Эм гэж юу вэ?

2016-10-27     12141

Орчин үеийн анагаах ухааныг хэдэн арван мянгаар тоологдох эмийн бэлдмэлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Эмийн бэлдмэлгүйгээр ямар ч мэргэжлийн ямар ч эмч эмчилгээ хийхгүй. Тэгвэл ЭМ гэж юу вэ? Аливаа эм хүний бие организмд хэрхэн үйлчилдэг вэ? гэдэг асуултууд анагаахын мэргэжилтнүүд төдийгүй энгийн өвчтөний ч сонирхсон асуудал биш гэж үү? Эмийн тухай хамгийн сайн мэдлэгтэй байх хүмүүсийн нэг нь ээжүүд бид билээ.

em

Эм гэдэг нь аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг хэлдэг. Ихэнх эмийн бэлдмэлийг химийн нийлэг аргаар гарган авдаг ба зарим бэлдмэлийг амьтан, ургамал болон эрдсийн  гаралтай түүхий эдээр үйлдвэрлэдэг байна.  Дэлхий дээр хэдэн арван мянган дан болон хавсарсан найрлагат эм, эмийн бэлдмэлийг эмчилгээний практикт хэрэглэж байдаг. Манай оронд гэхэд л 2000 гаран эм бүртгэлтэй байдаг ажээ.

Эмийг бүтээхийн тулд асар нарийн судалгаа шинжилгээ хийдэг ба 1 эмийн бэлдмэлийг гарган авахад 20-30 жилийн хугацаа шаардагддаг байна.  Эхлээд химийн лабораторит  шинэ нэгдлийг гарган авах, нийлэгжүүлэх бүх туршилтууд хийгдэнэ. Дараа нь фармакологийн лаборатори руу шилжүүлэн дараагийн шатны туршилтууд буюу  амьтны эд, эсэд хэрхэн үйлчилж байгааг судална. Үүний дараа эмгэгтэй бие махбод, эм хоорондын харилцан үйлчлэх зүй тогтол, эмчилгээний үйлдэл, механизм, тун, бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөг судалсны үндсэн дээр тухайн өвчний үед, ямар тун хэмжээгээр хэрэглэх, эмийн бодис биед хэрхэн шимэгдэн тархаж хувирах, биеэс хэрхэн ялгарах, хоол ундтай хэрхэн зохицуулах болон илэрч болох сөрөг нөлөөнүүдийг судлах клиникийн судалгаанууд явагддаг юм байна.  Хамгийн сүүлийн шатны буюу клиник судалгаа, шинжилгээнүүд амжилттай болж, тухайн шинэ эм бэлдмэл үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд л эмийн бэлдмэлийг эмчилгээний практикт нэвтрүүлэх эрхийг тухайн улс орны эрх бүхий байгууллагууд олгодог журамтай аж.

shutterstock_31035061

Энэхүү шинэ эмэнд үйлдвэрлэгч байгууллага нэр өгөн, патент авч, бусад эм үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнгүйгээр дан ганцаар эмээ борлуулах эрхтэй болдог. Уг патент нь үйлдвэрлэгч компаний өмч бөгөөд ихэнх улс орнуудад 20 орчим жилийн хугацаатай олгогддог. Олон жилийн судалгаа , хүч хөдөлмөр зарцуулсан нөсөр их ажлын дүнд энэхүү эмийн бэлдмэлийг гаргаж авсан органик эм зах зээлд илүү өндөр үнээр зарагддаг.

em3

Уг эмийн патентийн хугацаа дуусахад бусад өрсөлдөгч бүх компанид эмийг чөлөөтэй үйлдвэрлэх, худалдахыг зөвшөөрдөг. Түүнийг женерик эм хэмээх хэллэгээр ойлгож болох юм. Уг эм органик эмтэй адил үндсэн үйлчлэгч бодистой бөгөөд идэвхгүй бодис, савлагаа, өнгө, үнэр амтаараа ялгаатай байдаг. Зах зээлд зарагдаж буй женерик эм органик эмнээс харьцангуй хямд үнэтэй байдаг.

 

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он