зүйлс жирэмслэлтэнд хэрхэн нөлөөлж, ямар хор уршиг авчирдаг тухай ирээдүйн хөөрхөн ээжүүд минь мэдэж судалсан байх хэрэгтэй.

Ургийн өсөлтгүй жирэмслэлт нь дан утаанаас бус эрүүл бус хоол хүнс, стресс зэрэг нийгмийн өвчлөлүүдийн уршгаар “өсөлтгүй жирэмслэлт”-тэй гэсэн шалтгаанаар удаан хүлээсэн үрийнхээ зулайг үнэрлэж чадахгүй болсон эхчүүдийн тоо нэгээр тоологдохгүй ээ.  Үүнийг угтаа ургийн өсөлт саарах хам шинж гэж нэрлэдэг бөгөөд бие даасан эмгэг биш, эрхтэн тогтолцооны болон эх барихын эмгэг процесс дээр суурилан үүсдэг юм байна.

Хамгийн аюултай нь эх энийг огт мэдрэхгүй бөгөөд яг л хэвийн жирэмслэлт мэтээр үргэлжилдэг. Ургийн өсөлтгүй жирэмслэлт нь эхийн, ургийн гэсэн хоёр шалтгаантай байдаг.

Эхийн талаас:

-    17-аас бага 37-оос дээш насны бие давхар эхчүүд

-    Мэргэжлийн хүнд хортой нөхцөл, хүнд хүчир ажил

-    Сэтгэл зүйн хэт ачаалал

-    Бие давхар үедээ архи тамхи хэрэглэх

-    Бөөр, зүрх судас, дотоод шүүрлийн өвчин

-    Үрэвсэлт өвчин болон архаг халдварт өвчин

-    Эмэгтэйчүүдийн өвчтэй болон сарын тэмдэг тогтворгүй эхчүүд

-    Өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан эхчүүд

-    Амьгүй ураг, төрөлхийн гаж хөгжил

-    Өмнө нь хүндрэлтэй төрж байсан эхчүүд

-    Кесарь хагалгаа хийлгэж байсан эхчүүд

-    Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлого

-    Өмнө нь зулбахаар завдаж байсан

-    Цус багадалттай

-    Артерын даралт их болон бага

Ургийн талаас:

-    Удамшлын өвчтэй

-    Ургийн дотоод халдвар

-    Бодисын дотоод халдвар

-    Ихэсийн архаг дутмагшил байдаг.

Ургийн өсөлтгүй жирэмслэлтийг ЭХО болон дааврын шинжилгээгээр тогтоох боломжтой. 2 сартайгаас эхлэн ургийн зүрхний цохилт мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс ураг 2 сар хүрсний дараа л өсөлт хэвийн байгаа эсэхийг тодорхойлж болдог юм байна. Зүрхний цохилт сонсогдохгүй, эхийн жин нэмэгдэхгүй, ураг тухайн сарынхаа байх ёстой жиндээ хүрээгүй байвал ургийн өсөлт зогссон байх магадлалтай тул яаралтай арга хэмжээ авах ёстой.

Энэхүү аюултай эмгэгээс сэргийлэхийн тулд доорх арга хэмжээг авах хэрэгтэй.

-    Жирэмсний хяналтад эрт орж, тогтмол үзлэгт хамрагдах

-    ЭХО-д тогтмол үзүүлж байх

-    Архи тамхинаас бүр мөсөн татгалзах

-    Эмчийн зөвлөөгүй эм дур мэдэн хэрэглэхгүй байх

-    Амин дэмээр баялаг эрүүл хоол хүнс хэрэглэх   

-    Витамин Е, С түлхүү хэрэглэж байх нь тустай

-    Сэтгэл санаагаа тайвшралын дээд хязгаарт байлгах хэрэгтэй





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он