Хүүхдийнхээ хуучин тоглоомыг ашиглан гэртээ хийж болох бүтээлч санаа

2016-11-02     13709

Таны хүүхэд том болжээ...  Магадгүй хичээл сургуульд ороод тоглоомоороо тоглох цаг нь багасч, өөрөөсөө хором ч холдуулдаггүй байсан хайртай тоглоомууд нь мартагдсан юм биш биз. Гэрийнхээ хаа нэгтээ далд хийсэн хүүхдийнхээ тоглохоо больсон хуучин тоглоомнуудыг гаргаж ирэн дараах санааг ашиглан хэрэгтэй зүйлс хийж хөөрхөн үрсийнхээ бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулаарай.

Шинэ жилийн баяраар хэрэггүй хаяъя гэж бодож байсан хуучин жижиг сажиг тоглоомнуудыг ашиглаж чимэглэж болох нь ээ.

 

г

Энд тэнд хүзүү толгой, гар хөл нь тасарсан тоглоомыг ашиглаж бяцхан өлгүүр хийх санаа

 

Хайртай тоглоомоор шүдний сойзны сав хийгээд өгвөл өглөө, өдөр, оройгүй шүдээ угаая гэх байх аа.

Эвлүүлдэг модон тоглоом ч бас танай гэрт хэрэгтэй.

Өнгөө алдсан амьтдыг нь хамтдаа будаад зогсохгүй шилэн саваа чимэглээд аваарай.

 

Сонирхолтой номын сан

Хэрвээ танай хүүхэд энэ машинаар 1 настайдаа тоглож байсан бол тэр үеийн зургийг нь угаалгаад жаазлаад тавьчихвал энэ тоглоомоо насан туршдаа нандигнана гэдэгт итгэлтэй байна. 

Цэцэгчин охидууддаа цэцэг тарих аргыг зааж өгөх хөгжилтэй санаа

 

Барилгачин Баяраагийн бүтээлч санаа

Айл гэр болж тоглодог тоглоомнуудыг нь бас шинэчилж өгөөрэй

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он