Хулууны зутан шөл

2016-10-29     13853

"Halloween" буюу аймшгийн баяраар гэр бүлдээ зориулан шим тэжээлтэй шар хулуугаар зутан шөл хийж өгөхийг хөөрхөн ээжүүддээ санал болгож байна. Хулууны шөл нь хийхэд амархан, амттай, амин дэмээр баярлаг, мөн жингээ барьж байгаа ээжүүдэд тохиромжтой, тэжээллэг шөл шүү.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хугацаа: 30 мин

Порц: 4-5 хүн

Хулуу 1/2 тал

Сонгино 1/2 тал

Масло бага зэрэг

Сүү 1 аяга

Хамгийн гол хэрэгсэл нь блэндэр!

 

 
























 

1. Том хулууны талыг нь хэрэглэнэ. Шөлөө бүр улбар өнгөтэй болгое гэвэл лууван бага зэрэг хийж болно. Үлдсэн тал хулуугаа нөгөөаргаараа хөлдөөгөөд дараа нь хэрэглээрэй. 

2. Хулуугаа голын үр, зөөлөн хэсгийг нь сайтар цэвэрлээд, гаднах зузаан хальсийг нь мөн авна. Шөлний өнгөнд ногоон туяа орчихдог тул гаднах нь ногоон өнгөтэй хулуу хэрэглэж байгаа бол жоохон ч ногоон хэсэг үлдээлгүй бүгдийг сайн авна. 

3. Сонгиноо маслонд хуурна. Дараа нь блэндэрдэх учраас сонгиноо ямар ч хамаагүй хэлбэртэй хөшиглөж болно. 

4. Дөрвөлжин хөшиглөсөн хулуугаа нэмж бага зэрэг хуурна. Түлж болохгүй. Түлэгдвэл түлсэн хар сонгиноо түүж авах хэрэгтэй. 

5. Хулуунаасаа доогуур төвшний ус хийнэ. (Хэмжээстэй сав, аяга маань хойноос нүүж ирээгүй байгаа тул баримжаагаар хэлж байгаа юм шүү ойлгоорой. кк)

6. Бульон, тахианы тунгалаг шөл гм хийнэ. Би энэ бульоны талыг нь хийсэн. Махны шөл хийх хэрэггүй, хурц болохоор хулууны өөрийн амт нь дарагдчихна. 

7. Хулуугаа модоор хатгахад зөөлөрсөн байвал галаа салгана. Тагтан дээр сайн хөргөнө. :Р

8. Блэндэрт хийнэ. Анхны удаа хийж байгаа бол шөлөө бүгдийг хийлгүй хэт шингэн болохоос сэргийлж шөлөө багаар нэмээрэй. 

9. Блэндэрдсэний дараа өтгөндүү болсон байгаа нь. 

10. Коструландаа буцааж хийсний дараа сүүгээ нэмнэ. Сүүгээ блэндэрдэж байхдаа нэмчихвэл шөл маань хөөсрөөд хөөс нь буудаггүй. 

11. Бага зэрэг халаагаад идэхэд бэлэн. Топпинг яншуй. Уг нь whip cream / өтгөрүүлсэн сүү байвал  хэлбэр гаргаад асгасан ч болно. 

12. Хулууны үрээ угаасны дараа зууханд шараад идээрэй. В төрлийн витамин, цинк ихтэй, антиоксидант агуулсан, витаминлаг, минераллаг. Би гэхдээ самар цөмж чаддагүй болохоор голоор нь үртэй юутай нь нэвт хазчихаад байдаг юм. Мөнгөлөг цаасан дээр дэвсээд духовка, овэнд 10-15 мин байхад хангаллтай. 

Блэндэр байхгүй бол: Анхнаасаа сонгиноо үрэгчээр үрж хийгээд, хулуугаа болохоор нь том хэсгийг нь түүж аваад уутанд хийгээд элдүүрээр элдэж болох байх. Эсвэл төмс нухагч хэрэглэж үзээрэй. 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он