Хэрхэн хүүхдийнхээ жинг хэрхэн нэмэх вэ?

2016-10-26     14022

Хэрвээ таны хүүхэд үеийнхнээсээ бага зэрэг жингийн алдагдалтай байгаа, үүнд таны санаа зовж байгаа бол гэрийн нөхцөлд хүүхдийнхээ жинг хэрхэн нэмэх талаар бяцхан зөвлөмж өгье. Хүүхдийнхээ хамгийн идэх дуртай, амин дэмээр баярлаг хоол хүнс, жимс жимсгэнээр өдөр тутмынн хооллолтонд дараах зүйлсийг хийж өгөөрэй ээжүүд ээ.

Өдөр тутам:

  • Үнээний сүү, сүүний коктейл, халуун какао, цөцгийтэй сүү гэх мэтийг нэмж хэрэглэх;

  • Дан ус уулгадаг бол түүний оронд хагас-хагас зарчим буюу нэг аяга ус өгдөг байсан бол тал аяга ус , тал аяга хар шөл эсвэл овъёсны цай өгөх;

  • Сүү өгөхдөө хамгийн өндөр калоритой сүүн дээр 2 хоолны халбага хуурай сүү нэмж холиод өгөх;

  • Мөхөөлдөс, илчлэг өндөртэй тараг, жигнэмэг, амттан өгөх. Энэ нь дан дэлгүүрийн бэлэн бүтээгдэхүүн бус гэдгийг та санаарай!Гэртээ өөрийн гараар бэлтгэсэн жигнэмэг, бялуу, аяган бялуу, наполеон, шарсан төмс г.м.

  • Бялуу , жигнэмэг, пуддингдээ заавал сүүн крем нэмж хэрэглэх нь ихээхэн үр дүнтэй байдаг.

  • Өтгөн тослог ихтэй цөцгийнд жимс жимсгэнэ зуурч өгөөрэй. ( гүзээлзгэнэ, тоор, үхрийн нүд гэх мэт)

  • Ямар ч хоол хийсэн бяслаг нэмээрэй.

Чанасан болон шарсан өндгөн дээрээ бяслаг хийж хольж идүүлээрэй!

Гамбургер, сендвич хийхдээ ч заавал бяслаг хавчуулаарай.

Шпагетти, лазани, пизза, бөөрөнхий мах, гуляш гэх мэт хүссэн хоолондоо бяслаг нэмж өгөөрэй.

Чанасан , нухсан төмс, ногооны нухаш , чанамал гэх мэтэд бүгдэд нь бяслаг нэмж болно шүү дээ.

Салад , шөлөндөө ч бяслаг нэмж болно.

Талх , жигнэмэг, бялуу гэх мэт гэртээ хийж болох бүх нарийн боовондоо ч гэсэн бяслаг нэмээрэй.

Брокколи, төмс, лууван, цэцэгт байцаа гэх мэт ногоо идэхдээ ч гэсэн бяслагандаа дүрж идүүлээрэй.

cheese

Үргэлж хооллохын өмнө махан хоол байна гэдгийг та хүүхдэдээ хэлж болон үйл хөдлөлөөрөө ойлгуулаарай.

PEANUT самрыг хоол, амттан , жимсний цуглуулга, ногооны салад, талх , нарийн боовондоо нэмж хэрэглэж болно.

Тосны нэмэлт хэрэглээ:

• Цөцгийн тос бусад тосыг хоолонд нь нэмж хийгээрэй

• Шөл, ногоо , чанасан нухсан төмс, будаа , паста гэх мэт хоолонд нь нэмж өгөх

• Жигнэмэг , сендвич, бөөрөнхий мах, котлетны мах гэх мэт хоолонд нь заавал нэмээрэй.

• Майонезыг мөн бүх л салад хоолондоо амтлагч маягаар хэрэглэх нь ъалорийг нэмдэг.

Илчлэг өндөртэй хоолны жорыг танд хүргэе. Та санаа аваарай.

Гайхалтай шейк

1 зайрмаг, 1 аяга сүү, хүүхдэд зориулсан өглөөний хоол нэмээд сайтар холиод өгөөрэй.

maxresdefault

Жимстэй шейк

½ аяга хөлдөөсөн жимс, 1 зайрмаг, ½ аяга сүүг холиод смүүти болтол нь хутгана. ( гүзээлзгэнэ, тоор, хан боргоцой, цангис, аньс, банана, шоколадны крем гэх мэт)

bigstock-fruit-smoothies-42581494

Өнгөлөг өнгө шейк

1 аяга хальсалсан жүрж, 1 аяга сүү, хүүхдэд зориулсан өглөөний хоол нэмээд миксерт хийж холино.

 

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он