Төрсний дараа хүүхдээ хөхөөр хоолловол хөхний хэлбэр хэлбэр алдагдах уу?

2016-10-26     27717

Төрсний дараа хөх тань том, жижиг болж 2 өөр хөхтэй болсон мэт санагдаж байна уу? Төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллож байгаа эхчүүдийн хөхний хэмжээ өөрчлөгдөж том, жижиг болж гоо сайхнаа алдсан мэт санагддаг шүү дээ.

Хэлбэрийг нь алдуулахгүйн тулд хөхөө хэрхэн арчилах вэ?

Эхийг хөхөө хөхүүлэх үед маш олон шалтгааны улмаас хөхний хэмжээ өөрчлөгддөг. Үүний нэг жишээ бол төрөхөөс өмнө хөх сүү ялгаруулдаггүй байсан бол хүүхдээ төрсний дараа хүүхдээ цатгахуйц хэмжээний сүүг үйлдвэрлэж эхэлдэг. Мөн хэвийнээс их хэмжээний сүү орох, хэтэрхий их хөхөө саах, хүүхдээ буруу хөхүүлсэнээс хүүхэд хэт ховдоглон хөхөх нь хөхний хэмжээг өөрчлөх нэг шалтгаан болдог. Дээрх шалтгаануудын улмаас хөхний хэлбэр хэмжээ алдагдаж, хүүхдээ хөхүүлсэний дараа гоо сайханаа алдаж, том жижиг хөхтэй болсон бол одоо бид юу хийж хөхнийхөө гоо сайханг аврах вэ? Тэгвэл та доорх зөвлөмжийг мөрдөөд үзээрэй.

  1. Эхлээд жижиг хөхөө хөхүүлээрэй. Таны хүүхэд хөхөө хөхөх үед мэдрэл дааврын зохицуулгаар хөхний булчирхай сүү үүсгэсээр байдаг. Хүүхдүүд эхэлж хөхөх үед эрчимтэй хооллож, хөхөнд сүү орох үйл явцыг эрчимжүүлдэг тул жижиг хөхөө хөхүүлээд цадаагүй байж болох ч нөгөө талын хөхийг арай бага хөхөх тул 2 хөхний хэлбэрийг хадгалахад чухал нөлөөтэй байдаг.

  • Та жижиг талын хөхөнд сүү бага хүүхдээ цатгаж чадахгүй тул том хөхөө хөхүүлбэл бүрэн цатгаж чадна гэсэн ойлголтоосоо татгалзаж хөхүүлэх тусам хөхөнд сүү ордог гэдэг өгүүлбэрийг сайтар тогтоож хэрэгжүүлээд үзээрэй.

  • Түүнчлэн эхчүүд жижиг хөхөө арчлахаас илүү том талын хөхөө арчилах нь элбэг байдаг.

  1. Жижиг хөхөө илүү их саагаарай. Хүүхдээ хөхүүлсэнийхээ дараа эсвэл хөхүүлсэнээс хойш 10 минутын дараа хөхөө сааж байгаарай. Нэмж хэлэхэд хүүхдээ хөхүүлэх хоорондоо сааж байх нь чухал юм.

  2. Хүүхдээ тогтмол өрхийн эмчийн хяналтанд үзүүлж байгаарай. Зарим тохиолдолд хүүхэд хөхөө нэг талаараа хөхөх дуртай, нөгөө талаараа хэвтүүлж хөхүүлэхэд уйлагнах , таагүй ааш аяг гаргах гэх мэт үйлдлүүд гаргаж байвал эмчид хандаарай. Учир нь зарим нэг өвчний үед тухайлбал чихний халдвараас шалтгаалан хүүхдэд зовуурьтай байдаг тул зөвхөн эмгэггүй талаараа хөхөө хөхдөг. Тэгэхээр хүүхэд үргэлж нэг талаараа хөхдөг, уйлагнах, тавгүй байгаа мэт санагдвал та эмчид хандаарай!

  3. Анагаахын шинжлэх ухаан энэхүү хөхний хэмжээ том жижиг болох үйл явцыг эрүүл физиологийн өөрчлөлт хэмээн үздэг.Таны хөх өөр хэмжээтэй байх нь ямар нэгэн зүйл болохгүй байгаагийн илрэл биш юм шүү. Үнэн хэрэгтээ маш олон эмэгтэйчүүдийн хөхөнд сүү орох үйл явц өөр байдгаас хөхний хэмжээ өөр өөр байдаг. Хэрвээ та хүсвэл нэг талын хөхөөрөө ч хүүхдээ бүрэн цатгаж чадна. Хүүхдээ хөхнөөс гаргасны дараа жирэмсэн болохоос өмнөх хөхний гоо сайхан байдал аажим аажмаар эргэн хэвийн байдалдаа орж ч болно гэдгийг анхаараарай.

Чинэрсэн хөхөө эмчлээрэй.

  1. Зарим шинж тэмдэг илэрч болзошгүйг анхаарч байгаарай. Төрсний дараа хөх улам томордог. Зарим тохиолдолд хөхөн дэх сүүгээ бүрэн суллаж чадаагүйн улмаас хөх чинэрдэг шүү дээ. Энэ үед хөх хатуурч, томорч , хэсэг газар халуун оргиж, лугшиж, эмзэглэлтэй болдог. Хөхний толгой тэгширэх, бага зэргийн хэмтэй халуурах шинжүүд илэрч байгааг анзаарсан ч байж болох юм. Ийм шинжүүд илэрч байвал эмчилэх шаардлагатай ,хайхрахгүй орхивол цаашид хүнд асуудлууд үүсч болох талтай.

  2. Ойр ойрхон хөхүүл. Чинэрсэн хөхийг ойр ойрхон хөхүүлэх эсвэл сааж байх нь чухал юм. Хүүхдээ хүссэн үед нь хүссэн хугацаагаар өдөрт 8-12 удаа хөхүүлж байгаарай. Энэ нь 4-өөс багагүй цагийн дотор хүүхдээ хөхүүлж байна гэсэн үг юм. Нойроо харамлалгүй хүүхдээ хөхүүлээрэй.

  3. Хүүхдээ хөхүүлэхээсээ өмнө хөхөө бэлдээрэй. Хүүхдээ хөхүүлэхийн өмнө бүлээн жин тавиарай. Хэрвээ хөхнөөс сүү гоожиж байвал 3 минутын турш л бүлээн жингээ тавиарай. Өөрөөр хөхөндөө иллэг хийвэл хөхний сүүний гарцыг нэмэгдүүлдэг.

  4. Хэрвээ том хөх чинэрч байвал хүүхдээ тэр талаараа хөхүүлээрэй. Хэрэв хөх чинэрч байвал тэр талын хөхөө хөхүүлэхийг илүүд үзэх нь ойлгомжтой юм. Нэг талын хөх илүү их чинэрч сүү сайн орж байхад нөгөө талын хөх арай бага байгаа юм шиг санагдавч жижиг талын хөхөөр хооллолтыг дэмжих хэрэгтэй. Ингэснээр таны жижиг талын хөхөнд сүү орох үйл явцыг дэмждэг. Нэг талын хөх чинэрэхэд нөгөө талын хөх ижил цагт чинэрэх нь түгээмэл тохиолддог. Тийм биш гэж үү?

  5. Хүүхэд хөхөө зөв үмхэж байгаа эсэхийг шалгаж байгаарай. Хэрвээ таны хүүхэд хөхөө зөв үмхэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүний зөвлөгөө аваарай. Хүүхдээ өвөр дээрээ авч суун өөрт тухтай байрлалаар суугаарай. Хүүхдээ 2 гараараа бүтэн биеэр нь тэвэрч хөхний дор хүүхдийн толгойг байрлуулна. Хүүхдийг амаа том ангайхад доод уруул хөхний бор нөсөөний доод хэсгээр бүрэн үмхэж, доод эрүү хөхөнд бүрэн хүрсэн байхаар амлуулж хөхүүлнэ.

  6. Хэрэгцээтэй үед л хөхөө сааж байгаарай. Хүүхдээ хүссэн үед нь тогтмол цатгаж чадаж байвал заавал нэмэлтээр сүү саах шаардлагагүй юм. Үргэлжлүүлэн хэт их саах нь хөхөнд сүү орох үйл явцыг дэмждэг тул улам их хөхөнд сүү орж хөх чинэрдэг. Ойролцоогоор өдөрт 2-3 саахад л хангалттай.

  7. Хөх эмзэглэж өвдөх үед хүйтэн жин ашиглаарай. Хөхөөр өвдөж байгаа үед хүүхдээ хөхүүлээгүй байхдаа хүйтэн жин тавиарай. Өвдөлтийг намдаахад тус болох болно. Даавуугаар хүйтэн жинг ороож хөхүүлэхийн өмнө болон дараа шууд хөхөн дээр тавьж жин тавиарай.

  8. Тохирсон хөхний даруулга зүүгээрэй. Тохирсон хэмжээтэй хөхний даруулга зүүх нь чинэрсэн хөхийг эмчилэхэд тустай байдаг. Хэт бариу биш хөхний даруулга зүүх нь чухал юм. Хэт бариу хөхний даруулга нь сүүний урсгалыг саатуулж хөх чинэрэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг.

  9. Хэзээ эмчид хандахаа мэдэж байгаарай. Таны хөх хатуурч , эмзэглэлтэй болвол эмчид үзүүлээрэй. Мөн өндөр халуурвал эмчид хандах нэг шалтгаан болно. Хөхөөр хооллож байх үед эхний үед хөхний орчим хатуурах нь хэвийн боловч гэнэт хатуурч , зангилаа үүсэх, өвчин эмзэглэл ихтэй болох нь эмчид хандах шалтгаан болно.  

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он